Тэргүүлэх чиглэл

Агентлаг нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

1

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн чиглэлээр хууль тогтоомж, салбарын бодлогыг хэрэгжүүлэх, зохион байгуулах, төрийн хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх

2

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн болон орон зайн өгөгдлийн дэд бүтцийн талаар нэгдсэн бодлогыг олон улсад нэвтэрсэн техник технологи, инновацад суурилан тодорхойлох, Монгол Улсын нийт газар нутгийн бодит нөөц, чадамжид суурилсан салбар хоорондын уялдааг хангасан нэгдсэн төлөвлөлтийг тодорхойлох, хэрэгжүүлэх

3

Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг өргөтгөж, системээр үзүүлж буй үйлчилгээг үнэн зөв, бодитой, нээлттэй, шуурхай, хүртээмжтэй болгох

4

Байрлалд суурилсан орон зайн өгөгдөл мэдээллийн менежментийг нэвтрүүлж, дэвшилтэт техник, технологид тулгуурлан үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтэц байгуулах

5

Төрийн захиргааны удирдлага, хүний нөөцийн манлайллыг хангах, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх