ГЕОДЕЗИЙН ЦЭГ, ТЭМДЭГТ
Монгол Улсын геодезийн сүлжээний Эхлэл цэг
Монгол Улсын геодезийн сүлжээний эхлэл цэгийг Архангай аймгийн Эрдэнэбулган суманд байгуулахаар шийдвэрлэж, эхлэл цэг байгуулах газрыг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 254 дүгээр тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан. Монгол Улсын геодезийн сүлжээний эхлэл цэг байгуулах техник, эдийн засгийн үндэслэлийг Барилга, хот байгуулатын яам 2017 онд баталж, 2016 онд геодезийн сүлжээний эхлэл цэгийг өндрийн I ангийн сүлжээтэй холбох өндрийн сүлжээний цэгийн судалгаа, суулгалтыг хийж гүйцэтгэсэн.
Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт байрлах өндрийн болон гравиметрийн сүлжээний геодезийн байнгын цэг тэмдэгтүүдэд хайгуул судалгаа, сэргээн босголтыг хийсэн бөгөөд Монгол Улсын геодезийн сүлжээний дагуул 3 цэгийг Архангай аймгийн Эрдэнэбулган суманд суулгасан.
Архангай аймгийн Цэцэрлэг хотод Богд Зонхов бурхны хөшөө бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн хойд хэсэгт Монголын геодезийн сүлжээний эхлэл цэгийн төв цэгийг 2019 онд байгуулсан.
Геодезийн сүлжээний эхлэл цэгийн төв цэг нь 9 метрийн урттай, 325 мм диаметртэй, 302 кг жинтэй байгууламж бөгөөд цэгийн төвд GNSS-ийн 24 цагийн тасралтгүй хэмжилтийг хийж, солбицлын утгыг тодорхойлсон /Зураг 1-д үзүүлэв/.
Зураг 1.Монгол Улсын геодезийн сүлжээний эхлэл цэгийн төв цэг
Монгол Улсын геодезийн сүлжээний байнгын цэг, тэмдэгт
Монгол Улсын хэмжээнд нийт 22977 геодезийн байнгын цэг, тэмдэгт байдаг бөгөөд Орон зай өгөгдлийн нэгдсэн мэдээллийн системээр хэрэглэгчдийг хангадаг /Зураг 2-т үзүүлэв/. Геодезийн байнгын цэг, тэмдэгтийн мэдээллийг https://nsdi.gov.mn/холбоосоор хандаж авна.
Зураг 2.Монгол Улсын геодезийн байнгын цэг, тэмдэгт
Монгол Улсын байрлалын сүлжээ нь триангуляци, полигонометрийн сүлжээний бүх анги, зэргийн цэгүүд, астрономийн хэмжилт хийсэн лапласын цэгүүд болон GPS-ийн сүлжээний 3 анги, зэргийн цэгүүдээс бүрддэг.
БНМАУ-ын /хуучин нэрээр/ нутаг дэвсгэрийг 1:100000-ны масштабтай байр зүйн зургаар зурагжуулахад зориулсан байрлал, өндрийн сүлжээ байгуулах зорилгоор ЗСБНХУ-ын /хуучин нэрээр/ цэргийн байр зүйн удирдах газар, түүний анги салбарууд эрхлэн 1936 оноос байгуулж эхэлсэн.
Монгол орны геодезийн сүлжээг трингуляцийн аргаар 1 дүгээр анги, үндсэн эгнээний 2 дугаар анги, триангуляцийн 2, 3, 4 дүгээр ангиар, ЗХУ-ын /хуучин нэрээр/ триангуляцийн 1 дүгээр ангийн сүлжээнд тулгуурлан 1936-1954 онд байгуулсан.
Триангуляцийн сүлжээний солбицлыг ОХУ-ын Пулково Одон орны оргилоос эхтэй Пулково1942 оны солбицолын тогтолцоонд, Крассовскийн референц эллипсоид дээр тодорхойлсон.
Триангуляцийн 1 дүгээр ангийн сүлжээ нь Монгол орны баруун болон хойд хэсэгт, ЗХУ-ын триангуляцийн 1 ангийн 88, 89, 90 дүгээр полигоны үргэлжлэл байдлаар тодорхойлогдсон.
Үндсэн эгнээний 2 дугаар ангийн сүлжээг Гауссын 6 градусын 15-20 дугаар бүсийн хооронд Монгол орны нийт нутаг дэвсгэрийг хамруулан эгнээ байдлаар, 15 полигон, 9 хагас полигон үүсгэсэн 47 эгнээгээр байгуулсан.
Триангуляцийн 2 дугаар ангийн сүлжээг үндсэн эгнээний 2 дугаар ангийн сүлжээг өтгөрүүлэн, Монгол орны нийт нутаг дэвсгэрийг бүрхсэн байдлаар байгуулсан. Үүнд:
● Астрономийн I ангийн 24 цэг;
● Лаплассын 50 цэг;
● Астрономийн ажиглалтаар тодорхойлсон 54 геодезийн азимут,
● 270-320 км тутамд орших 36 суурь талтай.
Триангуляцийн сүлжээний 1 цэгийн үйлчлэх талбайн хэмжээ нь харилцан адилгүй, нутаг дэвсгэрийн зүүн хэсэгт 1 цэгт 66км.кв, төвийн хэсэгт 200км.кв, баруун хэсэгт 535км.кв, дундажаар 438км.кв талбай ноогдож байна. Сүлжээний бүдүүвчийг Зураг 1-д харуулав.
Зураг 1. Монгол Улсын триангуляцийн сүлжээ
Триангуляцийн 1 дүгээр ангийн сүлжээг ЗХУ-ын /хуучин нэрээр/ триангуляцийн 1 дүгээр ангийн сүлжээтэй хамт астрономи-геодезийн сүлжээг тэгшитгэн бодох зарчмаар ЗХУ-ын /хуучин нэрээр/ ГУГК-ийн Тооцоолон бодох төвд 1946 онд тэгшитгэн бодсон байна.
Триангуляцийн сүлжээний цэгүүдийн солбицлын жагсаалтыг 1: 1000000-ны трапецийн хэмжээгээр анх зохиож, 1954 онд нэгтгэн хэвлэсэн бөгөөд уг каталогид сүлжээний цэгийн нэр буюу дугаар, цэгийн солбицол, өндөр, цэг дээр босгосон тэмдэгтийн хэлбэр (сигнал, пирамид, тур г м.), тэмдэгтийн өндөр, суулгасан төвийн хэлбэр ба дугаар, триангуляцийн зэргэлдээх цэгүүд хүртэл зай, зүглүүр (дирекционный угол)-ийн өнцөг, зовхисын чиглүүлэг (ориентир) хийсэн цэгийн өнцөг, зай болон сүлжээг хэдэн онд хийсэн, ажлын дугаар, солбицлын бүс дамжиж байгаа цэгүүдийн солбицол, зэргийг тусгасан байна.
1960-1970 аад оны хооронд газар тарианлангийн бүс Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгуудын нутагт 1:25 000-ны масштабтай байр зүйн зураг хийхэд зориулсан триангуляцийн I ба II зэргийн сүлжээг орон нутгийн солбицлын системд дотоодын мэргэжилтнүүд байгуулсан.
Сүлжээний 1 цэг 45-60 км.кв талбайд үйлчилэхээр байгуулж, цэгүүд дээр 5-6 м өндөр модон суварга буюу вех (шав мод) босгожээ. ЗХУ-ын /хуучин нэрээр/ Батлан хамгаалах яамны дэргэдэх Цэргийн байр зүйн удирдах ерөнхий газрын анги, салбарууд 1966-1969 онуудад Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд байгаа триангуляцийн сүлжээний цэгүүдэд судалгаа хийж, нутаг дэвсгэрийг 1:50000-ны масштабтай байр зүйн зургаар зурагжуулах ажлын үндэслэл болгон нутгийн зүүн хагас ба өмнөд хэсгээр 3 ба 4 дүгээр ангийн триангуляцийн сүлжээгээр өтгөрүүлэх ажлыг 1985 он хүртэл хийж гүйцэтгэсэн байна. УГЗЗГ байгуулагдсан 1970 оноос эхлэн 1985 он хүртэл 1:25000-ны масштбатай байр зүйн зураглалын ажлын үндэслэл болгон Триангуляцийн 3, 4 дүгээр ангиар өтгөрүүлэлтийн сүлжээ хэсэг хэсэгээр байгуулсан байна. Мөн 1985-1993 онд Монгол-БНХАУ-ын хилийн зурвасын дагууд 60 орчим км-ийн өргөн зурвасаар (Өлгий, Даяннуур, Байтаг, Алтай, Цагаанбогд, Онч хайрхан, Галбын говь, Борхойн тал, Дарьганга, Соёлз объектууд) болон Монгол орны баруун бүс нутагт (Хяргас, Зэлийн гол объектууд) мөн 1:25000-ны масштабтай байр зүйн зураглалын үндэслэл болгон триангуляцийн 2 дугаар ангийн өтгөрүүлэлтийн сүлжээ байгуулсан байна.
1990 онд Хэрлэн объектийн 1:25000-ны масштабтай байр зүйн зураглалын үндэслэлийг Трилатериацийн аргаар, 2 дугаар ангийн нарийвчлалаар байгуулсан. Триангуляцийн 2, 3 ба 4 дүгээр ангийн сүлжээг триангуляцийн үндсэн эгнээний 2 дугаар ангийн сүлжээнд тулгуурлан чиглэлээр нь, нөхцөлт хэмжилтийн аргаар тэгшитгэн бодсон байна.
Олон Улсад GPS-ийн технологи иргэний зориулалтаар ашиглаж эхэлсэнээр Монгол улсад GPS-ийн технологиор геодезийн сүлжээг 1997 оноос байгуулж эхэлсэн. 1997 оноос хойш өнөөдрийг хүртэл геодезийн байрлалын сүлжээг GPS/GNSS-ийн технологиор байгуулж байна. Үүнд:
● Монмет ХХК, ГХГЗЗГ-ын хамтран байгуулсан 30 цэгтэй GPS-ийн сүлжээ /1997 он/
● Монмэп ХХК-ийн байгуулсан 34 цэгтэй сүлжээ /1997-1998 он/
● Монгол улс-БНХАУ-ын хилийн шугамын дагууд байгуулсан 60 цэгтэй сүлжээ /2002 он/
● Монгол-ОХУ-ын хил шалгалтын ажилд зориулсан GPS-ийн 8 цэгтэй сүлжээ /2002 он/
● Газар тариалан, Хангайн, Баруун, Говийн болон зүүн бүсийн GPS-ийн сүлжээ /2003-2006 он/
● Монгол орны өндрийн сүлжээний зангилаа цэгүүд дээр хийгдсэн GPS-ийн сүлжээ /2010 он/
● Шинээр баригдах төмөр замын дагууд /МУ-ын нутаг дэвсгэрийн 45 хувийг 1:25000-ны масштабтай байр зүйн зургаар зурагжуулах ажил/ хийгдсэн GPS-ийн сүлжээ /2011 он/
● Гравиметрийн сүлжээний цэгүүд дээр хийгдсэн GPS-ийн сүлжээ /2013 он/ - Монреф сүлжээний цэгүүдийн давтан хэмжилт /2014 он/
● Ази Номхон далайн бүс нутгийн геодезийн сүлжээ
Монгол Улсын геодезийн тулгуур сүлжээг хиймэл дагуул (GPS)-ын технологиор шинэчлэх анхны алхам нь Улсын геодези, зураг зүйн газар, Монмет инженер ХХК-тай хамтран 1997 онд байгуулсан сүлжээ юм. Уг сүлжээнд гравиметрийн I, II анги, триангуляцийн 2 ангийн нийт 30 цэгийг хамруулан хэмжсэн бөгөөд сүлжээний бүдүүвчийг Зураг 2-т үзүүлэв.
Зураг 2. Монмет ХХК-ийн 1997 онд байгуулсан GPS-ийн сүлжээ
Арвайхээр, Чойбалсан, Ховд гэсэн цэгүүд дээр GPS-ийн 5 хоногийн тасралтгүй хэмжилтийг GPS-ийн олон улсын байнгын ажиглалтын IGS системийн Wuhan, Xian, Irkutsk цэгүүдтэй холбож хийсэн ба эдгээр 3 цэгийн бодолтын үр дүнг Монгол Улсын GPS-ийн геодезийн сүлжээний тулгуур цэг болгон авсан бөгөөд харин гравиметрийн 0012 (Арвайхээр) цэгийг сүлжээний эхлэлийн цэгээр сонгон авсан байна.
Монмэп ХХК нь 1997-1998 онуудад Батлан хамгаалах яам, Хилийн цэргийн удирдах газрын захиалгын дагуу GPS-ийн сүлжээ байгуулсан. Уг сүлжээнд ихэвчлэн Триангуляцийн үндсэн эгнээний 2 дугаар ангийн болон Триангуляцийн 2 дугаар ангийн нийт 34 цэгийг хамруулсан байна. Хэмжилтийг 10-12 цаг үргэжлэх 2 сезоноор гүйцэтгэсэн байна. Энэ сүлжээний Улаанбаатар (Оорцог овоо), Даланзадгад, Чойбалсан, Ховд, Сүхбаатар зэрэг цэгүүд дээр 7 хоногийн GPS-ийн тасралтгүй статик хэмжилт хийж, олон улсын IGS сүлжээний IRKUTSK, TSUKUBA, TAJON, XIAN, LHASA цэгүүдтэй холбож ITRF97 системд солбицлыг тодорхойлсон байна. GPS-ийн сүлжээний эхлэл цэгээр улсын триангуляцийн үндсэн эгнээний 2 дугаар ангийн “Оорцог овоо”-г сонгон авч улмаар энэ цэгийг Буянт ухаа дахь улсын гравиметрийн 1 ангийн 0049 дүгээр цэгтэй холбосон байна. Сүлжээний бүдүүвчийг Зураг 3-т үзүүлэв.
Зураг 3. Монмэп ХХК-ийн 1997-1998 онд байгуулсан MONREF-97 сүлжээ
Дээрх сүлжээнд үнэлгээ хийх, тэгшитгэн бодох ажлыг Швед улсын Swedesurvey байгууллага гүйцэтгэсэн бөгөөд Европын стандартын B ангилалын сүлжээний нарийвчлал хангасан гэж дүгнээд, 1997.8 эрин дэх ITRF2000 солбицолын системд, олон улсын IGS-ийн IRKT, KIT3, KSTU, LHAS, POL2, TAEJ, TSKB, XIAN, WUHN станцуудад тулгуурлан тэгшитгэн бодолтыг гүйцэтгэсэн. Уг сүлжээг Монгол орны GPS-ийн тулгуур сүлжээ болгон ашиглах МОНРЕФ97 сүлжээ гэж нэрлэсэн. Мөн МОНРЕФ97 сүлжээ болон 1942 оны солбицлын систем хоорондын хөрвүүлэлтийн параметрийн 5 бүс тус бүрд тооцож гаргасан.
Монгол Улс-БНХАУ-ын хилийн шугамыг шалгах, хилийн зурвасын дагуу 1:25000-ны масштабтай байр зүйн зураг хийх ажлын геодезийн байрлалын үндэслэлд зориулж 60 цэгтэй сүлжээ байгуулсан. Сүлжээний бүдүүвчийг Зураг 4-д үзүүлэв.
Зураг 4. Монгол Улс-БНХАУ-ын хилийн шугамын дагуу байгуулсан GPS-ийн сүлжээний бүдүүвч
Монгол Улс-ОХУ-ын хилийн бүсийн дагууд 8 цэгтэй сүлжээг ГХГЗЗГ-аас 2002 оны 7 дугаар сард байгуулсан. Сүлжээнд Улаангом, Тэс, Мөрөн, Сүхбаатар, Өндөрхаан, Чойбалсан хотуудад байгуулсан МОНРЕФ-97 сүлжээний 6 цэг, улсын нивелирдлэгийн сүлжээний Хутаг-Өндөр, Өгийнуур, Улаанбаатар хотын 1747 тоот репер зэрэг 9 цэгийг хамруулсан. Хэмжилтийг 72 цагийн тасралтгүй үргэлжлэх 1 сезоноор гүйцэтгэсэн. Сүлжээний тэгшитгэн бодолтыг ГХГЗЗГ-ын ГЗЗХ-ээс 2009 оны 11 дүгээр сард дахин гүйцэтгэсэн. Тэгшитгэн бодолтод Bernese 5.0 программ хангамжийг ашигласан ба олон улсын IGS сүлжээний BJFS, IRKT цэгүүдийг тулгуур болгон ашигласан. Сүлжээний нарийвчлал 0.00633м болсон. Уг сүлжээний цэгүүдийн байрлалыг Зураг 5-д үзүүлэв.
Зураг 5. Монгол-ОХУ-ын хилийн бүсийн дагууд байгуулсан GNSS сүлжээний бүдүүвч
Монреф97 сүлжээг өтгөрүүлэх зорилгоор 2003-2006 онуудад “Монгол улсын хиймэл дагуулын үндсэн болон дэд сүлжээ”-г байгуулсан. Үндсэн сүлжээг 4 бүс болгон хувааж 4 жил дараалан хэмжиж гүйцэтгэсэн. Үүнд:
● Газар тариалангийн бүс 42 цэг
● Хангайн бүс 32 цэг
● Баруун бүс 29 цэг
● Говийн болон зүүн бүс 56 цэг Нийт 159 хэмжигдсэн ба үүнээс бүсийн залгаас дээр 23 цэг давхар хэмжилттэй, 136 цэгийн солбицолыг тодорхойлсон байна.
Сүлжээний бүдүүвчийг зураг 6-д харуулав. Үндсэн сүлжээний бүс тус бүрийг полигонуудад хуваан 24 цагийн 1 сезоноор хэмжилтийг хийж гүйцэтгэсэн. Хэмжилтийн тэгшитгэн бодолтыг 2007 онд Швед улсад гүйцэтгэсэн. ГХГЗЗГ-ын ГЗЗХ-ээс дээрх сүлжээний тэгшитгэн бодолтыг Bernese 5.0 програм хангамжаар 2009, 2014 онуудад 2 удаа дахин гүйцэтгэсэн байна. Уг ажлын хүрээнд сум, суурин газарт тус бүр 2 цэгт дэд сүлжээний хэмжилт гүйцэтгэсэн ба хэмжилтийг дээрх үндсэн сүлжээний цэгүүдэд тулгуурлан 6 цаг үргэлжлэх 1 сезоноор гүйцэтгэсэн байна.
