Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Мэдээлэл хариуцагч: А.Отгонжаргал

“ЁС ЗҮЙ, ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ” ЖИЛИЙН ХҮРЭЭНД ШИЛЖИН ЯВАХ ТУГ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АЯЛАЛАА

“ЁС ЗҮЙ, ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ” ЖИЛИЙН ХҮРЭЭНД ШИЛЖИН ЯВАХ ТУГ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АЯЛАЛАА
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар-аас 2026 оныг салбарын хэмжээнд “ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ” зорилтот жил болгон зарлаж шилжин явах туг Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар-т “Ёс зүйгээ эрхэмлэж, хариуцлагаа хэрэгжүүлье Иргэн төвтэй үйлчилгээ-ёс зүйтэй хандлага” уриан дор 2026 оны 06 дугаар сарын 22-ний өдрөөс 07 дугаар сарын 03-ны өдрүүдэд аялалаа.
Ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх жилийн аяны шилжин явах тугийн хүрээнд дараах арга хэмжээг зохион байгуулж ажиллаа.
✅ Ёс зүй хариуцлагыг дээшлүүлэх жил шилжин явах тугны хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээний хүрээнд Тайшир, Дэлгэр сумдын иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад газар эзэмших, ашиглах, өмчлөхтэй холбоотой хууль, эрх зүйн зөвлөгөө мэдээлэл өгч, газар зохион байгуулалт, газрын кадастр, газрын төлбөр, эрх шилжүүлэх, гэрчилгээний талаарх санал хүсэлтийг хүлээн авч нийт 67 иргэн, 5 аж ахуйн нэгжид зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.
✅ Байгууллагын Ёс зүйн дэд хорооноос албан хаагч болон иргэн аж ахуй нэгж байгууллагыг мэдээллээр хангах зорилгоор Ёс зүй мэдээллийн самбарыг шинэчлэн 6 төрлийн мэдээллийг байршууллаа.
✅ Говь-Алтай аймгийн Насан туршийн боловсролын төвтэй хамтран байгууллагын соёл, албан хаагчдын харилцаа, хандлага, төрийн албан хаагчийн ёс зүй сэвдээр нийт албан хаагчдыг сургалтад хамрууллаа.
✅ Иргэн, аж ахуй нэгж байгууллагаас тус газрын үйлчилгээ, албан хаагчдын ёс зүйн талаар сэтгэл ханамжийн судалгааг байгууллагын цахим хуудас болон 18 сумын цахим хаягт QR код үүсгэн байршуулан 136 судалгааг авч нэгтгэн гаргалаа. Судалгаанд оролцогчдын ихэнх нь төрийн албан хаагчдын харилцаа, хандлага үйлчилгээнд сайн үнэлгээ өгсөн байна.
✅ Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Төрийн албаны үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага MNS 7068:2025 стандарт, төрийн албан хаагч үйлчилгээ үзүүлэхдээ баримтлах 8 зарчим, нийтлэг шаардлага зэрэг 5 цуврал зургыг байгууллагын цахим хуудсанд байршууллаа.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Мэдээлэл хариуцагч: А.Отгонжаргал