Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Барилга хөгжлийн төв ТӨААТҮГ, Төрийн орон сууцны корпораци ТӨХХК зохион байгуулсан сургалт, хэлэлцүүлэг 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 08:30-12:30 цагийн хооронд Барилга хөгжлийн төвийн “Барилгачин танхим”-д боллоо.
Тус хэлэлцүүлэгт “ХҮНИЙ ЭРХ, ЖЕНДЕРИЙН МЭДРЭМЖТЭЙ, АЖЛЫН ОРЧНЫГ БҮРДҮҮЛЬЕ” сэдвийг гол агуулгаа болгож, хүндэт зочноор ХББОСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа, Жендерийн Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш нар оролцлоо.
зочин багшаар,

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ба тэдэнд хүртээмжтэй ажлын байрны тохируулга бий болгох нь “Б.Чулуундолгор, Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны тэргүүн

“Барилгын салбар дахь хүний эрхийн нөхцөл байдал” Т.Ариунаа, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Өөрчлөлтийн элч төлөөлөгчид” төслийн зохицуулагч

“Жендерийн хариуцлагатай бодлого, төлөвлөлт төсөвлөлт” Ж.Нямдулам, Доктор /Ph.D/, дэд профессор, ц.х/а, Үндэсний сургагч багш

Жендерийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого” Э.Усанболор, ХББОСЯ-ны шинжээч

“Жендерийн мэдрэмжтэй статистик” Б.Туяа, Жендерийн Үндэсний сургагч багш оролцож, уг сэдвээр сонирхолтой бөгөөд өгөөжтэй лекц, сургалт явууллаа.
Хэлэлцүүлгийн үеэр хувь хүний эрхийг хангах, жендерийн мэдрэмжтэй ажлын байрыг бий болгох,төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор хэлэлцүүлгийг зохион байгуулж оролцогчдод мэдлэг, мэдээлэл хүргэлээ.