
Ажилтан хоорондын харилцаа, түүнээс үүссэн үл ойлголцлыг засах, харилцан хүндлэл, хайр халамжийг нэмэгдүүлэх, байгууллагын эерэг уур амьсгалыг бүрдүүлэхэд чиглэсэн Ойлгоё, Талархъя 3 алхамт үйл ажиллагааг зохион байгуулав.
• Хэн нэгнийг санаандгүй гомдоосон, буруу ойлголт төрүүлсэн тохиолдолд уучлалт хүсэж, ойлголцол, эвлэрлийг дэмжих долоо хоног.
• Албан хаагчид өдөр тутмын ажилд гаргасан чармайлт, хамтын ажиллагаа, хэн нэгнээсээ авсан тусламж дэмжлэгт баярлаж талархсанаа илэрхийлэх, бие биедээ сэтгэлийн сайхан үг хэлж, магтаж урамшуулах, эерэг харилцааг хэвшил болгох.
Мөн 2026 онд иргэдэд шинээр эзэмшүүлэх, өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээг иргэдэд ил тод нээлттэй мэдээллэх ажлын хүрээнд Баруун-Урт сумын 2026 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газрын цахим хуудас, Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээллэх ажлыг зохион байгууллаа.

Иргэдэд ил тод нээлттэй мэдээлэл хүргэх ажлын хүрээнд Аймгийн Засаг дарга М.Идэрбат орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Баруун-Урт сумын Хотын хөгжлийн төлөвлөгөөний тодотголыг танилцуулж 2045 он хүртэл хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажлууд болон иргэдэд олгох газруудын байршлыг танилцуулан ажиллалаа.

Баруун-Урт сумын засаг даргын орлогч А.Ганхүүгээр ахлуулсан “Газар өмчлөлийн өргөдөл хүлээн авах” ажлын хэсэг Баруун-Урт суманд 2026 онд Шинэ суурьшлын бүсэд шинээр өмчлүүлэх газар олголтын өргөдлийг 03 дугаар сарын 09-ний өдөр 448 байршилд хүлээн авах ажлыг зохион байгуулсан ба иргэдэд ил тод нээлттэй байх үүднээс орон нутгийн BBS телевиз болон бусад сайтуудтай хамтран зар мэдээг 7 хоногийн хугацаанд түгээн, иргэд олон нийтийг тогтмол мэдээллээр ханган ажилласан. Мөн өргөдөл хүлээн авах ажлыг BBS телевиз тасралтгүй 14 цаг шууд дамжуулалтаар нийтэд хүргэн ажиллалаа.

Байгууллагын болон сумдын газрын даамлын цахим хуудсаар дамжуулан 2026 онд иргэдэд шинээр эзэмшүүлэх, өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээг иргэдэд ил тод нээлттэй мэдээллэх,
egazar.gov.mn сайтаар дамжуулан цахим хүсэлт, өргөдөл гаргах, газар өмчлөлийн лавлагаа авах зааврыг иргэдэд хүргэн ажиллалаа.

Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолоор баталсан “Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам”, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны “Аргачлал, загвар батлах тухай” 100 дугаар тушаалыг үндэслэн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга болон хэлтэс, нэгжийн удирдлагууд байгууллагын албан хаагчидтай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг байгууллаа.

2026 оны 03 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд байгууллагын нийт албан хаагчдад “Ёс зүйн манлайлал ба хувь хүний хөгжил” сэдвээр Ёс зүйн академийн ерөнхийлөгч Ж.Ойнмандах, Төрийн албан хаагчийн Ёс зүйн тухай хуулийн хүрээнд “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, эрхэмлэн дээдлэх үнэт зүйлс” сэдвээр Захиргаа хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Алтанчимэг, “Төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомж, анхаарах зарим асуудал, хүлээх хариуцлага” сэдвээр ТЕГ-н Сүхбаатар аймаг дахь хэлтсийн ажилтан Э.Төрхүү, “Авилга, албан тушаалын гэмт хэргийн ойлголт, түүнээс урьдчилан сэргийлэх” сэдвээр аймгийн ЗДТГ-ын хуулийн хэлтсийн Эрх зүйн зөвлөгөө, сургалт, сурталчилгаа хариуцсан ахлах мэргэжилтэн С.Бат-Очир, “Ажлын байрны эерэг соёл” сэдвээр Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын ахлах мэргэжилтэн А.Магадцэцэг нартай хамтран сургалтыг зохион байгуулж ажилчдын ёс зүй, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэн ажиллалаа.

Тус сургалтаар холбогдох мэргэжилтнүүд өөрийн хариуцсан ажил үүргийн хүрээнд нийт албан хаагчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан ба Газрын дарга Э.Төгөлдөр 2026 оныг “ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ” зорилтот жил болгон зарласантай холбоотойгоор байгууллагын нийт албан хаагчдад дараах үүрэг чиглэлийг өгч ажиллалаа.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн салбарын үйлчилгээний стандарт батлах тухай” А/62 дугаар тушаалыг танилцуулж цаашид мөрдөн ажиллах

2025 онд тус байгууллагад болон сумдын газрын даамлуудад ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтэд дүн шинжилгээ хийж, цаашид хэрэгжүүлэх арга замуудыг тодорхойлох, “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хууль болон Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 121 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох журам”-ын дагуу иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хугацаанд нь шийдвэрлэх, хариу мэдэгдэн ажиллах

Ажлын цаг ашиглалт, бүтээмжид тусгайлан анхаарч харилцан уялдаатай, хариуцлагатай ажиллах

Иргэд, олон нийтэд салбарын баримталж буй бодлого, хэрэгжиж буй хууль, тогтоол шийдвэрийн талаар тогтмол мэдээлэл хүргэх,
egazar.gov.mn сайтыг суртачлах, Цаасан болон цахим хувийн хэргийн бүрдэлийг хангах.

Монгол Улсын Засгийн газрын цахим систем
http://www.d-gov.mn/-ээр салбарын хуулийн төслүүдийн үзэл баримтлал, хуулийн төслийн талаар санал авах ажлыг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах, Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн хэлэлцүүлгийг харьяа сумандаа зохион байгуулах талаар чиглэл өгч ажиллалаа.
Дорнод аймгаас эхэлсэн “ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ” ЗОРИЛТОТ ЖИЛИЙН ШИЛЖИН ЯВАХ ТУГ батлагдсан хуваарийн дагуу 2026 оны 03 дугаар сарын 02-13-ны өдрүүдэд Сүхбаатар аймагт аялсан бол энэ сарын 16-ны өдрөөс эхлэн Хэнтий аймагт аялж байна.