Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуульд заасны дагуу Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд 5 жилд нэг удаа газрын байршил, хил зааг, тоо, хэмжээг тодорхойлж, тооллого явуулж, Газрын нэгдмэл сангийн цахим системийг байгуулж, түүнд орж буй өөрчлөлтөд тухай бүр хяналт тавин ажиллаж байна.

Монгол Улсын хэмжээнд Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан Газрын нэгдмэл сангийн тайлангийн өгөгдөл, мэдээллийг бүрдүүлэх, салбар хоорондын уялдааг хангасан газрын нэгдмэл сангийн тайланг Газрын удирдлагын нэгдсэн системээс гарган тайлагнаж байх нөхцөл бүрдсэн.

Мөн газрын нэгдмэл сангийн тайлан, мэдээг хугацаа харгалзахгүй гаргах, тайлагнах, Газрыг өмчлөх, эзэмших, ашиглах, хуваарилах, хамгаалах, нөхөн сэргээх ба газар зохион байгуулалтын бусад арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх, газрын харилцааны бодлого, төлөвлөлтийг боловсруулахад ашиглах нөхцөл бүрдсэн.

https://egazar.gov.mn/api/landuse/nav

Газрын нэгдмэл сангийн систем зураг

Монгол Улсын газрын нэгдмэл санд хөдөө аж ахуйн газар 134076.2 мянган га буюу 85.7 хувь, хот, тосгон бусад суурины газар 1232.6 мянган га буюу 0.8 хувь, зам, шугам сүлжээний газар 869.9 мянган га буюу 0.6 хувь, ойн сан бүхий газар 18211.1 мянган га буюу 11.6 хувь, усны сан бүхий газар 2022.0 мянган га буюу 1.3 хувийг тус тус эзэлж байна /Зураг 1/.

Газрын нэгдмэл сангийн систем зураг

Зураг 1. Газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллын тус бүрийн эзлэх хувь

Газрын нэгдмэл сангийн 2023 оны тайлангийн дүнг 2022 оны дүнтэй харьцуулахад хөдөө аж ахуйн газар 214.5 мянган га-аар хасагдаж, хот тосгон, бусад суурины газар 203.7 мянган га, зам, шугам сүлжээний газар 10.8 мянган га-аар тус тус нэмэгдсэн байна. Ойн сан бүхий газар, усны сан бүхий газарт өөрчлөлт ороогүй байна /Хүснэгт 1/.

Хүснэгт 1. Улсын газрын нэгдмэл сангийн ангиллын өөрчлөлтийн товчоо /га/

Газрын нэгдмэл сангийн ангиллын код

2022 он /мян.га-аар/

2023 он /мян.га-аар/

Өөрчлөлт /мян.га-аар/

1

Хөдөө аж ахуйн газар

134290.5

134076.0

-214.5

2

Хот тосгон, бусад суурин газар

1028.9

1232.6

203.7

3

Зам, шугам сүлжээний газар

859.1

869.9

10.8

4

Ойн сан бүхий газар

18211.1

18211.1

0.0

5

Усны сан бүхий газар

2022.0

2022.0

0.0

Нийт

156411.6

156411.6

156411.6

Улсын тусгай хэрэгцээний газар

Улсын тусгай хэрэгцээний газрын ангилалд улсын тусгай хамгаалалттай газар 21 сая 927 мянган га буюу 68.01 хувийг, улсын хилийн зурвас газар 9 сая 244701 мянган га буюу 28.6 хувийг, улсын батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах зориулалтаар олгосон газар 124.1 мянган га буюу 0.38 хувийг, гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт олгосон газар 37.6 га буюу 0.0001 хувийг, шинжлэх ухаан, технологийн сорилт, туршилт болон байгаль орчин, цаг агаарын төлөв байдлын байнгын ажиглалтын талбай 36.1 мянган га буюу 0.11 хувийг, аймаг дундын отрын бэлчээр 691.4 мянган га буюу 2.14 хувийг, улсын тэжээлийн сангийн хадлангийн талбай 110.9 мянган га буюу 0.34 хувийг, бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуулын зориулалтаар ашиглах газрын тосны гэрээт талбай 45.8 мянган га буюу 0.14 хувийг, чөлөөт бүсийн газар 2.1 мянган га буюу 0.006 хувийг, үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар 55.5 мянган га буюу 0.17 хувийг, аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих газар 22 га буюу 0.0001 хувийг тус тус эзэлж байна.

Тайлант онд улсын хэмжээнд нийт 9 сая 266093 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан байна.

