Монгол Улсад Геодези, зураг зүйн салбар үүсч хөгжсөний 90, эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан эрдэм шинжилгээний хурлын хүрээнд зохион байгуулсан "Шилдэг илтгэл шалгаруулах уралдаан"-д судлаачийн ангилалд 5 бүтээл ирүүлснээс дараах илтгэлүүд шалгарлаа. Үүнд:
Тэргүүн байр:
“SENITEL-1 дагуулын мэдээгээр хот суурин газрын газар хөдлөлийн идэвхжил, барилга, байгууламжийн деформацийг тодорхойлох нь” А.Сумъяа /ГЗБГЗЗГ-ын ахлах мэргэжилтэн, магистр/
Дэд байр:
“Газар зүйн нэрийн онолын судалгаа” Д.Түвшинбаяр, Т.Шинэбаяр, Э.Эрхэмбаяр, Р.Нямсүрэн, Н.Баасанжав /ХААИС, Агроэкологийн сургууль, Газрын менежментийн тэнхим, Дижитал Мэппинг ХХК /
Гутгаар байр:
“Зайнаас тандан судлалыг уул уурхайн салбарт ашиглах боломжууд” Д.Ундармаа /ШУТИС-ийн ГУУС-ийн багш, магистр/
Шагнал гардуулах ёслолын ажиллагаа, дээрх илтгэлүүд тавигдах “Геодези, зураг зүй – 90” эрдэм шинжилгээний хурал 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдана.