Газар зүйн нэрийн асуудлыг Геодези, зураг зүйн тухай, Газрын тухай, Монгол хэлний тухай, Соёлын өвийг хамгаалах тухай зэрэг хуулиар зохицуулдаг.
Google map газрын зураг дээр тэмдэглэгдсэн “Tu-tzu-han-su-hai”, “Sa-i-su”, “Abaraha”, “T’a-mo-ssu-miao” зэрэг 29 нэрийг засварлуулахаар тус газраас 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1/48 дугаар албан бичгийг Гадаад харилцааны яамаар дамжуулан АНУ-ын “Google map” компанид хүргүүлж засварлууллаа.