
Энэ ажлын хүрээнд ГЗБГЗЗЕГ-ын даргын 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/335 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2025 оны 10 дугаар сарын 06-наас 10-ны өдрүүдэд ажиллалаа.
Дорноговь аймгийн 12 сумдад 2003-2023 онуудад эрх бүхий этгээдийн шийдвэрээр газар олгосон байдалд явцын хяналт шалгалтыг хийж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасны хүрээнд хугацаатай үүрэг даалгавар өглөө.
Тус аймгийн Даланжаргалан, Хатанбулаг сумдад 2024 онд хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн юм.