Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Мэдээлэл хариуцагч: А.Отгонжаргал

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАРТ АЖИЛЛАЛАА

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАРТ АЖИЛЛАЛАА
Хойд бүсийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан хаагчид болон газрын даамлуудын чадавхыг бэхжүүлэх сургалтын хүрээнд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын удирдлагууд Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын үйл ажиллагаатай танилцлаа.
Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан хаагчидтай хийсэн уулзалтаар салбарын бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, аймаг, орон нутгийн тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх боломжийн талаар санал солилцлоо. Мөн газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан иргэн, хуулийн этгээдэд хүргэж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай байгаа талаар албан хаагчдад чиглэл өгч, салбарын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.
Мөн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгуулагын STREAM төслийн хүрээнд Хөвсгөл аймагтай хамтран хэрэгжүүлж буй аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, 19 сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөний баримт бичиг боловсруулах ажилд хяналт тавьж, чанартай хийж гүйцэтгүүлэхэд онцгой анхаарч ажиллах талаар чиглэл, зөвлөмжийг аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын албан хаагч, газрын даамлуудад өглөө.
Уулзалтын дараа Мөрөн сумын газар ашиглалтын өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж, шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Зүүнмөрөн хорооллын төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажлын явцыг газар дээр нь үзэж танилцав.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Мэдээлэл хариуцагч: А.Отгонжаргал