
Энэ ажлын хүрээнд ГЗБГЗЗЕГ-ын даргын 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/327 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 09 дүгээр сарын 19-ний өдрүүдэд ажиллалаа.
Хэнтий аймгийн 16 сумдад 2003-2023 онуудад эрх бүхий этгээдийн шийдвэрээр газар олгосон байдалд явцын хяналт шалгалтыг хийж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасны хүрээнд хугацаатай үүрэг даалгавар өглөө.
Тус аймгийн Дадал, Цэнхэрмандал сумдад 2024 онд хийсэн хяналт шалгалтын ажилд гүйцэтгэлийн хяналт хийж гүйцэтгэлээ.