Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Мэдээлэл хариуцагч: А.Отгонжаргал

ЁС ЗҮЙ, ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ” ЖИЛИЙН ХҮРЭЭНД ШИЛЖИН ЯВАХ ТУГ УВС АЙМАГТ АЯЛАЛАА

ЁС ЗҮЙ, ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ” ЖИЛИЙН ХҮРЭЭНД ШИЛЖИН ЯВАХ ТУГ УВС АЙМАГТ АЯЛАЛАА
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар-аас 2026 оныг салбарын хэмжээнд “ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ” зорилтот жил болгон зарлаж шилжин явах туг Увс аймгийн Газрын Харилцаа, Барилга Хот Байгуулалтын Газар-т “Ёс зүйгээ эрхэмлэж, хариуцлагаа хэрэгжүүлье-Иргэн төвтэй үйлчилгээ-ёс зүйтэй хандлага” уриан дор 2026 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 08 дугаар сарын 28-ний өдрүүдэд аялалаа. Ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх жилийн аяны шилжин явах тугийн хүрээнд дараах арга хэмжээг зохион байгуулж ажиллаа.
✅ Баян-Өлгий аймгийн Ёс зүйн дэд хорооны гишүүдээс шилжин явах туг болон аймгуудын хийсэн ажлын тайланг хүлээн авсан. “Ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх” жилийн хүрээнд аймгуудын хийсэн ажлын тайлантай танилцаж, туршлага солилцов.
✅ Захиргаа, хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Батхишиг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, MNS 7068:2025 “Төрийн албаны үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага” стандарт сэдвээр албан хаагчдад сургалт зохион байгуулж, албан хаагчдын ёс зүйн мэдлэгийг дээшлүүлэв.
✅ Илтгэх индерийн ирээдүй ТББ-тай хамтран “Үр дүнтэй төлөвлөлт хийх чадвар” сэдвээр албан хаагчдад сургалт зохион байгуулав.
✅ Байгууллагын ёс зүйн дэд хорооноос Албан хаагчдын дунд ажлын цаг ашиглалт, ажлын цаг баримтлах талаар 1 сарын аяныг 2026 оны 4-р сард зохион байгуулж ажлын цаг баримтлагч албан хаагчаар А.Одгэрэлийг шалгаруулан урамшуулав.
✅ ГЗБГЗЗЕГ-аас ирүүлсэн ёс зүйн зөвлөмж, стандартын дагуу тухайн сард 1 үйлдлийг уриалга болгон өдөр тутмын үйл ажиллагаандаа хэвшүүлэх ажлын хүрээнд Захиргааны хэлтсээс “Төрийн албаны үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага стандарт” 7068:2025 стандартын дагуу, албан хаагчийн энгэрийн тэмдэгийг зүүж хэвшүүлэх ажлыг санаачлан ажиллав.
✅ Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилд өртөх эрсдэлийн үнэлгээ хийж хариу арга хэмжээ авах албан бичгийн хүрээнд:
Албан хаагчдын дунд Төрийн албан хаагчдын эрсдэлийн үнэлгээг өөрөө үнэлэх аргаар зохион байгуулан үр дүнг нэгтгэн ажиллаж байна. Нэгдсэн үр дүнгийн дагуу цаашид авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна. Одоо эрхэлж буй албан тушаал нь төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилд өртөх эрсдэлийн үнэлгээгээр I (маш өндөр), II (өндөр) түвшин гэж үнэлэгдсэн 1 албан хаагчаар Ёс зүйн нөлөөллийн мэдүүлэг гаргуулан ажиллаа.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Мэдээлэл хариуцагч: А.Отгонжаргал