Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Кадастрын хэлтсийн Газар, үл хөдлөх хөрөнгийн хаягийн асуудал хариуцсан мэргэжилтний сул орон тоог мэдээлж байна.
Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага
|
III.АЛБАН ТУШААЛД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА: |
||
|
Боловсрол |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй |
|
|
Мэргэжил |
Газар зохион байгуулалт /газрын үнэлгээ, кадастр, төлөвлөлт /073101/. |
|
|
Мэргэшил |
Төрийн албаны богино болон дунд хугацааны сургалтад хамрагдсан байна. |
|
|
Туршлага |
Туслах түшмэл болон түүнээс дээш ангиллын албан тушаалд эсхүл мэргэжлээрээ 1-оос доошгүй жил ажилласан байх. |
|
|
Ур |
Дүн шинжилгээ хийх |
- Судалгааны арга зүй эзэмшсэн байх; - мэдээлэлд тулгуурлан бүтэц чиг үүргийн шинжилгээ хийх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх; - байгууллагын үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлийг илрүүлэх; - судалгааны үр дүнг харьцуулан үнэлэх, тайлбарлах; - нарийн төвөгтэй мэдээллийг шинжилж, шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийг тодруулах; - мэдээллийн үнэн, бодит байдлыг шалган нягтлах; - бусад. |
|
Асуудал шийдвэрлэх |
- Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчлэх; - өөрийн чиг үүргийн хүрээнд шийдлийн хувилбарыг боловсруулж, хариуцах; - асуудал шийдвэрлэх эдийн засаг, хууль зүйн үндэслэлийг тодорхойлох; - шаардлагатай асуудлаар судалгаа хийж, дүнг хариуцах; - хууль эрх зүйн үндэслэл бүхий зөвлөгөө өгөх мэдлэг, чадвартай байх; - асуудлын шийдэлд шинэлэг байдлыг нэвтрүүлдэг байх; - бусад. |
|
|
Багаар ажиллах |
- Өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж хамтран ажиллах; - бусадтай харилцан итгэл төрүүлэхүйц ажил хэрэгч, нээлттэй харилцааг бий болгох; - ёс зүйн хэм хэмжээг сахиж, зарчимч, тууштай, ажил хэрэгч байж, бусдыг дэмжих; - шинэлэг санаа, үйлчилгээг нэвтрүүлэх, шинэ санаачилга, бүтээлч үйл хандлагыг нэвтрүүлэх; - хувийн зохион байгуулалт, ажлын цаг ашиглалт сайтай байх; - бусад. |
|
|
Бусад |
-Газар зүйн мэдээллийн системийн ArcGIS, QuantumGIS, Erdas imagine, AutoCAD, PostGIS, Land manager, PyCharm, Postgres програм хангамжийг бүрэн эзэмшсэн байх; -Газар зүйн мэдээллийн нээлттэй эх үүсвэрийн системийг програмчлалын Phyton хэлийг ашиглан хөгжүүлэх чадвартай байх; -Totalstation, GNSS-ийн хэмжилтийн багаж ашиглах чадвартай байх; - төрийн албан хэрэг хөтлөлт, бичиг хэрэг, монгол хэл, найруулга зүйн чадвартай байх; - багаар ажиллах, багийн амжилтыг үнэлэх, дүгнэх, нэгжийн хамт олонд таниулах; - харилцааны оновчтой арга хэлбэрийг ашиглаж, асуудлыг шийдвэрлэх, мэдээллийг шуурхай хүргэх; - үндэсний бичгийн хэлээр уншиж бичих чадвартай байх; төрийн болон хувь хүний нууцыг хууль тогтоомжийн хүрээнд хадгалах, хамгаалах. |
|
Холбоо барих утас: 51-262381, 99108154
ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР