НҮБ-ЫН ДЭЛХИЙН ГЕО-ОРОН ЗАЙН ӨГӨГДЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН 14 ДҮГЭЭР БҮГД ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

НҮБ-ЫН ДЭЛХИЙН ГЕО-ОРОН ЗАЙН ӨГӨГДЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН 14 ДҮГЭЭР БҮГД ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын удирдлагууд 2025 оны 09 дүгээр сарын 25-26-ны өдөр БНСУ-ын Гояанг хотод зохион байгуулагдсан НҮБ-ын Дэлхийн гео-орон зайн өгөгдлийн менежментийн Ази, Номхон далайн бүсийн 14 дүгээр бүгд хуралд оролцлоо.
Бүгд хурлаар НҮБ-ын Дэлхийн гео-орон зайн өгөгдлийн менежментийн Ази, Номхон далайн бүсийн гүйцэтгэх зөвлөлийн, 4 ажлын хэсгийн 2023-2025 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, 2026-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэв.
НҮБ-ын Дэлхийн гео-орон зайн өгөгдлийн менежментийн Ази, Номхон далайн бүсийн гүйцэтгэх зөвлөлд 2026-2028 онд алба хаших дарга, дэд дарга, удирдах зөвлөлийн гишүүдийн сонгууль болж Монгол Улс удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо.
Мөн “Тогтвортой хөгжилд гео хиймэл оюун ухаан” 5 дахь ажлын хэсгийг нэмж байгуулан БНХАУ даргалах боллоо.
өмнөх мэдээ
ЗАВХАН АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАРТ САЛБАРЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЛЭЭ

ЗАВХАН АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАРТ САЛБАРЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЛЭЭ