



Хэлэлцүүлэгт орон нутгийн удирдлагууд, төрийн байгууллагын холбогдох албан хаагчид, малчид, иргэд, олон нийтийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн 1000 орчим хүн цахим болон танхимын хэлбэрээр оролцож, хуулийн төсөлд тусгах санал, байр сууриа илэрхийллээ.




Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгүүд хуваарийн дагуу орон нутагт зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 12:00 цагт Хэнтий аймгийн Спорт хорооны зааланд, 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 10:00 цагт Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд, Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын 3 давхрын хурлын танхимд тус тус зохион байгуулагдах тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.