Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Мэдээлэл хариуцагч: А.Отгонжаргал

СУМ, НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ТУХАЙН ЖИЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨНД САНАЛ ӨГӨХ ТУХАЙ

СУМ, НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ТУХАЙН ЖИЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨНД САНАЛ ӨГӨХ ТУХАЙ
 
Иргэн, аж ахуйн, нэгж байгууллагад шинээр олгох газрын хэмжээ, байршил нь сум, нийслэл, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан байх ёстой гэдгийг Та мэдэх үү?
📅 Тус төлөвлөгөөний төсөлд тусгуулах саналаа цаасаар болон 💻 www.egazar.gov.mn цахим системээр дамжуулан гаргах боломжтой.
📍 Харин жил бүрийн 09 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш төлөвлөгөөнд тусгуулахаар ирүүлсэн Таны санал тухайн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тодотголын төсөл эсвэл дараа оны төлөвлөгөөнд тусах боломжтой.
📍 Таны санал төлөвлөгөөнд тусах эсэх нь санал өгсөн нийслэл, дүүрэг, аймаг, сумын газар зохион байгуулалт, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон дэд бүтэцтэй газрын нөөц, тухайн байршилд урьд өмнө хүсэлт өгсөн иргэдийн дараалал зэргээс шалтгаалдаг болохыг та анхаарна уу!
📍Ойн сан, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, авто замын зурвас газар зэрэг хуулиар тогтоосон хориглолт, хамгаалалтын бүсэд газар олгохыг хуулиар хориглосон байдаг.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Мэдээлэл хариуцагч: А.Отгонжаргал

өмнөх мэдээ
“ХАЯГИЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙГ ШИНЭЧЛЭХ ЗАМААР МОНГОЛ УЛСЫН ЦАХИМ ТӨРИЙН УДИРДЛАГЫГ БЭХЖҮҮЛЭХ” ТӨСЛИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

“ХАЯГИЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙГ ШИНЭЧЛЭХ ЗАМААР МОНГОЛ УЛСЫН ЦАХИМ ТӨРИЙН УДИРДЛАГЫГ БЭХЖҮҮЛЭХ” ТӨСЛИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО