Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Мэдээлэл хариуцагч: А.Отгонжаргал

ЯПОН УЛСЫН САНСАР СУДЛАЛЫН АГЕНТЛАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

ЯПОН УЛСЫН САНСАР СУДЛАЛЫН АГЕНТЛАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА
Япон улсын Сансар судлалын агентлаг (JAXA)-аас 2015 онд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд геодезийн хэмжилт, зураглалын ажилд ашиглах зориулалт бүхий навигацийн хиймэл дагуулын (GNSS) суурин станцын олон сувгийн мэдээ хүлээн авагчийг Завхан аймагт суурилууллаа.
Япон улсын Сансар судлалын агентлагын төлөөлөгч Камэй Нобуаки нь 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 25-ны өдрүүдэд Завхан аймгийн Улиастай хотод байрлах ZAV1 байнгын ажиллагаатай станцын хүлээн авагчийг сольж суурилууллаа.
Ингэснээр TrimbleR8 хүлээн авагч зөвхөн GPS, GLONASS хиймэл дагуулын өгөгдлийг 440 сувгаар хүлээн авах боломжтой байсан бол шинээр суурилуулсан JAVAD DELTA-3S хүлээн авагч нь 874 сувгаар GPS, GLONASS, Galileo, QZSS, BeiDou, NavIC хиймэл дагуулын мэдээг хүлээн авахаас гадна L6 тусгай дохиог авах боломжтой боллоо.
ZAV1 байнгын ажиллагаатай станцын өгөгдлийг Япон улсын Сансар судлалын агентлаг нь QZSS хиймэл дагуулуудын тойрог зам, цагийн нарийвчлалыг сайжруулах судалгаанд ашиглана.
ГЗБГЗЗЕГ-ын дарга А.Энхманлай нь Японы талын төлөөлөгч Камэй Нобуаки-г хүлээн авч уулзан, цаашид Япон улсын Сансар судлалын агентлаг (JAXA)-тай дараах чиглэлээр хамтран ажиллах, Санамж бичиг байгуулах талаар санал солилцож, урьдчилсан тохиролцоонд хүрлээ. Үүнд:
✅ Завхан аймгийн GNSS-ийн станцыг олон улсын IGS хиймэл дагуултай холбох;
✅GNSS-ийн байнгын ажиллагаатай станц байгуулах, тоног төхөөрөмж шинэчлэх;
✅ GNSS-тэй холбоотой судлаачид, инженерүүд, геодезийн хэмжилт, зураглалын хувийн компаниудын албан хаагчдыг оролцуулан MALIB програм хангамжийн сургалт, семинар зохион байгуулах;
✅ Япон улсын Сансар судлалын агентлагаас зохион байгуулдаг “Multi-GNSS Asia” олон улсын 17 дахь удаагийн хуралд оролцох;
✅ Интернет холболтгүйгээр хиймэл дагуулаас өндөр нарийвчлалтай байршил тогтоох боломжийг олгодог MADOCA-PPP үйлчилгээг холбох, MONPOS системийн өгөгдлийг MALIB програм хангамжаар боловсруулах
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Мэдээлэл хариуцагч: А.Отгонжаргал

өмнөх мэдээ
УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР “ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ТОГТООЛЫГ БАТАЛЛАА

УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР “ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ТОГТООЛЫГ БАТАЛЛАА