


Салбарын боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх, дахин мэргэшүүлэх зорилгын хүрээнд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн салбарын мэргэжилтнийг давтан сургах, мэргэшлийн зэрэг олгох, сунгах 2026 оны хаврын сургалтыг Монголын газар зохион байгуулалтын холбоо НҮТББ, Монголын газрын менежментийн нэгдсэн эвсэл НҮТББ, Монголын Геодези, фотограмметр, зураг зүйн холбоо НҮТББ, Монголын Кадастрын холбоо НҮТББ-уудтай хамтран амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтад салбарын төрийн болон мэргэжлийн байгууллагад ажиллаж буй 100 гаруй мэргэжилтэн хамрагдаж, зөвлөх, мэргэшсэн инженерүүд, эрдэм шинжилгээний байгууллагын судлаачид, их, дээд сургуулийн доктор, профессор багш нар онол, практик хосолсон сургалт явуулж, мэдлэг, туршлагаа хуваалцан оролцсон.
Энэхүү сургалт нь салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг шинэ түвшинд хүргэх, мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх, тасралтгүй хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн салбарын мэргэшлийн зэрэг олгох, сунгах мэргэжлийн шалгалт болон тайлан хамгаалалтад амжилттай тэнцсэн мэргэжилтнүүдэд 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын Зөвлөх инженер, Монгол Улсын Мэргэшсэн инженерийн гэрчилгээ, хувийн тамга, энгэрийн тэмдгийг гардууллан өглөө. Үүнд:

Газар зохион байгуулалтын чиглэлээр 8 зөвлөх инженер, 23 мэргэшсэн инженер;

Газрын кадастрын чиглэлээр 3 зөвлөх инженер, 20 мэргэшсэн инженер.
Өнөөдөр тус салбарын нийт 54 мэргэжилтэнд Монгол Улсын Зөвлөх болон Мэргэшсэн инженерийн гэрчилгээ, хувийн тамга, энгэрийн тэмдгийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлай гардуулан өгч, цаашдын ажилд үйлсэд нь амжилт хүслээ.