
Байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ойлгомжтой хүргэх;

Иргэдийн оролцоог хангах, санал авах үйл ажиллагааг идэвхжүүлэх;

Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг сайжруулах;

Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах;

Албан хаагчдын ёс зүй, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх;

Байгууллагын үйл ажиллагааг сурталчлах чиглэлээр тайлант хугацаанд газрын удирдлагын нэгдсэн цахим системээр иргэдэд үйлчлэх үйл явцыг хялбаршуулан ойлгуулах зорилгоор постер, тайлбар бүхий видео контентыг олон нийтийн сүлжээ болон байгууллагын байранд байршуулжээ.
Мөн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор QR код үүсгэн 400 ширхэгийг хэвлэж, иргэдэд түгээсэн нь мэдээллийг түргэн шуурхай авах боломжийг бүрдүүлжээ.
Мандах суманд 2026 оны 04 дүгээр сарын 08-09-ны өдрүүдэд НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ийг байгуулж газрын харилцааны чиглэлээр үзүүлж буй төрийн үйлчилгээг хүргэж ажилжээ. Тухайлбал Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах, шилжүүлэх, шинээр газар эзэмших, нөхөн бүртгүүлэх, шинээр газар өмчлөх, худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр өмчлөлийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх, гэрээний нөхцөл зөвшөөрөх зэрэг 8 нэр төрлийн үйлчилгээг үзүүлж 41 өргөдөл, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэжээ. Мөн газар өмчлөх эрх үүссэн 17 иргэнд кадастрын зураг, хянан баталгаа, захирамжийг хүлээлгэн өгсөн төдийгүй 10 иргэнд газрын төлбөр, татвар, тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хураамжийг цахимаар төлөлт хийх бүх боломжуудын талаар зөвлөгөөг өгч 2 нэгж талбарын 518.4 мянган төгрөгийн газрын төлбөрийг цахимаар төлөх зөвлөгөөг өгч ажилжээ.

Салбарын хуулийн төслүүдийн үзэл баримтлал, хуулийн төсөл, шинээр боловсруулагдаж буй дүрэм журмын талаар санал авах ажлыг зохион байгуулах тус ажлын хүрээнд: тайлант хугацаанд Сайншанд, Мандах, Дэлгэрэх, Улаанбадрах, Эрдэнэ сумдад зохион байгуулагдсан Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр болон цахимаар “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, суурь үнийг шинэчлэн тогтоох засгийн газрын тогтоол”-ын санал авах үйл ажиллагаанд нийт 291 иргэний саналыг авсан.

Аймгийн хэмжээнд газартай холбоотой ирсэн өргөдөл, гомдлыг эцэслэн шийдвэрлэх, шийдвэрлэлтийн байдалд хяналт тавих ажлын хүрээнд: 2026 онд (01-р сарын 01-ний өдрөөс 04-р сарын 09-ны өдөр) газрын кадастрын цахим системээр 14 суманд нийт 279 өргөдөл бүртгэгдсэнээс 155 өргөдлийг шийдвэрлэж, шийдвэрлэх шатандаа 12 өргөдөл, хугацаа хэтэрсэн 9 өргөдөл, шинээр газар эзэмших 103 өргөдөл бүртгэгдэж, өргөдөл шийдвэрлэлт 55.6 хувьтай байна. Аймгийн ГХБХБГ-ын газрын удирдлагын хэлтэст нийт 15 өргөдөл бүртгэгдсэнээс 13 өргөдлийг шийдвэрлэж, 2 өргөдөл хяналтад байгаа ба өргөдөл шийдвэрлэлт 87 хувьтай хэрэгжиж байна. Аймгийн хэмжээнд нийт 294 өргөдөл ирснээс 168 өргөдлийг буюу 57 хувийг шийдвэрлэсэн байна.

Газрын тухай хууль, гэрээний үүргийн хэрэгжилтийг хангах хүрээнд: Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, 5 дугаар багт нээлттэй хаалганы өдөр зохион байгуулсантай холбогдуулан Газар тухай хууль болон газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд заасан үүргээ биелүүлэхтэй холбогдсон мэдээлэл сурталчилгаа, зөвлөмжийг иргэд олон нийтэд сурталчилж ажиллалаа.
Тухайлбал, захирамжаар анх олгогдсон талбайн хэмжээнээс илүү ашиглалттай 5 иргэн, мөн газрын төлбөрөө төлж барагдуулаагүй 7 иргэн, хянан баталгааны дүгнэлт хийлгэх шаардлагатай 3 иргэнд холбогдох тайлбар, зөвлөмжийг өгсөн. Мөн гэрээ дүгнэх актыг 6 иргэнд үйлдсэн.
Газрын тухай хууль тогтоомжийг зөрчин зохих зөвшөөрөлгүй дур мэдэн газар эзэмшсэн иргэн, аж ахуй нэгжид тооцох хариуцлага, үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухайг мэдээллийг иргэд олон нийтэд хүргэж ажиллалаа.

Албан хаагчдын чадавхыг дээшлүүлэх чиглэлээр
Байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-д холбогдох стандартын дагуу дүн шинжилгээ хийж, шаардлагатай өөрчлөлтийг оруулан батлуулж, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулсан.
Дүн шинжилгээний дүнд:

Үйлчилгээний стандарт,

Ил тод байдал,

Дотоод хяналтын тогтолцоог сайжруулах шаардлагатай гэж үзэн холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн.Үүнд:

Албан хаагчдыг ажлын үнэмлэх, нэрийн хуудастай болгох;

Ажил хүлээлцэх стандарт маягтыг мөрдүүлэх;

Дотоод хяналтын журам батлах;

Үйлчилгээний хугацаа, стандартыг тодорхой болгох;

Мэдээллийн ил тод байдлыг хангах зохицуулалтыг хэрэгжүүлэх.
Мөн салбарын үйлчилгээний стандарт, ёс зүй, харилцаа хандлага, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгуулж, нийт албан хаагчдыг хамруулсан.Тус сургалт 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгууллагын нийт албан хаагчдад танхимаар болон цахимаар хосолсон хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд салбарын үйлчилгээний стандарт, манлайллын ур чадвар, амьдралын тойрог, ашиг сонирхлын зөрчил гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд зохион явуулжээ.
Сургалтын арга хэмжээний талаарх мэдээллийг аймгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон орон нутгийн телевизээр дамжуулан олон нийтэд хүргэн ажилжээ. (
https://we.tl/t-fkkUdTLf5eG5NX4D) бичлэг татах боломжтой.
Түүнчлэн ёс зүй, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нөлөөллийн арга хэмжээг хэрэгжүүлж, видео (reel), постер контентыг боловсруулан олон нийтэд хүргэсэн.
https://we.tl/t-4QUL5pJmg1MSR6q2 бичлэг татах боломжтой.
“Шилжин явах туг”-ийн хүрээнд төлөвлөсөн ажлуудыг хугацаанд нь бүрэн хэрэгжүүлж, байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал, иргэдэд хүргэх үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, албан хаагчдын ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэхэд тодорхой ахиц гарсан байна. Цаашид дээрх ажлуудын үр дүнг бататган, тасралтгүй сайжруулах чиглэлээр үйл ажиллагааг тогтмолжуулан ажиллана гэлээ.