ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХЭНТИЙ АЙМГИЙН МӨРӨН СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХЭНТИЙ АЙМГИЙН МӨРӨН СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Мөрөн суманд зохион байгуулагдлаа.

Тус хэлэлцүүлэгт орон нутгийн удирдлагууд, төрийн байгууллагын холбогдох албан хаагчид, малчид, иргэд, олон нийтийн байгууллагын төлөөлөл бүхий нийт 98 хүн танхимын хэлбэрээр оролцож, хуулийн төсөлд тусгах санал, байр сууриа илэрхийллээ.