Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Мэдээлэл хариуцагч: А.Отгонжаргал

ЁС ЗҮЙ, ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЖИЛ”-ИЙН ХҮРЭЭНД ШИЛЖИН ЯВАХ ТУГ ХОВД АЙМАГТ АЯЛАЛАА

ЁС ЗҮЙ, ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЖИЛ”-ИЙН ХҮРЭЭНД ШИЛЖИН ЯВАХ ТУГ ХОВД АЙМАГТ АЯЛАЛАА
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас 2026 оныг салбарын хэмжээнд “Ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх” зорилтот жил болгон зарлаж шилжин явах туг Ховд аймгийн Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газар-т “Ёс зүйгээ эрхэмлэж, хариуцлагаа хэрэгжүүлье-Иргэн төвтэй үйлчилгээ-ёс зүйтэй хандлага” уриан дор аялж, дараах арга хэмжээг зохион байгууллаа.
✅Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 дугаар хуралдаанаар Жаргалант сумын гудамж, зам талбай, үл хөдлөх эд хөрөнгийн хаягжуулалт болон аймгийн газар зохион байгуулалтын 2026 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 2027 онд өмчлөх газрын асуудлыг хэлэлцэн батлав.
✅Газрын удирдлагын нэгдсэн цахим систем /egazar.gov.mn/-т Иргэн, аж ахуй нэгж байгууллагаас илгээсэн 1602 өргөдөл хүсэлтийг тухайн шатны Засаг даргын захирамжаар шийдвэрлэв.
✅Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа 42, Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа 52, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа 30 нийт 124 барилга, байгууламж, бүтээн байгуулалтын ажлуудад захиалагчийн хяналт хийж хэрэгжүүлэн ажиллаж, Ёс зүй хариуцлагыг дээшлүүлэх жил”-ийн хүрээнд шилжин явах тугийг инженер, техникийн ажилтан, албан хаагч нарт сурталчлан танилцуулж аялуулав.
✅Орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа Алтай, Булган, Дарви, Ховд сумын хөгжлийн төлөвлөгөөнд тухайн сумын иргэдээс санал авах асуудлыг зохион байгуулж, газар эзэмших, ашиглах, өмчлөхтэй холбоотой хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээ мэдээлэл өгч, газар зохион байгуулалт, газрын кадастр, газрын төлбөр, газар эзэмших эрх шилжүүлэх, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах талаарх санал хүсэлтүүдийг хүлээн авч ажиллав.
✅ Ховд аймгийн Нийгмийн даатгалын газраас төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч нарт Нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмж, Нийгмийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн заалтуудын талаар мэдээ мэдээлэл хүргэж, санал солилцов.
✅Иргэдээс төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа хандлага, газрын үйлчилгээний чанар, хүртээмжийн талаарх сэтгэл ханамжийн судалгааг албан байгууллагын цахим хуудас болон 17 сумын цахим хаягаар байршуулан цахимаар авч ажилалаа.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Мэдээлэл хариуцагч: А.Отгонжаргал