“ЁС ЗҮЙ, ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЖИЛ”-ИЙН ХҮРЭЭНД ШИЛЖИН ЯВАХ ТУГ ГОВЬСҮМБЭР АЙМАГТ АЯЛАЛАА

“ЁС ЗҮЙ, ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЖИЛ”-ИЙН ХҮРЭЭНД ШИЛЖИН ЯВАХ ТУГ ГОВЬСҮМБЭР АЙМАГТ АЯЛАЛАА
2026 оныг салбарын хэмжээнд “ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ” зорилтот жил болгон зарлаж, шилжин явах тугийг Говьсүмбэр аймагт “НЭЭЛТТЭЙ, ХАРИУЦЛАГАТАЙ, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ" уриан дор аяллаа. Аяны хүрээнд Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа , барилга, хот байгуулалтын газар-аас дараах ажлыг хийж гүйцэтгэжээ.
Тухайлбал:
✅Сүмбэр болон Шивээговь сумдын 2026 онд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газрын мэдээллийг иргэд олон нийтэд “Чойр ТВ”-тэй хамтран хүргэв.
✅ Хоёр болон түүнээс дээш жил газраа зориулалтын дагуу ашиглаагүй иргэн, хуулийн этгээдэд мэдээлэл зөвлөгөө агч ажиллав.
✅Газрын тухай хууль тогтоомжийг орон нутагт сурталчлах “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Баянтал, Сүмбэр, Шивээговь суманд зохион байгуулж нийтдээ 300 иргэнд үйлчилгээ үзүүлэв.
✅Шивээговь суманд газар өмчлөх хүсэлтэй 160 иргэдийн өргөдлийг хүлээн авч цахим системд бүртгэв.
✅ Төрийн албаны үйл ажиллагаанд тавигдах шаардлага, стандарт, Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтыг тус тус зохион байгуулав.
✅Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны ёс зүйн тухай хууль, ёс зүйн дэд хорооны ажиллах журам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас батлагдсан “Үйлчилгээний стандарт” зэрэг сэдвээр "АХА" тэмцээн албан хаагчдын дунд зохион байгуулав.
✅Хууль, тогтоомжийг сурталчлах, иргэд олон нийтийг мэдээллээр хангах ажлын хүрээнд Барилгын болон зөрчил, Авлигын эсрэг хууль, “Үйлчлүүлэгчтэй харилцах харилцааны хэмжээ” зэрэг сэдвээр видео контент хийж олон нийтэд түгээв.
✅ Албан хаагчдын гэр бүлийн дунд Гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээн зохион байгуулав.
“Шилжин явах туг”-ийн хүрээнд төлөвлөсөн ажлуудыг хугацаанд нь бүрэн хэрэгжүүлж, байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал, иргэдэд хүргэх үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, албан хаагчдын ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэхэд тодорхой ахиц гарсан байна. Цаашид дээрх ажлуудын үр дүнг бататган, тасралтгүй сайжруулах чиглэлээр үйл ажиллагааг тогтмолжуулан ажиллана гэлээ. Шилжин явах туг Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар-т аялж байна.