2023 оны 03 дугаар сарын 01-07-ний өдрүүдэд
Барилга, Хот Байгуулалтын Яам-тай хамтран 21 аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын "Газар, геодези зураг зүйн хяналт"-ын улсын байцаагч болон мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж, сертификат олголоо. Сургалтанд:

Газар зохион байгуулалт хот төлөвлөлтийн цахим системийн хэрэглээ;

Газрын кадастр, биржийн цахим системүүдэд ажиллах
чадварыг олгох;

Тухайн жилийн төлөвлөгөө боловсруулах аргачлал;

Тухайн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт шалгалт хийх зэрэг сэдвүүдийг онцолж, хэлэлцлээ. Мөн өдөр тутмын ажлын хэрэгцээнд зориулан “Газар зохион байгуулалт, төлөвлөлтийн журам, зааврын эмхэтгэл” ном, товхимлоор хангалаа.