Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны А/101 тоот тушаалаар “Газрын харилцааны ажилтны өдрийг угтан зохион байгуулах ажлын төлөвлөгөө”-г баталсан бөгөөд энэ ажлын хүрээнд Газрын харилцааны ажилтнуудыг чадавхижуулах цахим сургалтыг ЦУВРАЛ байдлаар аймаг, нийслэл, дүүргийн Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчдыг хамруулан зохион байгуулж байна.
Өнөөдөр 05 дугаар сарын 11-ний өдөр Захиргаа, удирдлага, хамтын ажиллагааны газраас Захиргааны чиг үүрэг хариуцсан албан хаагчдад зориулсан сургалт зохион байгуулж, 50 гаруй мэргэжилтэн хамрагдлаа. Сургалтыг дараах чиглэлүүдийн хүрээнд зохион байгуулж, Авлигатай тэмцэх газрын УССГХ-ийн ажилтан, комиссар Ж.Сарангэрэлийг урьж сургалт, мэдээлэл өглөө. Сургалтын явцад тухай бүр тулгамдсан асуултаа асууж, хариулт аван үр дүнтэй болж өнгөрлөө.