Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Мэдээлэл хариуцагч: А.Отгонжаргал

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГАЗРЫН МОНИТОРИНГ, САЛБАРЫН ЭРХ ЗҮЙН ЧИГЛЭЛЭЭР ЧАДАВХЖУУЛАХ ХОЙД БҮСИЙН ХЭМЖЭЭНИЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГАЗРЫН МОНИТОРИНГ, САЛБАРЫН ЭРХ ЗҮЙН ЧИГЛЭЛЭЭР ЧАДАВХЖУУЛАХ ХОЙД БҮСИЙН ХЭМЖЭЭНИЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
🇲🇳🇺🇳 Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын хооронд байгуулсан “ГЗБГЗЗЕГ-ын босоо тогтолцоог бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, Газрын тухай хууль тогтоомж, журмыг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Хөвсгөл, Булган, Орхон аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын мэргэжилтнүүд, газрын даамлуудыг чадавхжуулах сургалт 2026 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд эхэллээ. Уг сургалтад хойд бүсийн аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 50 гаруй албан хаагчид оролцож байна.
Уг сургалт нь 2026 оны 07 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд газар зохион байгуулалтын төлөвлөгөө, газрын мониторинг, газар өмчлөл, Газрын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт, шинээр боловсруулсан журам, заавар, аргачлал, Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийн нэмэлт хөгжүүлэлтийн талаарх танилцуулга, мэдээллээр мэргэжилтэн, албан хаагч, сумын газрын даамлуудыг чадавхжуулах юм.
Мөн STREAM+ төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулж байгаа чухал цаг үед хийгдэж байгаагаараа өндөр ач холбогдолтой юм.
Энэхүү сургалт нь ХОЙД бүсийн хэмжээнд газрын харилцааны чиглэлээр хийгдэж байгаа анхны сургалт болж байгаагаараа онцлог бөгөөд FAO болон STREAM+ төслийн санаачлага, дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.
#EU #GIZ #FAO #STREAMPlus #LandManagement “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” төсөл
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Мэдээлэл хариуцагч: А.Отгонжаргал