Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймаг, Сүхбаатар аймгийн Асгат, Баруун-Урт, Баяндэлгэр, Мөнххаан, Халзан, Онгон, Сүхбаатар, Түмэнцогт, Түвшинширээ, Уулбаян, Эрдэнэцагаан сумдад зохион байгуулагдлаа.

Тус хэлэлцүүлэгт орон нутгийн удирдлагууд, төрийн байгууллагын холбогдох албан хаагчид, малчид, иргэд, олон нийтийн байгууллагын төлөөлөл бүхий нийт 420 гаруй хүн танхим болон цахимаар оролцож, хуулийн төсөлд санал, байр сууриа илэрхийллээ.