
Энэ ажлын хүрээнд ГЗБГЗЗЕГ-ын даргын 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/316 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийнхэн Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2025 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 09 дүгээр сарын 09-ний өдрүүдэд ажиллалаа.
Говь-Алтай аймгийн 16 сумдын хэмжээнд 2003-2023 онуудад эрх бүхий этгээдийн шийдвэрээр газар олгосон байдалд явцын хяналт шалгалтыг хийж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасны хүрээнд хугацаатай үүрэг даалгавар өглөө.
Тус аймгийн Бигэр, Чандмань сумдад 2024 онд хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн юм.