Зураг 6. Газар тариалангийн бүс, Хангайн бүс, Баруун бүс, Говийн болон зүүн бүсийн GPS-ийн сүлжээ
Монгол орны өндрийн сүлжээний зангилаа цэгүүд дээрх GPS-ийн сүлжээг 2010 оны 9 дүгээр сард нийт 32 цэгийг хамруулан байгуулсан байна. Өндрийн сүлжээний зангилаа цэгүүдийн байрлалыг Зураг 7-д үзүүлэв.Сүлжээний хэмжилтийг 28 цаг үргэлжлэх 1 сезоноор нэгэн зэрэг хэмжсэн.
Зураг 7. Өндрийн сүлжээний зангилаа цэгүүдийн байрлалын бүдүүвч
Сүлжээний тэнцэтгэн бодолтыг мөн ГХГЗЗГ-ын ГЗЗХ хариуцан хийж гүйцэтгэсэн.
2012 онд “Шинээр тавигдахаар төлөвлөж буй төмөр замын дагуу GPS-ийн сүлжээ байгуулах, 1:25000-ны масштабтай байр зүйн зураг зохиох” төслийн хүрээнд Дундговь, Архангай, Өвөрхангай, Завхан, Төв, Говьсүмбэр, Говь-Алтай, Увс, Хөвсгөл, Баянхонгор аймгуудын нутаг дэвсгэрийг хамарсан GPS-ийн сүлжээ байгуулсан. Энэхүү сүлжээ нь 125 цэгтэй. Сүлжээний бүдүүвчийг Зураг 8-д харуулав.
Зураг 8. “Шинээр тавигдахаар төлөвлөж буй төмөр замын дагуу GPS-ийн сүлжээ байгуулах, 1:25000-ны масштабтай байр зүйн зураг зохиох” төслийн хүрээнд байгуулсан сүлжээний бүдүүвч
GPS-ийн сүлжээнд дээрх аймгуудын нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын триангуляци, GPS-ийн болон гравиметр, өндрийн сүлжээний 67 цэг хамрагдсан бөгөөд хэмжилтийг 8 полигон болгон, 24 цагийн хэмжилтийг 1 сезоноор хэмжиж гүйцэтгэсэн. Сүлжээний тэгшитгэн бодолтыг ГХГЗЗГ-ын ГЗЗХ Bernese 5.0 програмаар гүйцэтгэсэн бөгөөд хэмжилтийн боловсруулалтад Монгол Улсын ACAD, ARA1, DRHN, ERDN, TWNT, UB01, USAG, UVS1 станцын өгөгдөл, мөн олон улсын GNSS-ийн албаны /IGS/, ULAB, IRKT, BJFS, XIAN, LHAZ, URUM, TSKB станцын өгөгдөлд тулгуурлан WGS84 солбицлын тогтолцоо, ITFR2008 эринд сүлжээг тэгшитгэн бодсон байна.
2013 онд “Кадастрын мэдээллийг солбицлын нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, аймаг, сум суурин газрын 1:1000-ны масштабтай байр зүйн зургийн шинэчлэлт хийх” төслийн хүрээнд Монгол Улсын гравиметрийн сүлжээний цэгүүдийг хамруулсан GPS-ийн сүлжээний хэмжилтийг нийт 63 цэг дээр нэгэн зэрэг хийсэн. 24 цаг үргэлжлэх хэмжилтийг 1 сезоноор хийж гүйцэтгэсэн байна.Энэхүү сүлжээний бүдүүвчийг Зураг 9-д харуулав.3
Зураг 9. 2013 онд байгуулсан GNSS-ийн сүлжээ
Тэгшитгэн бодолтыг мөн ГХГЗЗГ-ын ГЗЗХ Bernese прорамаар гүйцэтгэсэн бөгөөд WGS84 солбицлын тогтолцоо, ITFR2008 эринд сүлжээг тэгшитгэн бодсон байна. Хэмжилтийн шаардлага хангасан 57 цэгийн каталоги боловсруулж, ГХГЗЗГ-ын даргаар батлуулсан.
Эрин хоорондын хөрвүүлэлтийн параметр тодорхойлох, жилийн шилжилтийн
хэмжээг тогтоох зорилгоор МОНРЕФ-97 сүлжээг 2014 онд давтан хэмжсэн.
Хэмжилтийг 4 полигон болгон 24 цагийн тасралтгүй үргэлжлэх 2 сезоноор
гүйцэтгэсэн. Мөн олон усын IGS-ийн сүлжээтэй холбох зорилгоор Ховд,
Сүхбаатар, Чойбалсан, Даланзадгад, Улаанбаатар (Оорцог овоо) цэгүүд дээр 7
хоногийн тасралтгүй хэмжилтийг гүйцэтгэсэн. 1 дүгээр гарын тэгшитгэн
бодолтыг ГХГЗЗГ-ын ГЗЗХ, 2 дугаар гарын бодолтыг Швед улсын газрын албаны
байгууллага тус тус гүйцэтгэсэн бөгөөд WGS84 солбицлын тогтолцоо, ITFR2008
эринд сүлжээг тэгшитгэн бодсон байна.
Ази-Номхон далайн бүсийн геодезийн GPS-ийн сүлжээ (APRGP)-ний хэмжилтэнд Монгол улс 1999-2013 онуудад 5-7 цэгийн хэмжилтээр оролцож байна. Хэмжилтийг 7-10 хоногийн тасралтгүй байдлаар гүйцэтгэж байсан ба 2014 оноос эхлэн Ховд, Мөрөн, Арвайхээр, Сайншанд, Даланзадгад, Чойбалсангийн байнгын ажиллалтын цэгүүдийн өгөгдлөөр дээрх сүлжээний хэмжилтэнд хамтран оролцож байна.
“Байнгын ажиллагаатай суурин станц" гэж навигацийн хиймэл дагуулын дохио хүлээн авах, хадгалах, боловсруулах, өөрийн солбицол, өндрийг тухайн агшин бүрд тодорхойлох, мэдээллээ хэрэглэгчдэд түгээх байнгын тасралтгүй үйл ажиллагаатай иж бүрэн цахим төхөөрөмж бүхий байгууламжийг хэлнэ.
GNSS-ийн байнгын ажиллагаатай станц нь дараах эд ангиудаас бүрдэнэ:
1. Антен
2. Антены кабель утас
3. Хамгаалалтын төхөөрөмжүүд
a. Аянга зайлуулагч
b. Цахилгааны тогтворжуулагч
4. Антены радом
5. Хүлээн авагч
6. Сервер
2000 онд УГЗЗГ /хуучнаар/ анхны байнгын ажиллагаатай станцыг /Javad фирмийн GPS-ийн хүлээн авагч, антенн/ Швед улсын SIDA төслийн хүрээнд Улаанбаатар хотод байгуулсан.
2005 онд Швейцари улсын Leica фирмийн тусламжаар 3 станцыг Улаанбаатар хотод /Амгалан өртөө, Иргэний нисэх ерөнхий газар, ГХГЗЗГ суурилуулсан байна. Дээрх станцуудыг Улаанбаатар хот орчимд бодит агшны хэмжилтийн засварыг дамжуулах зорилгоор ашиглаж байсан.
2010 онд Мянганы сорилтын сангийн “Хөрөнгийн эрхийн бүртгэл” төслийн шугамаар 6 станцыг Дархан /1/, Эрдэнэт /1/, Улаанбаатар /4/ хотуудад газрын кадастрын зураглалын ажилд ашиглуулахаар суурилуулсан.
2011 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсвөөр Увс, Архангай аймгуудад 2 станц, Булган аймагт 1 станцыг шилжүүлэн суурилуулсан. Тус онд ГХБГЗЗГ GNSS-ийн байнгын ажиллагаатай станцуудыг интернетийн нэгдсэн сүлжээнд холбож, Trimble Dynamic Control удирдлагын нэгдсэн програм хангамжийг суурилуулж, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Улаангом, Цэцэрлэг хотуудад интернетийн сүлжээ ашиглан станцуудын RTK засварыг дамжуулж, хэрэглэгчдэд үүрэн холбооны сүлжээгээр мэдээлэл дамжуулах GPRS технологийг ашиглан бодит ашгны хэмжилт хийх боломж бүрдүүлсэн. Мөн онлайн байдлаар хэрэглэгчдэд станцуудын 24 цагийн статик өгөгдлийг түгээж эхэлсэн.
2012 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хөвсгөл /HUV1/, Говь-Алтай /GOA1/, Баянхонгор /BHO1/, Өвөрхангай /OVA1/, Завхан /ZAV1/, Дорноговь /DOG1/, Сүхбаатар /SUA1/, Өмнөговь /OMA1/ аймгуудад GNSS-ийн байнгын ажиллагаатай 8 станцыг нэмж суурилуулсан.
2013 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баян-Өлгий /BOA1/, Говьсүмбэр /GSA1/, Дорнод /DOA1/, Дорноговь /DOG1/, Дундговь /DUA1/, Өмнөговь /OMA2/, Сэлэнгэ /SEA1/ аймгуудад GNSS-ийн байнгын ажиллагаатай 7 суурин станцыг нэмж суурилуулсан.
