
Орон нутгийн телевизтэй хамтран
www.egazar.gov.mn цахим хаягаар дамжуулан иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг цахимаар хэрхэн хүлээн авч, шийдвэрлэх үйл ажиллагааг иргэдэд ойлгомжтой байдлаар тайлбарласан видео, контент хийж сошиол орчинд түгээх;

Шүр, Тана, Сувд зах, Хэрлэн Номин худалдааны төв хүн олноор цугларсан газраар цахим үйлчилгээний талаар мэдээлэл хүргэх;

Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын 2025 оны А/66 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаарх тайлан, мэдээлэл гаргах, хүргүүлэх журам”-ыг албан хаагчдад танилцуулах;

Сумдын 2025 оны өргөдөл гомдлын шийдвэрлэлтэд дүн шинжилгээ хийж, цаашид хэрэгжүүлэх арга замуудыг тодорхойлох;

Байгууллагын болон сумдын газрын даамлын пэйж хуудсыг тогтмол ажиллуулж, иргэдийг мэдээ мэдээллээр тогтмол хангах;

Газрын даамлуудад Монгол Улсын Засгийн газрын цахим систем
http://www.d-gov.mn/-ээр салбарын хуулийн төслүүдийн үзэл баримтлал, хуулийн төслийн талаар санал авах ажлыг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах талаар чиглэл өгөх;

Байгууллагын үйл ажиллагааны талаар иргэд, олон нийтээс сэтгэл ханамжийн судалгаа авах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэжээ.
Судалгаанд оролцсон иргэдийн олонхи нь газрын харилцааны чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны мэдээлэл нь ил тод, түргэн шуурхай, нээлттэй байдал дутмаг байна гэж үзжээ.
Иймд тус газраас цаашид иргэд олон нийтэд газартай холбоотой төрийн үйлчилгээг алхам алхамаар ойлгомжтой тайлбарласан мэдээ мэдээлэл, видео контент бэлтгэн орон нутагтаа хамгийн их үзэлттэй Талын анир цахим сайтаар дамжуулан цахим орчинд түгээх ажлыг шат дараатайгаар хийхээр төлөвлөөд байна. Дорнод аймгаас эхэлсэн
“ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ” ЗОРИЛТОТ ЖИЛИЙН ШИЛЖИН ЯВАХ ТУГ батлагдсан хуваарийн дагуу ирэх сарын 2-ны өдрөөс эхлэн Сүхбаатар аймагт аялна.