Засгийн газрын 2019 оны 325 дугаар тогтоолоор батлагдсан “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”, “Хот байгуулалтын мэдээллийн сангийн журам” -ыг хэрэгжүүлэх, Монгол Улсад хаягийн мэдээллийн систем болон хот байгуулалтын кадастрын мэдээллийн сан байгуулахад шаардлагатай өгөгдөл, мэдээллийг бэлтгэх, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2020 оны А/73 дугаар тушаалын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд уралдааны зорилго оршино.
Энэхүү уралдаанд 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар /330 сумын газрын даамал/ хамрагдана.
Удирдамжийн дагуу 2020 оны 04 дүгээр сард багтааж ажлыг гүйцэтгэж, тайланг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт хүргүүлэх, 2020 оны 05 дугаар сарын 08-нд багтаан дүгнэнэ.
Удирдамжийг эндээс татаж харна уу.