Танилцуулга, хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд аймгийн
Засаг даргын орлогч болон аймгийн ЗДТГ, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, холбогдох хэлтэс, агентлагийн дарга, албан хаагчид зэрэг нийт 50 гаруй хүн хамрагдлаа. Хэлэлцүүлгийн хүрээнд холбогдох байгууллагуудаас гаргасан саналуудыг цаашдын төлөвлөлтөд хэрхэн тусгах талаар харилцан мэдээлэл солилцож үр дүнтэй болж өндөрлөлөө.