мэдээ хариуцагч: А.Отгонжаргал :99074774

ГАЗРЫН КАДАСТРЫН МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ, СУНГАХ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ГАЗРЫН КАДАСТРЫН МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ, СУНГАХ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Газрын кадастрын салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар, мэргэжлийн чадавхыг үнэлэх, мэргэшлийн зэрэг олгох, сунгах сургалтыг "Монголын Кадастрын холбоо" НҮТББ-тай хамтран зохион байгуулж, шалгалтыг 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.
Тус шалгалтад мэргэшлийн зэрэг горилох, сунгах хүсэлт гаргасан мэргэжилтнүүд хамрагдаж, мэргэжлийн мэдлэг, ур чадвараа үнэлүүлэв.
Шалгалтын хүрээнд:
✅ Нэгдүгээр шатанд мэргэшлийн зэрэг горилох, сунгах мэргэжилтнүүд мэргэжлийн мэдлэг, ур чадварыг үнэлэх тестийн шалгалт;
✅ Хоёрдугаар шатанд мэргэшсэн инженерийн зэрэг сунгах, зөвлөх инженерийн зэрэг горилох мэргэжилтнүүд мэргэшлийн зэргийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажил, бүтээлийн тайлан хамгаалалах байдлаар тус тус зохион байгуулагдлаа.
Мэргэжилтнүүд хийж хэрэгжүүлсэн ажил, бүтээлийн үр дүн, мэргэжлийн туршлага, ур чадвараа салбарын зөвлөх инженерүүд болон эрдмийн зэрэгтэй төлөөллөөс бүрдсэн шалгалтын комисст танилцуулж, хамгаалав.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Мэдээлэл хариуцагч: А.Отгонжаргал