Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, 21 аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан хаагчдад Мэдээллийн аюулгүй байдал, Байгууллагын аюулгүй байдал, Хууль эрх зүй /Кибер аюулгүй байдлын тухай хууль, Хувь хүний өгөгдөл хамгаалах тухай хууль, Нийтийн ил тод байдлын тухай хууль/ агуулгын хүрээнд Аюулгүй байдал судлалын доктор Ph.D Б.Жавзандорж болон холбогдох мэргэжилтнүүд танхим болон цахим хэлбэрээр Кибер аюулгүй байдлын талаар мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа.