Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын удирдлагаас Орхон аймагт ажиллан Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын үйл ажиллагаатай танилцаж, салбарын цаг үеийн асуудлаар санал солилцлоо.
Тус ажлын хүрээнд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Эрдэнэт хотын газар ашиглалтын тэлэлтийн нөлөөгөөр Булган аймгийн нутаг дэвсгэрт үүссэн суурьшлын бүсүүдийн өнөөгийн нөхцөл байдал, хотын газар ашиглалтын байдалтай газар дээр нь танилцав.
Мөн хот, суурины эдэлбэр газрын хил заагийг тогтоохтой холбоотой асуудлаар санал солилцож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Түүнчлэн газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн салбарт тулгамдаж буй асуудлууд, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай ажлын талаар Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын удирдлагуудтай уулзаж, мэдээлэл сонсон, үүрэг чиглэл өглөө.