2014 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянхонгор /BHO2/, Багануур /BGNR/, Увс /UVA1/, Завхан /ZAV2/, Хөвсгөл /HUV2/, Булган /BUA2/, Сэлэнгэ /SEA2/, Хэнтий /HEA1, HEA2/, Дорнод /DOA2/, Сүхбаатар/SUA2/, Өмнөговь /OMA3/, Дундговь /DUA2/, Өвөрхангай /OVA2/, Ховд /HOA1, HOA2/ зэрэг 16 станцыг нэмж байгуулсан.
2017 онд Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Төв /TUV2/, Улаанбаатар хотод /UB02, UB03, UB04, UB05/ зэрэг 5 станцыг шинээр нэмж суурилуулсан /Зураг 1-д үзүүлэв/.
Зураг1. GNSS-ийн байнгын ажиллагаатай станцын байрлалын бүдүүвч
2021 оноос ГЗБГЗЗГ-н хариуцаж буй GNSS-ийн байнгын ажиллагаатай суурин станцуудыг SNIP /АНУ-ын “Subcarrier Systems Corp”/ удирдлагын програм хангамжаар нэгдсэн сүлжээнд холбон өдөр тутмын үйл ажиллаанд дүн шинжилгээ хийж, хэвийн ажиллагааг ханган ажиллаж байна.
Энэхүү удирдлагын системийг нэвтрүүлснээр байнгын ажиллагаатай суурин станцаас RTK хэмжилт хийж болох хамгийн хол зайг 35км болгож хэмжилтийн нарийвчлалыг сайжруулан, RTK хэмжилт хийж байх үед дараагийн хамгийн ойр байнгын ажиллагаатай станц /БАСС/-руу холбогдох зайг 2 километр болгож тохируулан PS, GLONASS болон BeiDou, Galileo зэрэг бусад хиймэл дагуулын навигацийн системд дохио дамжуулах боломж бүрдсэн.
2022 оны байдлаар Монгол улсад навигацын хиймэл дагуулаас дохио хүлээн авч, байрлал тодорхойлох зориулалт бүхий төр, хувийн хэвшлийн нийт 65 байнгын ажиллагаатай суурин станц ашиглагдаж байна.
ГЗБГЗЗГ-ын хариуцаж буй GNSS-ийн байнгын ажиллагаатай станцуудаас Улаанбаатар Дорноговь, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Ховд, Хөвсгөл дэхь станцуудын өгөгдлийг жил бүр Ази, Номхон далайн бүсийн GNSS-ийн сүлжээний хэмжилтэнд ашиглаж байна.
ГЗБГЗЗГ-ын даргын 2022 оны 06 сарын 06-ны өдрийн А/116 дугаар тушаалаар байнгын ажиллагаатай 6 суурин станцын /BOA1, ZAV1, OVA1, SEA1, SUA1, GSA1/ хурдны вектор утгыг тооцоолон бодож батлууллаа.
Ингэснээр ГХГЗЗГ-ын даргын 2014 оны А/122 тушаалаар батлагдсан 2005 оны 01 дүгээр сарын 01-ны өдрийн эрин бүхий ITRF2008 солбицлыг хэмжил зураглалын ажилд нутаг дэвсгэрийн шилжилт, хурдны вектор засварыг тооцоолон ашиглах боломж бүрдлээ.
ГЗБГЗЗГ-ын хариуцан ажиллуулж буй GNSS-ийн байнгын ажиллагаатай 43 суурин станцын статик өгөгдөл болон хиймэл дагуулаас авч буй дохиог ашиглан албан байгууллага, иргэн, аж ахуйн нэгжүүд геодезийн хэмжилт, зураглалын ажилд бодит агшны засварыг /RTK/ нээлттэй, үнэ төлбөргүй ашиглаж байна.
GNSS-ийн байнгын ажиллагаатай суурин станцыг дараах ажлуудад ашиглаж байна.
1.Байрлалын сүлжээний тэгшитгэн бодолт хийх
2.Бүх төрлийн байр зүйн зураглал, кадастрын зураг, газрын маргааны хэмжилт хийх
3.Олон улсын судалгааны хэмжилт туршилтын ажил
4.Газар хөдлөл, царцдасын мониторинг хийх
5.Уул уурхай, төмөр зам, авто зам, газар тариалангийн салбарын геодезийн ажлуудад
2020-2022 онд байнгын ажиллагаатай станцын хэрэглээг олон улсын жишигт хүргэх зорилгоор дотоодын боловсон хүчний мэдлэг чадварт суурилсан, монгол хэл дээр хөгжүүлсэн геодезийн статик хэмжилтийн үр дүнг 2005.01.01 эринд боловсруулах онлайн тэгшитгэн бодолтын системийг хөгжүүлэн /MonPOS/ хэрэглээнд нэвтрүүлсэн.
Систем рүү энэ холбоосоор хандана уу. http://monpos.gazar.gov.mn/
Хэрэглэгч тус системд нэвтрэн орж бүртгүүлэн цаг хугацаа орон зайнаас үл хамааран дараах үйлчилгээнүүдийг нээлттэй, үнэ төлбөргүй ашиглаж болно.Үүнд:
- GNSS-ийн байнгын ажиллагаатай станцын өгөгдлийг тэгшитгэн бодох
- GNSS-ийн байнгын ажиллагаатай станцын өгөгдлийг татаж авах
- GNSS-ийн байнгын ажиллагаатай станцуудын өдөр тутмын солбицлын өөрчлөлтийг харах
- Станцуудын RTK засвар дамжуулалтыг хянах
- Солбицол хооронд шилжүүлэх
- Геоидын загвар ашиглан ортометрийн өндөр бодох
БАСС-ын бодит агшны засвар /RTK/ ашиглагч иргэн, хуулийн этгээд, аж ахуй нэгж, байгууллагууд ГЗБГЗЗГ-н хариуцан ажиллуулж буй БАСС-уудыг ашиглан хэмжилт хийхдээ ашиглаж буй багаж /rover/ дээр дараах байдлаар тохиргоог хийнэ.
IP хаяг: rtk.gazar.gov.mn эсвэл 66.181.168.80
● Хэрэглэгч: rover
● Нууц үг: 262461
● Mountpoint: MGL_network
“MGL_network” сүлжээний БАСС нь 35км хүртэлх /2см+1ppm/ зайнд ажиллаж буй хэрэглэгчдэд бодит агшны засвар дамжуулах ба GNSS-ийн хүлээн авагч нь RTCM 3.x төрлийн форматыг дэмждэг байхыг шаардана. MGL_network сүлжээний БАСС-н байрлалыг энд дарж үзнэ үү.
МОНГОЛ УЛСЫН ӨНДРИЙН ТУЛГУУР СҮЛЖЭЭ
Өндрийн II ангийн тулгуур сүлжээ:
Монгол Улсын өндрийн тулгуур сүлжээ нь нутаг дэвсгэрийн хэмжээнд өндрийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлддэг бөгөөд батлан хамгаалах, дэд бүтэц, шинжлэх ухааны салбарт хэрэглэгддэг бүх төрлийн масштабын байр зүйн зураглалын ажлын өндрийн үндэслэл болдог. Монгол Улсын өндрийн тулгуур сүлжээг өндрийн I, II ангиар, бүх төрлийн масштабын байр зүйн болон дэвсгэр зураглал, инженер геодезийн ажлын өндрийн үндэслэлийг өндрийн III, IV ангийн сүлжээгээр байгуулдаг.
Монгол улсын өндрийн сүлжээг 1936 оноос анх байгуулж эхэлсэн бөгөөд энэ сүлжээг ЗХУ-ын /хуучин нэрээр/ Зэвсэгт хүчний Жанжин штабаас эрхлэн манай улсын нутаг дэвсгэрийг 1:100 000-ны масштабтай байр зүйн зургаар зурагжуулах ажлын өндрийн үндэслэлд зориулан 13 полигон, 46 шугамтайгаар байгуулжээ. Сүлжээний полигоны дундаж периметр 1200 км, репер хоорондын зай 7-10 км, суурь репер хоорондын зай 70-150 км, хөрсний реперийг дунджаар 1.3-2.0 метрийн гүнд суулгасан байна. 1936-1954 онуудад байгуулсан Монгол Улсын өндрийн II ангийн сүлжээний бүдүүвчийг Зураг 1-д харуулав.
Зураг 1. 1936-1954 онуудад байгуулсан Монгол Улсын өндрийн II ангийн сүлжээний бүдүүвч
Энэхүү сүлжээг ЗХУ-ын өндрийн сүлжээтэй Ирвэстэйн гол, Тэс, Ханх, Алтанбулаг, Дадал, Эрээнцав орчим 6 газраар холбосон. Монгол Улсын өндрийн сүлжээ нь Балтийн тэнгисийн өндрийн системд, ортометрийн өндрийн тогтолцоонд тодорхойлогдсон байна. Сүлжээний тэгшитгэн бодолтоос гарсан 1 км нивелирдлэгийн дундаж квадрат алдаа ±4 мм юм.
Өндрийн II ангийн сүлжээний шинэчлэн байгуулалт
1936-1954 онд байгуулсан өндрийн II ангийн сүлжээг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1973 оны 346 дугаар тогтоолоор УГЗЗГ /хуучин нэрээр/ 1974 оноос давтан хэмжиж, шинэчлэн байгуулах ажлыг эхлүүлсэн. Өмнө нь байгуулсан өндрийн II ангийн сүлжээг өтгөрүүлэх, том полигоныг багасгах, шинээр шугам нэмж давтан хэмжилтийг хийсэн бөгөөд шинэчлэн байгуулсан сүлжээний полигоны тоо 17, шугамын тоо 51, дундаж периметр 1000 км болсон. Нийт 14030.5 км хээрийн хэмжилтийг дараах төрлийн 3039 цэгийг хамруулан гүйцэтгэсэн байна. Үүнд:
● Хөрсний репер-2048
● Хадны марк-568
● Суурь репер-259
● Хананы репер-19
● Триангуляцын цэг-96
● Гравиметрийн цэг-26
● Түр репер-19 реперийг хамруулан хэмжсэн байна.
