Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Мэдээлэл хариуцагч: А.Отгонжаргал

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГАЗРЫН МОНИТОРИНГ, САЛБАРЫН ЭРХ ЗҮЙН ЧИГЛЭЛЭЭР ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ СЭЛЭНГЭ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГАЗРЫН МОНИТОРИНГ, САЛБАРЫН ЭРХ ЗҮЙН ЧИГЛЭЛЭЭР ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ СЭЛЭНГЭ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
🇲🇳🇺🇳 Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын хооронд байгуулсан “ГЗБГЗЗЕГ-ын босоо тогтолцоог бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, газрын тухай хууль тогтоомж, журмыг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” хамтран ажиллах гэрээний хүрээнд мэргэжилтэн, албан хаагчийг чадавхжуулах сургалт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд зохион байгуулагдаж байна.
Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах төслийн STREAMPlus төсөлтэй хамтран энэ онд 3 дахь удаагаа тус сургалтыг зохион байгуулж байна.
Тус сургалт нь газар зохион байгуулалт, газрын мониторинг, салбарын эрх зүйн шинэчлэлийн чиглэлээр 9 дүгээр сарын 2,3-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтнүүд болон газрын даамлуудаас бүрдсэн нийт 40 гаруй албан хаагчид оролцож байна.
Өнөөдөр газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах, газар өмчлөл, шинээр батлагдсан журам, заавар, аргачлал, мөн Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийн нэмэлт хөгжүүлэлтийн талаар танилцуулга хийж, мэдээлэл солилцлоо.
Дашрамд дурдахад Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах төслийн /STREAM/ төслийн дэмжлэгтэйгээр Сэлэнгэ аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон 17 сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд эдгээр төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлэх, хяналт тавих талаарх асуудал сургалтын агуулгад тусгагдсан болно.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Мэдээлэл хариуцагч: А.Отгонжаргал