Монгол улсын засгийн газраас “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил болгон зарласантай холбогдуулан Барилга, хот байгуулалтын яам болон харъяа байгууллагуудын "нээлттэй өдөрлөг" өнөөдөр 2019 оны 9 дүгээр сарын 23-нд Сүхбаатарын талбай дээр амжилттай явагдлаа. Мөн “Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар” нь 2019 оныг салбарынхаа хэмжээнд иргэн төвтэй ил тод, ухаалаг газрын харилцааны жил болгон зарласан. Өдөрлөгийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан үг хэлж албан ёсоор нээлээ.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын орлогч дарга А.Батбаяр нээлтийн арга хэмжээнд оролцон үг хэлж, телевиз, сонины сэтгүүлчдэд ярилцлага өгч, газар зохион байгуулалтын төлөвлөлт, өмчлөл, газрын бирж зэрэг хийгдэж буй ажлуудын талаар мэдээлэл өглөө.
Өнөөдөр иргэд та бүхэн өдөрлөгийн үеэр
Газар зохион байгуулалтын чиглэлээр
Хот байгуулалтын чиглэлээр
Геодези зураг зүйн чиглэлээр
Үйлчилгээ
зэрэг мэдээлэл, үйлчилгээг авах боломжтой юм. Мөн дээрх мэдээллүүдийг байгууллагын www.gazar.gov.mn цахим хуудас хаягаас харах боломж нээлттэй байгаа.
Мөн өдөрлөгт Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын албаныхан өргөдөл хүлээн авч байна. Монголын газар зохион байгуулагчдын холбоо, Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбоо шинэ техник, технологийн дэвшилийг танилцуулан оролцлоо.