
Энэ ажлын хүрээнд ГЗБГЗЗЕГ-ын даргын 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/316 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийнхэн Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 09 дүгээр сарын 11-ний өдрүүдэд ажиллалаа.
Ховд аймгийн 15 сумдад 2003-2023 онуудад эрх бүхий этгээдийн шийдвэрээр газар олгосон байдалд явцын хяналт шалгалтыг хийж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасны хүрээнд хугацаатай үүрэг даалгавар өглөө.
Тус аймгийн Булган, Буянт сумдад 2024 онд хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн юм.