мэдээ хариуцагч: А.Отгонжаргал :99074774

"ТАЛУУДЫН ОРОЛЦООНД ТУЛГУУРЛАН БЭЛЧЭЭРИЙН УДИРДЛАГЫГ ШИНЭЧЛЭХ НЬ" ОЛОН УЛСЫН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

"ТАЛУУДЫН ОРОЛЦООНД ТУЛГУУРЛАН БЭЛЧЭЭРИЙН УДИРДЛАГЫГ ШИНЭЧЛЭХ НЬ" ОЛОН УЛСЫН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Олон улсын газрын эвсэл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Монголын үндэсний газрын эвсэл нар хамтран 2026 оны 6 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд "Талуудын оролцоонд тулгуурлан бэлчээрийн удирдлагыг шинэчлэх нь" олон улсын бодлогын зөвлөлдөх уулзалтын амжилттай зохион байгууллаа.
Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийн хүрээнд зохион байгуулагдаж буй энэхүү олон улсын зөвлөлдөх уулзалтад Ази, Африк, Европын 13 улсын төрийн байгууллага, олон улсын байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, иргэний нийгэм болон малчдын төлөөлөл оролцож, бэлчээрийн тогтвортой менежмент, нүүдлийн мал аж ахуй, газрын эрхийн баталгаа, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудлаар туршлага солилцсон байна.
Уулзалтын эхний өдрийн “Монгол Улс ба Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил (IYRP) – Олон талын хамтын хүчин чармайлт” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлэгт Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын Газрын мониторингийн хэлтсийн дарга Б.Дөл панелистаар оролцож, Монгол Улсад хэрэгжүүлж буй газрын мониторинг, бэлчээрийн төлөв байдлын үнэлгээ, нотолгоонд суурилсан бодлого боловсруулах чиглэлээр хийгдэж буй ажлуудыг танилцууллаа.
Мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Монголын үндэсний газрын эвсэл, Олон улсын газрын эвсэлтэй хамтран “Бэлчээрийн газрын эрхийг баталгаажуулахад ашиглах мэдээлэл, өгөгдөл ба инноваци” сэдэвт салбар хуралдааныг зохион байгуулж, Дэлхийн газрын засаглалын индексийн (World Land Governance Index) бэлчээрийн газрын эрхийн шалгуур үзүүлэлтийг танилцуулан, Монгол Улсад анхлах хэрэгжүүлж буй ажлын явц, үр дүнг хэлэлцэв.
2026 оны 8 дугаар сард Монгол Улсад зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын өмнө болж буй энэхүү зөвлөлдөх уулзалт нь бэлчээрийн тогтвортой удирдлага, малчдын эрх, нүүдлийн мал аж ахуйн ач холбогдлыг олон улсын түвшинд онцлон хэлэлцэж, хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ болж өндөрлөлөө.
@International_Land_Coalition
@FAOMongolia
@ХХААХҮЯ
@NAMAC
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Мэдээлэл хариуцагч: А.Отгонжаргал