Суурь репер хоорондын зай дунджаар 56 км, хамгийн их нь 74 км, репер хоорондын зай дунджаар 5 орчим км, хамгийн их нь 7 орчим км болж өөрчлөгдсөн. Тэгшитгэн бодолтыг 1996 онд гүйцэтгэсэн. Энэ сүлжээний хэмжилт төлөвлөсөн нарийвчлалыг бүхэлд нь хангаж чадаагүй боловч 41 шугам II ангийн, 8 шугам III ангийн, 2 шугам IY ангийн нарийвчлалыг тус тус хангасан байна. Шинэчлэн байгуулсан өндрийн тулгуур сүлжээг Зураг 2-д харуулав.
Зураг 2. 1974-1996 онд шинэчлэн байгуулсан өндрийн тулгуур сүлжээний бүдүүвч
2011 оноос өндрийн II ангийн сүлжээг давтан хэмжиж эхэлсэн бөгөөд Өндөрхаан-Чойбалсан, Чойбалсан-Олон худаг, Олон худаг-Тамсаг булаг, Олон худаг-Хангай нуур, Тамсаг булаг-Сангийн далай, Сангийн далай-Хангай нуур, Хангай нуур-Хавцгайт худаг, Хавцгайт худаг-Өндөрхаан хүртэлх нийт шууд, урвуу чиглэлд 3200 км урттай 9 шугам, 3 полигоныг давтан хэмжсэн.
Зураг 3. 2011-2013 онд давтан хэмжсэн өндрийн II ангийн сүлжээний бүдүүвч
Өндрийн I ангийн тулгуур сүлжээ :
Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2014-2023 онд өндрийн I ангийн сүлжээг Архангай, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Дундговь аймгуудын нутаг дэвсгэрийг хамарсан 4300 км урттай 8 шугам, 2 полигон, 540 цэгтэйгээр байгуулсан. Өндрийн I ангийн сүлжээний бүх цэгүүдэд GNSS-ийн болон гравиметрийн сүлжээний хэмжилтийг хийж, сүлжээг тэгшитгэн бодож, сүлжээний цэгийн жагсаалтыг ГЗБГЗЗЕГ-ын даргын 2024 оны А/81 дугаар тушаалаар батлан, хэрэглээнд нэвтрүүлсэн.
Зураг 4. Монгол улсын өндрийн I ангийн сүлжээ (2014-2023 он)
Монгол улсын гравиметрийн I ангийн тулгуур сүлжээ
Монгол улсын гравиметрийн тулгуур сүлжээ нь гравиметрийн 1, 2-р ангиас бүрдэнэ. Гравиметрийн I ангийн сүлжээг 1983-1984 онд байгуулсан. Гравиметрийн I ангийн сүлжээ нь гравиметрийн тулгуур цэг ба гравиметрийн I ангийн 24, дагуул 7 цэгээс бүрддэг ба гравиметрийн тулгуур цэг 0001 цэгийг 2 /Буянт-Ухаа, Хүрэл-Тогоот/ орлох цэгтэйгээр, гравиметрийн I ангийн сүлжээний Даланзадгад /0011, 0017/, Мөрөн /0037, 0035/, Сайншанд /0029, 0048/, Чойбалсан /0033, 0047/, Ховд /0024, 0025/ сумуудын цэгийг тус бүр 1 дагуул цэгтэйгээр байгуулсан байна.
Зураг1.Монгол улсын гравиметрийн I ангийн тулгуур сүлжээ
Гравиметрийн тулгуур 0001 цэгийг ОХУ-ын Моксва хотод байрлах ОХУ-ын гравиметрийн сүлжээний эхлэл цэг Ледовийн цэгтэй холбож хэмжсэн. Гравиметрийн тулгуур 0001 цэг нь Улаанбаатар хотод Цэцэг зочид буудлын хонгилд байрладаг бөгөөд тулгуур 0001 цэг нь Буянт -Ухаа дахь 0049, Хүрэл тогоот дахь 1411 гэсэн хоёр орлох цэгтэй.
Гравиметрийн 1-р ангийн 1 цэг 70 мянган кв.км талбайд үйлчилж байхаар тооцоолж, сүлжээг байгуулсан байна. Гравиметрийн I ангийн цэгүүдийг ихэвчлэн аймгийн төвүүдийн нисэх онгоцны буудалд 3.6-5.0 метрийн гүнд суулгасан байна.
Монгол улсын гравиметрийн II ангийн тулгуур сүлжээ байгуулсан тухай
Монгол улсын гравиметрийн II ангийн сүлжээг 1987-1988 онд байгуулсан бөгөөд гравиметрийн II ангийн сүлжээний хэмжилтийг 1987 оны 6-р сараас 11-р сар, 1988 оны 5-р сараас 8-р сар хүртэл хийж гүйцэтгэсэн байна. Гравиметрийн II ангийн 103 цэгтэй байгуулсан бөгөөд цэгүүд нь ихэвчлэн сумын төвүүдийн нисэх онгоцны буудал, цаг уурын ажиглалтын талбайд байрлах бөгөөд гравиметрийн хэмжилтийг ГАГ-2 багц гравиметр багажаар шууд, урвуу хоёр удаагийн хэмжилтээр АН-24, АН-2, МИ-8 нисдэг тэргээр хийсэн.
Хэмжилтийн дундаж квадрат алдааны дундаж утга нь -+0.05 мГаль байсан ба түүний өөрчлөлт нь -+0.02-0.10 мГалийн нарийвчлалтай хэмжсэн байна. Гравиметрийн II ангийн хэмжилтийг Зөвлөлт холбоот улс /хуучин нэрээр/ болон БНМАУ-ын /хуучин нэрээр/ мэргэжилтнүүд хамтран хийж гүйцэтгэсэн байна.
Зураг 2. Монгол улсын гравиметрийн 1,2-р ангийн сүлжээ
Гравиметрийн III ангийн сүлжээ 1988 онд Эрэл-геофизикийн цогцолбор экспедицийн 849 дугаар гэрээт ажлын захиалгын дагуу Төв аймгийн Лүн-Өндөрширээт обьектыг 5-р сарын 4-өөс 8-р сарын 1 хүртэл, Өмнөговь аймгийн Ноён-Хүрмэн обьектыг 6-р сарын 1- нээс 6-р сарын 16-ны хооронд гравиметрийн III ангийн сүлжээ байгуулах ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Лүн-Өндөрширээт обьектын 22 цэг, Ноён-Хүрмэн обьектын 24 цэгийн тодорхойлолтыг МИ-8 нисдэг тэргээр хийсэн байна. Энэ ажлыг хийхдээ зааврын дагуу гурван ширхэг ГАГ-2 багажуудаар шууд, урвуу хоёр удаа хэмжсэн байна.
Сүлжээний цэгүүдэд хүндийн хүчний хурдатгал тодорхойлох дундаж квадрат алдаа нь I ангиас -+0.12 мГаль, II ангиас -+0.06 мГаль байх шаардлага тавьсан бөгөөд тодорхойлсон цэгийн дундаж квадрат алдааны хамгийн их утга нь -+0.055 мГаль байна. Энэхүү ажлыг Монголын мэргэжилтнүүд Зөвлөлтийн мэргэжилтнүүдтэй хамтран гүйцэтгэсэн байна. Гравиметрийн I ангийн сүлжээний цэгүүдэд өндрийн II ангиар, гравиметрийн II ангийн сүлжээний цэгүүдэд өндрийн III ангиар, бусад гравиметрийн хэмжилт хийсэн цэгүүдэд өндрийн IY ангиар геометрийн нивелирдлэгээр өндөр дамжуулсан байна.
Хилийн дагуу хийсэн гравиметрийн хэмжилт
2008-2011 онд “Монмет” ХХК Монгол улсын хойд хилийн дагуу улсын хилийн зурвас газарт гравиметрийн хэмжилийг харьцангуй гравиметрийн аргаар Дорнод аймгаас Говь-Алтай аймаг хүртэлх хилийн шугамын дагуу хийсэн /Зураг 3-т үзүүлэв/.
Зураг 3. 2008-2011 онд улсын хилийн зурвас газарт хийсэн гравиметрийн
хэмжилтийн бүдүүвч
Монгол орны агаарын гравиметрийн хэмжилт, геоидын өндрийн тоон загвар
Монгол орны геоидын өндрийн загвар 2004-2005 онд АНУ-ын буцалтгүй тусламжаар агаараас гравиметрийн хэмжилт хийсэн /Зураг 1-д үзүүлэв/.
