Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Мэдээлэл хариуцагч: А.Отгонжаргал

УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР “ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ТОГТООЛЫН ТӨСЛИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЖ ДЭМЖЛЭЭ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР “ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ТОГТООЛЫН ТӨСЛИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЖ ДЭМЖЛЭЭ
🇲🇳🇲🇳🇲🇳 Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тогтоолын төслийг өнөөдөр /2026.06.18/-ийн Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.
Тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Уянга танилцуулж зарчмын зөрүүтэй 7 саналыг нэг бүрчлэн санал хураахад, гишүүдийн олонх дэмжсэн тул тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.
Уг төсөлд Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэр дэх 319 газар зүйн нэрийг монгол хэлээр болгож өөрчлөх, 47 газар зүйн уламжлалт нэрийг нэмж батлах, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэр дэх 2020 уламжлалт газар зүйн нэрийг нэмж батлах, үг, үсгийн, дүрмийн алдаатай 45 газар зүйн нэрийг засаж залруулан өөрчлөх юм.
Ингэснээр Монгол Улсын газар нутгийн халдашгүй, бүрэн бүтэн байдал, үндэсний хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хамгаалж хадгалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх ач холбогдолтой.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Мэдээлэл хариуцагч: А.Отгонжаргал