мэдээ хариуцагч: А.Отгонжаргал :99074774

ЭРТЭЧ МОНГОЛ 140 ДЭХ УУЛЗАЛТ “ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ БА АМЬДРАЛЫН ТЭНЦВЭР” СЭДВИЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ЭРТЭЧ МОНГОЛ 140 ДЭХ УУЛЗАЛТ “ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ БА АМЬДРАЛЫН ТЭНЦВЭР” СЭДВИЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“Монгол тэмүүлэл-Сайхан Монгол орон” төрийн бус байгууллага болон Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан хамтран зохион байгуулсан “Эртэч Монгол” 140 дэх уулзалт, “ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ БА АМЬДРАЛЫН ТЭНЦВЭР” сэдвийн хүрээнд болов.
Хүндэт зочин багшаар Удирдлагын академийн боловсрол судлалын магистр, үндэсний сургагч, зөвлөх багш, Монгол-Оросын хамтарсан сургуулийн багш Ш.Батцэцэг оролцож, хувь хүний хөгжлийг дэмжих арга зам, ажил амьдралын тэнцвэрийг хадгалах ач холбогдол, өөрийгөө хөгжүүлэх үр дүнтэй дадал зуршлын талаар оролцогчдод мэдлэг, мэдээлэл хүргэв.
Уулзалтанд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар-ын албан хаагчид, салбарын ахмад ажилтнууд, “Эртэч Монгол” клубийн гишүүд, багш, эрдэмтэн судлаач зэрэг 40 гаруй хүн оролцож, мэдлэг мэдээллээ хуваалцлаа.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Мэдээлэл хариуцагч: А.Отгонжаргал