Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Мэдээлэл хариуцагч: А.Отгонжаргал

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛЭЭР МОНГОЛ УЛСЫН “ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР” БОЛОН “МЭРГЭШСЭН ИНЖЕНЕР”-ИЙН ЗЭРЭГ ОЛГОЛОО

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛЭЭР МОНГОЛ УЛСЫН “ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР” БОЛОН “МЭРГЭШСЭН ИНЖЕНЕР”-ИЙН ЗЭРЭГ ОЛГОЛОО
🇲🇳🇲🇳🇲🇳 Салбарын боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх, дахин мэргэшүүлэх зорилгын хүрээнд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн салбарын мэргэжилтнийг давтан сургах, мэргэшлийн зэрэг олгох, сунгах 2026 оны хаврын сургалтыг Монголын газар зохион байгуулалтын холбоо НҮТББ, Монголын газрын менежментийн нэгдсэн эвсэл НҮТББ, Монголын Геодези, фотограмметр, зураг зүйн холбоо НҮТББ, Монголын Кадастрын холбоо НҮТББ-уудтай хамтран амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтад салбарын төрийн болон мэргэжлийн байгууллагад ажиллаж буй 100 гаруй мэргэжилтэн хамрагдаж, Монгол улсын Зөвлөх инженер болон мэргэшсэн инженерүүд, эрдэм шинжилгээний байгууллагын судлаачид, их, дээд сургуулийн доктор, профессор багш нар онол, практик хосолсон сургалт явуулж, мэдлэг, туршлагаа хуваалцан оролцов.
Энэхүү сургалт нь салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг шинэ түвшинд хүргэх, мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх, тасралтгүй хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн салбарын мэргэшлийн зэрэг олгох, сунгах мэргэжлийн шалгалт болон тайлан хамгаалалтад амжилттай тэнцсэн мэргэжилтнүүдэд 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсын зөвлөх инженер, Монгол Улсын мэргэшсэн инженерийн гэрчилгээ, хувийн тамга, энгэрийн тэмдгийг гардуулан өглөө. Үүнд:
✅Геодезийн хэмжилт, зураглал чиглэлээр 2 зөвлөх инженер, 22 мэргэшсэн инженер;
Нийт 24 мэргэжилтэнд зөвлөх болон мэргэшсэн инженерийн гэрчилгээ, хувийн тамга, энгэрийн тэмдгийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлай гардуулан өгч, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Мэдээлэл хариуцагч: А.Отгонжаргал