Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Мэдээлэл хариуцагч: А.Отгонжаргал

ХҮНД СУРТЛААС ЧӨЛӨӨЛЖ, ДУУСДАГГҮЙ ОЛОН ЯРИАГ ДУУСГАСАН 100 ЧӨЛӨӨЛӨЛТ-I

ХҮНД СУРТЛААС ЧӨЛӨӨЛЖ, ДУУСДАГГҮЙ ОЛОН ЯРИАГ ДУУСГАСАН 100 ЧӨЛӨӨЛӨЛТ-I
🇲🇳Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Чөлөөлье” үндэсний санаачилга гарааны 100 өдрийн үр дүнгээ хуваалцаж байна. Дараагийн өдрүүдэд хийх чөлөөлөлтөө зураглан хэлэлцэж, ард иргэд, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэдээ ажлын тайлангаа хүргэж байна.
📌Дуусдаггүй олон яриаг дуусгаж, хурсан асуудлыг хурдан хугацаанд шийдсэн энэхүү 100 өдөрт:
✅“Рио Тинто”-той хэлэлцээрт орж, 8.4 тэрбум ам.доллар буюу 30 гаруй их наяд төгрөгийн зардлыг бууруулахаар боллоо. Хүртэх өгөөж 13 их наядаар нэмэгдлээ.
✅Бортээгийн ордын тээгийг арилгаж, 1500 ажлын байр нэмэгдүүлэх, 2.6 тэрбумын таамаг нөөцтэй ордоо ашиглаж эхэллээ.
✅Хөрөнгө оруулагчид Монголд чуулж, 545 сая ам.долларын гэрээ хэлцэлд гарын үсэг зурав
✅Ногоон зээлийн хугацааг 60 сар болгон сунгаж, энгийн хэрэглээний зээлээс 4-6 хувиар бага хүүтэй болголоо
✅Аукционоор шалгарсан 5 ААН нэгж, таван байршилд хямд үнэтэй нарны станц, батерей хураагуурын станц барьж байна
✅Эрсдэл бага бизнесүүдийн үйл ажиллагааг “мэдэгдээд шууд эхлэх” горимд оруулснаар 739 аж ахуйн нэгж шинээр үүдээ нээлээ
✅Шударга тэтгэврийн тогтолцооны суурь реформыг хийж, суурь тэтгэврийг 100-300 мянгаар нэмлээ
✅Бизнесийн эрх чөлөөг чөлөөлж, зөвшөөрөл нэртэй чөдөр тушааг арилгаж, Хөрөнгө оруулалтын эрхзүйн орчноо цэлийтэл нээлээ
✅Татварын эрхзүйн орчин шинэчлэгдэж, 116 мянган аж ахуйн нэгжид 3.1 их наядын хэмнэлт авчрах хууль, эрхзүйн орчноо чөлөөллөө.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Мэдээлэл хариуцагч: А.Отгонжаргал