Төрийн албаны зөвлөлийн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлөөс зохион байгуулах Архангай, Сэлэнгэ, Дундговь, Дорнод, Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны удирдах, гүйцэтгэх сул орон тоо нөхөх сонгон шалгаруулалтын зарыг 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Төрийн албаны зөвлөлийн шалгалтын цахим систем https://se.csc.gov.mn/search?sector_id=02001024, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын https://www.gazar.gov.mn цахим хуудсуудад олон нийтэд нээлттэйгээр байршуулаад байна.
Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдсан боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг хангасан, зарлагдсан албан тушаалд ажиллахыг хүссэн иргэн дараах албан тушаалын сонгон шалгаруулалтад бүртгүүлэх боломжтой.