Үйл ажиллагааны чиглэл

Хяналт шалгалтын эрх зүйн орчин

ЭРСДЭЛИЙН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

Хяналт шалгалтын объектыг эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур, үзүүлэлт https://legalinfo.mn/mn/detail?lawId=17048263166681

ХЯНАЛТЫН ХУУДАС

35.1. кодтой “Өмчлөх, эзэмших, ашиглах эрх олголтыг шалгах хяналтын хуудас”

35.2. кодтой “Хот тосгон, бусад суурин газарт газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг шалгах хяналтын хуудас”

35.3. кодтой “Хөдөө аж ахуйн зориулалтаар газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг шалгах хяналтын хуудас”

35.4. кодтой “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барих, ашиглах үед хийгдэх геодезийн ажлыг шалгах хяналтын хуудас”

35.5. кодтой “Геодези, зураг зүйн үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”

ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Газар, геодези, зураг зүйн салбарын 2025 онд төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдах объектын жагсаалт

СУРГАЛТ

Хяналт, үнэлгээний үндэсний хороотой хамтран 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын /ахлах/ байцаагч нарыг чадавхжуулах, тэдгээрийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, хяналт шалгалтын ажлын үр нөлөөг сайжруулах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар цахим сургалт зохион байгууллаа.

“Иргэдийн итгэлийг хүлээсэн - Төрийн үйлчилгээний жил”-ийн хүрээнд хяналт шалгалтын ажлыг нэгдсэн удирдлагаар хангах, мэдээллийн сан бүрдүүлэх зорилгоор Хяналт шалгалтын цахим системийг хэрэглээнд нэвтрүүлэхээр ажлын даалгаврыг боловсруулсан тус цахим сургалтаар улсын /ахлах/ байцаагч нарт ажлын даалгаврыг танилцуулан санал авлаа.

Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, салбарын хяналт шалгалтын 2024 оны төлөвлөгөөний биелэлт, Үндэсний хорооны 2024 оны 02 дугаар тогтоолоор баталсан 2025 оны нэгдсэн төлөвлөгөө, хяналт шалгалтын давхардал, хууль, эрх зүйн орчин, цаашид хамтын ажиллагаа, уялдаа холбоог хангаж ажиллах чиглэлээр болон хяналт, удирдлагын цахим системийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар мэдээлэл өгөв.

ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ ГАРГАХ

Call center: 1800-0101

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:

Газар, хэлтэс: Салбарын хяналт шалгалтын хэлтэс

Мэдээлэл хариуцагч: Э.Юмжирмаа

Утас:

Имэйл: yumjirmaa.e@gazar.gov.mn