Газрын нэгдмэл сангийн эрх зүйн байдлын тайлан

Улсын хэмжээнд 2023 оны жилийн эцсийн байдлаар нийт 3058825.59 га газрыг иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгоод байна. Үүнээс 62139.22 га газрыг өмчилж, 2236739.36 га газрыг эзэмшиж, 759947.01 га газрын ашиглаж байна.

Газрын нэгдмэл сангийн систем зураг

Зураг 2. 2023 оны байдлаар өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар /хувиар/

Улсын хэмжээнд иргэн, хуулийн этгээдэд олгосон газрыг эрхийн төрлөөр нь ангилбал Монгол улсын иргэнд 62139.22 га газрыг өмчлөх эрхтэйгээр, Монгол улсын иргэнд 340986.33 га, аж ахуйн нэгжид 1808029.67 га, төрийн байгууллагад 87723.37 га газрыг тус тус эзэмших эрхтэйгээр, Монгол улсын иргэн, хуулийн этгээдэд 560470.64 га, гадаадын хуулийн этгээдэд 367.13 га, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид 199097.47 га, гадаадын иргэн, харьяалалгүй хүнд 11.76 га газрыг тус тус ашиглах эрхтэйгээр олгоод байна.

Газрын нэгдмэл сангийн систем зураг

Зураг 3. 2023 оны байдлаар иргэн, хуулийн этгээдэд олгосон газрын талбайн хэмжээ

Газрын улсын бүртгэлийн тайлан

Улсын хэмжээнд 2023 оны жилийн эцсийн байдлаар нийт 1233706 нэгж талбарыг иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгогдсон байна. Үүнээс 626066 нэгж талбарыг өмчилж, 599845 нэгж талбарыг эзэмшиж, 17882 нэгж талбарыг ашиглаж байна.

Газрын нэгдмэл сангийн систем зураг

Зураг 4. Өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгосогдсан нэгж талбарыг хувиар харуулсан байдал.

Улсын хэмжээнд иргэн, хуулийн этгээдэд олгосон газрыг эрхийн төрлөөр нь ангилбал Монгол улсын иргэнд 626066 нэгж талбарыг газар өмчлөх эрхтэйгээр, Монгол улсын иргэнд 546998, аж ахуйн нэгжид 34965, төрийн байгууллагад 17882 нэгж талбаруудыг тус тус газар эзэмших эрхтэйгээр, Монгол улсын иргэн, хуулийн этгээдэд 5583, гадаадын хуулийн этгээдэд 30, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид 2087, гадаадын иргэн, харьяалалгүй хүнд 95 нэгж талбаруудыг газар ашиглах эрхтэйгээр тус тус олгоод байна.

Газар өмчлөлийн тайлан

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу 2023 оны жилийн эцсийн байдлаар Улсын хэмжээнд өссөн дүнгээр нийт 723515 иргэний 71 мянган га газрын өмчлөх эрхийг баталгаажуулсан байна.

Газрын нэгдмэл сангийн систем зураг

Зураг 5. 2003-2023 онуудын газар өмчлөлийн байдлыг иргэдийн тоотой харьцуулсан байдал

Газарт учруулсан хохирлын тайлан

Улсын хэмжээнд 2023 онд нийт 8,344,269.1 га газарт хохирол учруулсан дүн гарсан бөгөөд тариалангийн газрын 82,774.5 га, бэлчээрийн газрын 8,115,677.6 га, хот, тосгон, бусад суурины газрын 17,570 га, зам, шугам сүлжээний газрын 16,874.9 га, ойн сан бүхий газрын 110,930.6 га, усны сан бүхий газрын 441.5 га газарт тус тус хохирол учруулсан байна.

Газрын нэгдмэл сангийн систем зураг

Зураг 6. Газарт учруулсан хохирлын талбайн хэмжээ, га /2022, 2023 он/.

Газар хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний тайлан

2023 онд улсын хэмжээнд нийт 3,895,754.16 га газарт хамгаалах, нөхөн сэргээсэн арга хэмжээг авсан бөгөөд тариалангийн газрын 205,924 га, бэлчээрийн газрын 3,540,136.29 га, хот, тосгон, бусад суурины газрын 23,275.3 га, уурхайн эдэлбэр газрын 1,790.5 га, зам, шугам сүлжээний газрын 55.74 га, ойн сан бүхий газрын 98,544.86 га, усны сан бүхий газрын 26,020 га, улсын тусгай хэрэгцээний 8 га газарт хамгаалах, нөхөн сэргээсэн арга хэмжээг тус тус авсан байна.

Газрын нэгдмэл сангийн систем зураг

Зураг 7. Газар хамгаалах арга хэмжээ /аймгаар/

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:

Газар, хэлтэс: Кадастрын хэлтэс

Утас: (51) 264592