Газар зохион байгуулалт чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч мэргэжлийн байгууллагатай байгуулсан гэрээнд “Тухайн жилд хийж гүйцэтгэсэн ажил үйлчилгээний мэдээ, тайланг батлагдсан загварын дагуу 12 дугаар сарын 20-ны дотор цахим систем (www.license.gazar.gov.mn)-ээр дамжуулан гаргаж, гэрээгээ дүгнүүлэн ажиллах ба хугацаа хожигдсон тайланг хүлээн авахгүй” гэж заасны дагуу 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор тухайн онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг ирүүлж, гэрээгээ дүгнүүлнэ үү.
Жич: Дээрхи хугацаанаас хойш тайланг цахим системээр илгээх боломжгүйг анхаарна уу!
Холбогдох утас: Газар зохион байгуулалтын хэлтэс – 70003959