Монгол Улсад орон зайн өгөгдлийг олон байгууллагад салангид, давхардсан хэлбэрээр стандартгүй цуглуулж ирсэн бөгөөд үүнээс шалтгаалан нэг ижил өгөгдлийг хэд хэдэн байгууллага давхар үүсгэх, өгөгдлийн үнэн зөв, бүрэн бүтэн байдал, хоорондын уялдаа алдагдах асуудал тулгамдсаар ирсэн. Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хуулийн төсөл нь Монгол Улсад Үндэсний Орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах нэгдсэн бодлогоор хангаж стандартад нийцсэн өгөгдлийн сан бүрдүүлэх, үнэн зөв өгөгдлийг шуурхай солилцох, орон зайн өгөгдөлд хялбар нэвтрэх боломжийг олгох, салбар хоорондын уялдааг хангасан шийдвэр гаргалтыг дэмжих, тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад дэмжлэг үзүүлэх чухал ач холбогдолтой.
Давхар зардлаар нэг өгөгдөл үүсгэхээс татгалзаж, үнэн зөв өгөгдлийг хялбараар солилцохыг дэмжиж Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай анхдагч хуулийн төсөлд дараах холбоосоор нэвтрэн саналаа өгнө үү.
https://www.d-gov.mn/proposals/507