Зураг 1.Агаарын гравиметрийн хэмжилт хийсэн бүдүүвч
Монгол орны геоидын өндрийн загварыг 2006 онд дээрх төслийн хүрээнд анхлан гаргаж, 2012 он хүртэл 90 гаруй гравиметрийн болон өндрийн сүлжээний цэг дээр хэмжигдсэн GNSS-ийн хэмжилтийн үр дүнг ашиглан Геоидын өндрийн тоон загварыг шинэчилж байсан. Монгол орны геоидын өндрийн тоон загварыг дараах өгөгдлийг ашиглан Gravsoft програм ашиглан гаргасан /Зураг 2-т үзүүлэв/.Үүнд:
Зураг 2.Монгол орны геоидын өндрийн тоон загвар
Монгол орны геоидын өндрийн загварыг 2014 оны 3-р сарын 31-нд ГХГЗЗГ-ын Мэргэжлийн дэд зөвлөлийн хурлаар, 2014 оны 6-р сарын 06-нд ГХГЗЗГ-ын Даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар тус тус хэлэлцүүлж Монгол орны геоидын өндрийн загварыг ГХГЗЗГ-ын Даргын 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/261 дугаар тушаалаар батлан Геодези, зураг зүйн үйлдвэрлэлийн ажилд ашиглуулж эхэлсэн.
ГЗБГЗЗГ-аас 2019 онд Геодезийн солбицол, тусгаг хоорондын хөрвүүлэлт хийх, геоидын өндрийн загварыг цахимаар түгээх тогтолцоо бүрдүүлэх ажлын хүрээнд геоидын өндрийн загварыг хэрэглэгчидэд цахимаар түгээж байна.
Монгол Улсад 1935 оноос геодезийн хэмжилт, зураглалд Пулково1942 солбицлын тогтолцоо, Крассовскийн референц эллипсоид, Балтийн тэнгисийн өндрийн тогтолцоо, том, дунд масштабын байр зүйн зураглалд “Гаусс Крюгер”-ын тусгагийг дунд масштабын байр зүйн зураг зохиоход хэрэглэж байсан.
GPS-ийн технологийг Монгол улсад 1997 оноос ашиглаж эхэлсэнтэй холбогдуулан 2002 оноос төв суурин газрын том масштабын байр зүйн болон кадастрын зураглал, газар тариалангийн бүсийн дунд масштабын кадастрын зураглал, дунд масштабын байр зүйн зургийг тоон хэлбэрт шилжүүлэхэд GPS-ийн солбицлын тогтолцоог ашиглах болсон.
Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 25-р тогтоолоор “WGS-84” солбицлын тогтолцоо, Балтийн тэнгисийн өндрийн тогтолцоо, том, дунд масштабын газрын зураглалд дэлхийн хөндлөн меркаторын “UTM” тусгагийг хэрэглэхээр болсон. ГХГЗЗГ-ын даргын 2014 оны 112-р тушаалаар ITRF2008 тогтолцоог геодезийн хэмжилт, зураглалд ашиглахаар шийдвэрлэсэн /Зураг 1-д үзүүлэв/.
Зураг 1.Хүчингүй болсон Засгийн газрын тогтоол “Монгол Улсын геодезийн солбицол, өндөр тусгагийн нэгдсэн тогтолцоог батлах тухай“
Засгийн газрын 2022 оны 267 дугаар тогтоолоор геодезийн солбицлын “ITRF2020” тогтолцоо, өндрийн сүлжээнд Балтийн тэнгисийн тогтолцоог, газрын зураглалд дэлхийн хөндлөн меркаторын “UTM” тусгагийг тус тус хэрэглэж байхаар шинэчлэн баталлаа /Зураг 2-д үзүүлэв/.
Зураг 2.Одоо хүчин төгөлдөр мөрдөж буйЗасгийн газрын тогтоол “Монгол Улсын геодезийн солбицол, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоог шинэчлэн батлах тухай”
Монгол орныг зурагжуулах ажил нь дэд бүтэц, хөдөө аж ахуйн, батлан хамгаалах, аюулгүй байдал, аялал жуулчлал гэх мэт салбаруудын бүтээн байгуулалт, үйл ажиллагааны эхлэлийг тавих төлөвлөх ажлын эхлэл байдаг. Энэ үүргээ Улсын геодези, зураг зүйн газар /хуучин нэрээр/ амжилттай гүйцэтгэж ирсний баталгаа нь бусад яам, байгууллагуудын захиалгаар гүйцэтгэж байсан зурагжуулалтын ажлууд юм. Эдгээр зурагжуулалтын ажлыг дараах ажлуудыг хийж гүйцэтгэхэд суурь болон хийж байсан байна.
Үүнд:
● Газрын тоо бүртгэл явуулах,
● Аж ахуйн дотоодын газар зохион байгуулалтын төсөл төлөвлөгөө зохиох,
● Тариалан хадлан бэлчээрийн ашиглалтыг сайжруулах,1 га-аас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг боловсруулах,
● Хөрсний агрохимийн найрлага бүтцийг судлах,
● Атар газар эзэмших,
● Хадлан бэлчээрийн талбайг судлах,
● Хөрсний эвдрэлээс хамгаалах,
● Ойн нөөцийг судлах,
● Геологийн эрэл хайгуулын ажил явуулах,
● Ашигт малтмалын нөөцийг тооцоолон геологийн судалгаа явуулах, түүний эдийн засгийн үр ашгийг гаргах,
● Зам харилцаа, шугаман байгууламжийн төсөл хийх,
● Усны эрэл хайгуулын зураглал хийх,
● Усалгаатай систем байгуулж малын тэжээлийн таримал ургамал тариалах,
● ХАА таримал ургамлын материаллаг баазыг бэхжүүлэх,
● Олон наст ургамлыг туршин тариалж мал сүргийг тэжээл бордоогоор хангах,
● Улс ардын мал аж ахуйг тогтвортой өсгөх ажлын эдийн засгиййн тооцоо хийх,
● Усан сан байгуулах
Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд 1939-1970 онд Зөвлөлт Холбоот Улсын (хуучин нэрээр) Батлан Хамгаалах Яамны Цэргийн байр зүйн зургийн газраас эрхлэн Улсын геодезийн байрлал, өндрийн сүлжээ байгуулж, зурагжуулах ажлын эх үүсвэрийг тавьсан байдаг.
1:25 000-ны масштабтай байр зүйн зураг
Геологи хайгуул, усны аж ахуй, улс орны хэтийн төлөвлөлтийг хийхэд 1:100 000-аас том масштабын зургийн хэрэгцээ шаардлага гарч 1973-1998 онд УГЗЗГ /хуучин нэрээр/-аас 1:25 000-ны масштабтай байр зүйн зургийг агаарын зураглалын аргаар хийсэн. 1:25 000-ны масштабтай байр зүйн зургаар Монгол орны нутаг дэвсгэрийн 34 орчим хувь хамрагдсан бөгөөд тэдгээрийг хөдөө аж ахуйн бүртгэл тооцоо гаргах, хадлан бэлчээрийг усжуулах, ашигт малтмалын нөөцийг нарийвчлан тогтоох, үйлдвэр барьж байгуулах, зам харилцаа хөгжүүлэх зэрэг ажлуудад эх материал болгон ашигладаг.
1993 оны 3-р сараас 1996 оны 6-р сарын хооронд Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /JICA/-ын санхүүжилтээр, Дорнод аймгийн Улаанцавын районы 10800 км.кв талбайн 1:25000-ны масштабтай байр зүйн зураглалыг Япон улсын “Паско-Интернешнл Инк” компани УГЗЗГ-ын мэргэжилтнүүдтэй хамтран гүйцэтгэсэн.
ГЗБГЗЗГ-ын байр зүйн зургийн мэдээллийн санд 6230 нэрэлбэрийн 1:25 000-ны масштабтай байр зүйн цаасан зураг хадгалагдаж байна.
2006 онд Газар тариалангийн бүс нутгийн кадастрын зураглал хийх зорилгоор 1:25 000-ны масштабтай нийт 523 хуудас байр зүйн зургийг тоон хэлбэрт шилжүүлсэн.
Зураг 1. Монгол орныг 1:25000-ны зургаар зурагжуулсан байдал
ГЗБЗЗГ нь Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд түхэц болж чадахүйц илүү нарийвчлалтай, сүүлийн үеийн мэдээлэл бүхий байр зүйн зургаар хангахын тулд нийт нутаг дэвсгэрийг 1:25000-ны масштабтай байр зүйн зургаар зурагжуулах ажлыг 2011 онд Засгийн газрын дэмжлэгтэйгээр эхлүүлсэн. “Шинээр баригдахаар төлөвлөж байгаа төмөр замын дагуу GPS-ийн сүлжээ байгуулах, 1:25 000-ны масштабтай байр зүйн зураглал хийх” төслийг агаарын зураглалын аргаар хийж гүйцэтгэсэн байна. Энэ ажлын хүрээнд агаарын зураг, өндрийн тоон загвар, байр зүйн зураг мэдээллийн сангийн хамт хийгдсэн.
Зураг 2. Монгол орны 45%-ийг 1:25000-ны масштабтай байр зүйн зургаар зурагжуулсан талбай
1:50 000-ны масштабтай байр зүйн зураг
Монгол орныг зурагжуулах, геологи, хайгуул, хөдөө аж ахуй зэрэг улс ардын аж ахуйн бүх салбарт зураг төсөл боловсруулах, улс орноо батлан хамгаалах хэрэгцээг байр зүйн зургаар хангах ажлын хүрээнд Улсын геодези, зураг зүйн газар (хуучин нэрээр)-аас 1:50 000-ны масштабтай зургийг 1977-1994 онд хийсэн бөгөөд энэ нь нийт нутаг дэвсгэрийн 44 орчим хувийг хамарсан. /Зураг 3/-д харуулав.
