Эхлэл мэдээ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛИЙН САЛБАРЫН МЭРГЭЖИЛТНИЙГ ДАВТАН СУРГАХ, МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ, СУНГАХ СУРГАЛТЫН 2026 ОНЫ ХАВРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
Газар зохион байгуулалтын мэргэжлийн чиглэлийн мэргэжилтнийг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх сургалтыг төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх гэрээний дагуу Монголын газар зохион байгуулалтын холбоо НҮТББ, Монголын газрын менежментийн нэгдсэн эвсэл НҮТББ-уудтай хамтран зохион байгуулж байна.
Тус сургалтын 2026 оны хаврын бүртгэл 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 18-ны өдөр хүртэл явагдана.
Сургалтад бүртгүүлэх мэргэжилтнүүд салбарын сургалтын (
surgalt.gazar.gov.mn) цахим систем рүү нэвтрэн орж, өөрийн суралцах мэргэшлийн хүрээг сонгон бүртгэлээ хийнэ үү.
Сургалтад бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу:

Зөвлөх болон мэргэшсэн инженерүүдэд зориулсан 10 кредит багц цагийн сургалт (заавал судлах -5 кредит, сонгон судлах - 5 кредит) нийт 10 өдөр тасралтгүй явагдана. Уг сургалтад тухайн мэргэжлээрээ 5 болон түүнээс дээш жил ажилласан, нийгмийн даатгал тасралтгүй 60 сар төлөгдсөн Газар зохион байгуулалтын инженерүүд хамрагдах;

Сургалтад бүртгүүлэхдээ өөрийн овог, нэр, регистрийн дугаар, байгууллагын мэдээллийг үнэн зөв оруулах;

Мэргэшлийн зэргийн хүчинтэй хугацааг шалган, мэргэшлийн зэрэг горилох, сунгах төрлийг профайл хэсгийн бүртгэл хэсгээс харж нягтлах;

Сургалт, шалгалтын хуваарийн мэдээллийг тогтмол шалгах.
Дэлгэрэнгүй мэдээллийг

262582, 90666398 дугаарын утсаар лавлана уу.