Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар-аас 2026 оныг салбарын хэмжээнд “ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ” зорилтот жил болгон зарлаж шилжин явах туг
Баянхонгор аймгийн ГХБХБГазар-т “Ёс зүйгээ эрхэмлэж, хариуцлагаа хэрэгжүүлье Иргэн төвтэй үйлчилгээ-ёс зүйтэй хандлага” уриан дор 2026 оны 06 дугаар сарын 08-ний өдрөөс 06 дугаар сарын 19-ны өдрүүдэд аялалаа. Ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх жилийн аяны шилжин явах тугийн хүрээнд 3 зорилт 12 арга хэмжээг зохион байгуулж ажиллаа.

Ёс зүй, дэг журам, сахилга хариуцлагын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 33 албан хаагчаар Ёс зүй сахилга хариуцлагатай байх БАТАЛГАА гаргууллаа.

Ёс зүйтэй төрийн албан хаагч- шударга, хариуцлагатай үлгэр жишээч ажилтан “Амжилтын самбар” байршуулснаар ёс зүйн уриа, урмын үг бичих хэсэг ажиллуулж албан хаагчдыг сэтгэл зүйгээр урамшуулах, ажлын бүтээмж дээшлэх давуу талыг бүрдүүллээ.
Амжилт бүтээлээрээ тэргүүлэн ажиллаж байгаа ёс зүй сахилга хариуцлагатай Газар зохион байгуулалт, төлөвлөлт, газар өмчлөлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн С.Должинсүрэн, Газрын төлбөр, татвар, төлбөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн О.Мөнхцэцэг, Хот байгуулалтын кадастр, зураг төсөл магадлалын асуудал хариуцсан мэргэжилтэн Ө.Хандармаа нарыг энэ сарын амжилтын самбарт алдаршууллаа.

Төрийн албаны үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага MNS 7068:2025 стандартын төрийн албан хаагч үйлчилгээ үзүүлэхдээ баримтлах 8 зарчимаар мөн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн нийтлэг 8 хэм хэмжээгээр 2 рийл бэлтгэж Баянхонгор аймгийн ГХБХБГазар фэйсбүүк пэйжээр сурталчиллаа.

Байгууллагын ёс зүйн дэд хорооноос төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хүрээнд постер, шторк, контент бэлтгэх уралдааныг 06 сарын 17-ний өдрийг дуустал зохион байгуулж 5 постер, 1 шторк ирүүлсэнийг Баянхонгор аймгийн ГХБХБГазар фэйсбүүк пэйж хуудас болон ил тод байгууллагын самбарт байршууллаа

Ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх жилийн аяны шилжин явах тугны хүрээнд Баянхонгор, Баян-Овоо, Эрдэнэцогт сумуудад Газрын харилцааны “Нээлттэй хаалга өдөрлөг”-ийг зохион байгуулж 167 иргэнд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж газрын тухай хууль тогтоомжийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх гарын авлага тарааж ажиллалаа.

Иргэдээс төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа хандлага, үйлчилгээний чанар, хүртээмжийн талаарх сэтгэл ханамжийн судалгааг Google Drive цахим программаар QR код үүсгэж судалгааг цахимаар болон цаасан 177 авч дүнг нэгтгэлээ. Судалгаанд оролцогчдын дийлэнх нь төрийн албан хаагчдын харилцаа, үйлчилгээний соёлд эерэг үнэлгээ өгсөн бөгөөд иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа тогтворжсон үзүүлэлттэй байна.

Байгууллагын нийтийн зааланд суудаг албан хаагчдаас 09-13 цаг, 14-18 цагийн хооронд Иргэдийг хүлээн авч чиглүүлэх "Угтах үйлчилгээ"-ний хуваарийг 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр газрын даргаар батлуулсан бөгөөд угтах үйлчилгээгээр 167 иргэнд үйлчилгээ үзүүлж төрийн үйлчилгээний чанарыг сайжруулсаны үр дүнд иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмж, шуурхай байдал сайжирч, төрийн байгууллагад хандах иргэдийн сэтгэл ханамж нэмэгдсэн.
Шилжин явах туг Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт аялж байна.