Зураг 3. Монгол орны 38%-ийг 1:50000-ны масштабтай байр зүйн зургаар зурагжуулсан байдал
1:50 000-ны масштабтай байр зүйн зургийг хиймэл дагуулын зураг ашиглан зохиох шинэ техник технологийг Монгол Улсад нэвтрүүлэхээр АНУ-ын буцалтгүй тусламжаар “Өндөр нарийвчлалын сансрын зургаар 1:50 000-ны масштабтай байр зүйн зураг зохиох” төслийг 2010-2012 онд хэрэгжүүлж Замын-Үүд, Сайншандын нутаг дэвсгэрийг хамарсан 12 хуудас 1:50 000-ны масштабтай байр зүйн тоон зургийг зохиосон байна. Уг төсөл нь манай улсад байр зүйн зургийг сансрын зураг ашиглан зохиох, тоон зургийн алдаа шалгах үйл явцын талаар таниулсан ажил байлаа.
1:100 000-ны масштабтай байр зүйн зураг
Монгол орны нутаг дэвсгэрийг бүрэн хамарсан хамгийн том масштабын зураг бол 1:100 000-ны масштабтай байр зүйн зураг байдаг. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын мэдээллийн санд хадгалагдаж байгаа 1:100 000-ны масштабтай байр зүйн зургийг УГЗЗГ (хуучин нэрээр)-аас 1961 оноос хойшхи агаарын зураг ашиглан 1945 оны байр зүйн зургийн үндэслэлээр, 1970-аад оны тодруулалтын материалд тулгуурлан зураглаж 1984 онд хэвлэжээ.
Улс орны хөгжлийн дагуу шугаман байгууламж, зам харилцаа, суурин газар шинээр нэмэгдэж, тоон технологи эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед Монгол орны дэд бүтэц, геологи уул уурхай, хөдөө аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлал, хот төлөвлөлт, судалгаа шинжилгээний ажил болон шийдвэр гаргагчдын түвшинд ч байр зүйн тоон зургийг ашиглах, түүнээс олж авах мэдээллийн хэрэгцээ ихэссээр байгаатай уялдуулан 1:100 000-ны масштабтай байр зүйн зургийг тоон хэлбэрт шилжүүлж, зурагт тусгагдах мэдээллүүдийг шинэчлэх, баяжуулах зэрэг хэрэглэгчдийн байнгын эрэлт хэрэгцээг хангах шаардлага. 1:100 000-ны масштабтай нийт 1210 хуудас байр зүйн зургийг тоон хэлбэрт шилжүүлэх ажлыг 2004-2006 онд хийж дуусгасан.
Зураг 4. 1:100 000-ны масштабтай байр зүйн зургийг тоон хэлбэрт шилжүүлсэн байдал
Тоон хэлбэрт шилжүүлсэн 1:100 000-ны масштабтай байр зүйн зургийг шинэ агуулгаар баяжуулан нийтийн хэрэгцээнд ашиглахын тулд хээрийн болон суурин тодруулалтын ажил хийх зайлшгүй шаардлагатай болсон. Энэ зорилгоор 2008 оноос байр зүйн зургийн тодруулалтын ажлыг эхлүүлж 2013 оноос 998 хуудас зургийн тодруулалт, шинэчлэлтийг сансрын зураг ашиглан гүйцэтгэсэн.
Монгол орны газар нутгийг бүхэлд нь бүрхсэн 1:100 000-ны масштабтай байр зүйн зургийг тоон хэлбэрт шилжүүлснээр байр зүйн зургийн мэдээллүүдийг шинэчлэн, баяжуулах, нууцын зэрэглэл бүхий элементүүдийг авч нийтийн хэрэгцээнд гаргах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, интернет үйлчилгээгээр хэрэглэгчдийг хангах боломжтой болж, орон зайн мэдээллийн дэд бүтэц байгуулах ажлын суурь болон ашиглагдаж байна.
Агаар, сансрын зураглал
Монгол Улсад агаарын зураглалын ажлыг анх 1944-1949 оны үед ЗХУ-ын Батлан хамгаалах яамны Цэргийн байр зүйн албанаас Монгол орны нутаг дэвсгэрийг 1:100000-ны масштабтай байр зүйн зургаар зурагжуулах зорилгоор 1:40000-1:60000-ны нислэгийн масштабтай агаарын зургийг ЗХУ-ын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар авч байсан.
1960 оны үеэс агаарын зураглалын ажил дахин сэргэж ЗХУ-ын Геодези, зураг зүйн ерөнхий газраас Монгол орны нутаг дэвсгэрийг дунд масштабын байр зүйн зургаар зурагжуулах зорилгоор 1:32000, 1:45000-ны нислэгийн масштабын агаарын зураглалын ажлыг эрчимтэй гүйцэтгэж байсан.
1980 онд УГЗЗГазар (хуучнаар) нь агаарын зураглалын Ан-30 онгоцыг тоног төхөөрөмжийн хамт худалдан авч үндэсний мэргэжилтнүүдийн хүчээр агаарын зураглал хийх, боловсруулах ажлыг гүйцэтгэх болсон ба дээрх ажлын үр дүнд Монгол орны нутаг дэвсгэрийг бүхэлд нь 1:100 000-ны масштабтай байр зүйн зургаар, нутаг дэвсгэрийн 30 гаруй хувийг 1:25 000-ны масштабын, 21.9 хувийг 1:50 000-ны масштабын байр зүйн зургаар тус тус зурагжуулсан юм.
Монгол Улсын Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон БНХАУ-ын Байгалийн нөөцийн яамны газрын хиймэл дагуулын алсын зайнаас тандан судлах төв хооронд хиймэл дагуулын өгөдлийн хэрэглээ, мэдээлэл харилцан солилцох санамж бичгийн хүрээнд ZY-3 хиймэл дагуулын сансрын зургийг 2018-2023 оны хооронд нийт нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарсан 2,1 метрийн нарийвчлалтай сансарын зураг хадгалагдаж байна.
Зураг 5. 1:60 000-ны масштабтай агаарын зураг /1944-1949/
Зураг 6.1:45 000-ны масштабтай агаарын зураг /1944-1949/
Зураг 7.1:32 000-ны масштабтай агаарын зураг
Зураг 8.1:100 000-ны масштабтай агаарын зураг
Монгол улсад том масштабын зураглалыг мензулын, тахеометрийн болон фототеодолитын аргаар гүйцэтгэж ирснээр нийслэл болон аймаг, сум, дүүрэг, хороо, тосгоны дэвсгэр нутгийг 1:500, 1:1000-ны масштабаар зурагжуулсан бөгөөд уул уурхай, ашигт малтмалын орд зэрэг нийт 2200 гаруй объектод 1:500-1:1000-ны масштабтай зураглал үйлджээ. Үүнээс гадна Улаанбаатар хотын төвийн зарим гудамжны газар доогуур барих гарц, хөшөө дурсгалын 1:200-ны масштабтай зургийг тусгай захиалгаар хийж байжээ.
Зураг 1. Аймаг, сум, суурин газрын төвийг 1:1000-ны масштабтай
байр зүйн зургаар зурагжуулсан байдал
Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжсэн "Кадастрын зураглал ба газрын бүртгэл" төслийн хүрээнд суурьшлын бүс болон газар тариалангийн кадастрын зураглал, нийслэл, бүх аймаг, сум, суурин газрын төвийн хэсэгт 1:1000-ны масштабтай байр зүйн зураглалын ажлыг 2002-2010 онд гүйцэтгэсэн /Зураг 1-д үзүүлэв /.
БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/-ын буцалтгүй тусламжаар “Улаанбаатар хотын 1:1000-ны масштабтай байр зүйн зураг зохиох” төслийг 2010-2011 онд хотын төвийн барилгажсан 100 км2 талбайд, 2013-2014 онд хотын гэр хорооллын 165 км2 талбайд хэрэгжүүлсэн /Зураг 2/. Төслийн хүрээнд агаарын зураглал, боловсруулалт, байр зүйн тоон зураг зохиох, хяналт шалгалт, хээрийн судалгаа, орон зайн мэдээллийн сан үүсгэх зэрэг ажлуудыг хийж 2011 онд 463 хуудас байр зүйн зураг, агаарын зураг, орон зайн мэдээллийн санг Геодези, зураг зүйн нэгдсэн санд хүлээлгэн өгсөн байна. Уг төслөөр агаарын зураглалын аргаар байр зүйн тоон зураг зохиох шинэ технологийг Монгол улсад нэвтрүүлэн 16 удирдах албан хаагчид, 40 инженер техникийн ажилтныг БНСУ болон монгол улсад сурган, техник, тоног төхөөрөмжөөр ханган, заавар, гарын авлага боловсруулсан.
Зураг 2. “Улаанбаатар хотын 1:1000-ны масштабтай байр зүйн зураг зохиох”
төслийн хамрах хүрээ
Япон улсын техник хамтын ажиллагааны агентлаг /JICA/-аас Барилга, хот байгуулалтын яамтай хамтран хэрэгжүүлсэн "Улаанбаатар хотын мастер төлөвлөгөө, Улаанбаатар хотын орон зайн мэдээллийн санг бүрдүүлэх" төслийн хүрээнд 2007-2008 онд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийг өнгөт агаарын зургаар хангаж, ортофото зураг үйлдэн 1:5000-ны масштабтай байр зүйн тоон зураг /131 хуудас/ хийсэн. Байр зүйн зургийг Улаанбаатар хотын мастер төлөвлөгөө боловсруулахад ашигласан юм.
2013-2017 онд: “Монгол улсын аймаг, сумын төвийн 1:1000-ны масштабтай байр зүйн зургийн тодруулалт, шинэчлэлт”-ийг 21 аймгийн төв, 330 сумын төв болон томоохон 45 суурин, Улаанбаатар хотын 6 дүүргийн 6134 га, алслагдсан 3 дүүргийн 356 га газрын газар дээрх болон доорх шугам сүлжээний зураглал, Гамшгийн эрсдлийг бууруулах ажлын хүрээнд 19 аймгийн инженерийн барилга байгууламж, газар доорх шугам сүлжээний мэдээллийн сан үүсгэх ажил, 2017-2020 онуудад Улаанбаатар хотын төсвөөр 1:2000-ны масштабтай байр зүйн зураглал, 2020-2021 онуудад Улаанбаатар хотод 6, Булган аймагт 1, Төв аймагт 1 байршилд тус тус 1:1000-ны масштабтай байр зүйн зураг 2350 га талбайд хийсэн
Улс орны нийгэм, эдийн засгийн эрчимтэй хөгжилтэй уялдуулж олон улсын нисэх онгоцны буудал, төмөр зам, авто зам, үйлдвэрийн болон инженерийн хийцтэй томоохон байгууламжууд олноор баригдах болж, Монгол улсад урьд өмнө хийгдэж байгаагүй технологи бүхий метро, давхар зам, нефть хийн байгууламж зэргийг байгуулахаар төлөвлөж байгаа нь инженер геодезийн асуудлыг шинэ түвшинд орчин үеийн техник технологи, стандарттай уялдуулан судлах шаардлага гарч байна.
Үйлдвэрийн болон томоохон инженерийн хийцтэй барилга байгууламжийн суулт, хазайлтыг тогтмол хэмжих, байнгын хяналт тавих, газар доорх шугам сүлжээний хэмжил, зураглал, орон зайн мэдээллийн сан байгуулах ажлыг аймаг, сум, томоохон суурин газрын төвүүдэд 2013 оноос эхлүүлж, хэрэглээнд нэвтрүүлжээ.
Геодези, зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд дараах төрлийн инженерийн геодезийн ажлуудыг хийж байна. Үүнд:
1. Авто замын геодезийн хэмжил, зураглал;
2. Барилгын хяналт, гүйцэтгэл;
3. Төмөр замын геодезийн ажил;
4. Шугам сүлжээний геодезийн ажил /дулаан, усан хангамж, шатахуун ба хий дамжуулах, ариутгах татуурга, холбоо мэдээлэл, цахилгаан хангамж, үерийн ус зайлуулах, кабелийн сүлжээний, 21 аймгийн төв, нийслэлийн газар доорх шугам сүлжээний ажил/;
5. Нисэх буудал /аэродром/-ын барилга байгууламжийн болон онгоц хөөрч буух зурвасын /Баян-Өлгий зэрэг баруун аймгуудын, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын шинэ нисэх буудал/ инженер геодезийн ажил;
6. Барилга байгууламжийн хэв гажилтын хэмжилт;
7. Геологи, геофизик, уул уурхайн геодезийн ажил зэрэг болно.
8000 орчим км автозам, гүүрийн зураг төслийн геодезийн ажлыг 21 компани, 1500 орчим км төмөр замын зураг төслийн геодезийн ажлыг 16 компани гүйцэтгэж, Оюутолгойн их бүтээн байгуулалт, Ухаахудаг-Тавантолгойн бүтээн байгуулалт, цахилгаан дамжуулах шугам, усан цахилгаан станц, салхин станцын бүтээн байгуулалт, бүх аймаг сумдыг холбосон өндөр хурдны шилэн кабель, Хөшигийн хөндийн болон Батхаан, Ханбумбат зэрэг шинэ нисэх буудлын бүтээн байгуулалт, бусад нгоцны буудлын өргөтгөл шинэчлэлтийн төсөл, чөлөөт бүсүүдийн зураг төсөл, геологи, хайгуул, уул уурхайн олон төслийг гүйцэтгэж байна.
Геодези, зураг зүйн улсын нэгдсэн санд \Архив, мэдээллийн төв\ 2006 оноос хойш инженер геодезийн чиглэлээр хийгдсэн 168 ширхэг ажлын тайлан хадгалагдаж байгаа бөгөөд тэдгээрийг Хавсралт 1-д үзүүлэв.
Газар зүйн нэр нь тухайн улс, үндэстний үгсийн сангийн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд соёлын (биет бус) өвийн онцгой нэгэн төрөл зүйл учир түүнийг хадгалан хамгаалах, үнэн зөв бичиж, ном товхимол, хэвлэл мэдээлэл, газрын зураг зэрэгт батлагдсан үнэн зөв нэрийг хэрэглэх, гадаад хэлэнд галиглах, бусад улс үндэстнүүдтэй газар зүйн нэрийг солилцох зэрэг асуудал нь төр, засгийн анхаарлын төвд байх чухал асуудлуудын нэг юм.
Газар зүйн нэр нь тухайн улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, угсаатан зүйн түүх, соёл, эдийн засаг, хүн амын суурьшил зэрэгтэй салшгүй холбоотой байдаг байна. Тухайлбал Монголын нууц товчоо хэмээх их хөлгөн сударт 220 гаруй газар зүйн нэр гардаг бөгөөд 120 гаруй нэр одоогийн Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаагаас 70 гаруй нэрийг илрүүлээд байна. Жишээ нь Бурхан халдун, Бүрэг эрэг гэх мэт. Түүхэн ном зохиолд гарч байгаа газар зүйн нэр нь ихэвчлэн бэлчээрийн даац сайтай, ус ургамал, ашигт малтмал ихтэй, ган зуд бага болдог газрууд байдаг нь судалгаагаар тогтоогдсон байна. Иймээс түүхэн нэрийг судлах нь эдийн засгийн хувьд ач холбогдолтой юм.
Газар зүйн нэр нь газрын зургийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Тухайлбал 1934 онд А.В.Казакевич “Монголын газар зүйн нэр” бүтээл туурвисан байдаг. 1925 онд ЗХУ-ын (хуучнаар) Шинжлэх ухааны академийн дэргэд Монгол газар зүйн нэрийн комисс байгуулагдаж, газар зүйн нэрийн уйгаржин-монгол бичгийг тайлах аргачлалыг боловсруулж байжээ. Үүний дүнд “Орчин цагийн Монголын газар зүйн нэр” бүтээл хэвлэгдсэн нь Монгол газар зүйн нэрийг судлахад ихээхэн чухал баримт бичиг болж үлдсэн.
Манай орон зах зээлийн харилцаанд шилжин, хүн амын суурьшилд ихээхэн өөрчлөлт гарснаар олон зуун жилийн түүхтэй уламжлалт газар зүйн нэр мартагдах болсон төдийгүй дур мэдэн шинээр нэр өгөх, өөрчлөх, хэвлэл мэдээлэл, ном товхимол, газрын зурагт янз бүрээр бичиж нийтлэх болж, газар зүйн нэрийг хамгаалах, журамлах асуудлууд орхигдох зэрэг олон сөрөг үр дагаврууд гарах боллоо. Жишээлбэл:
- Монгол улсад шарын шашин дэлгэрсэнтэй холбоотойгоор газар зүйн нэр өөрчлөх явдал маш их байсан (Богд хаан уулыг Дүнжингарав уул, Гурван цаст уулыг Цамбагарав гэх мэт);
- Баруун аймгийн иргэд батлагдсан газар зүйн нэрийг өөрсдийн хэл рүү орчуулан нэрлэх (Баян-Өлгий аймаг);
- Нутаг дэвсгэрийг үр тариа тариалдаг талбайн хэмжээгээр 1000-ын пооль, 60-ын хоолой, 70-ын хөндий гэх мэтээр нэрлэх (Дорнод аймгийн Халхгол сум, Сэлэнгэ аймаг);
- Газар зүйн нэрийг өөрчлөн нэрлэх (Орхон аймгийн төвөөс баруун тийш явах автозам дагуу байх “Залуугийн булаг” гэсэн булгийг Орос цэргүүд байнга ирж ус авдаг байсан болохоор “Оросын булаг” гэж нэрлэсэн байна);
- Газар зүйн нэрийг өөр өөр бичих, галиглах (Булган аймгийн нутагт байх Цачиртын гол гэдэг уулын жижиг голыг Цочиртын гол, Сачиртын гол, Чочиртын гол гэх мэтээр нэрлэж бичсэн байна);
- Сүүлийн үед гар утасны сүлжээ барьдаг эсэхээр нь (Моби толгой, Скай толгой зэргээр) нэрлэх болсон;
- Газрын тос олборлож байгаагаар 19-ийн талбай, 21-ийн талбай гэх мэт;
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1949 оны 58-р тогтоол: “Газар нутгийн нэрийг дур мэдэн өөрчлөх явдлыг хориглох тухай”, 1961 онд 78-р тогтоол: “Комисс байгуулах тухай” зэрэг тогтоолууд гарч, газар зүйн нэрийг тодотгон тогтоох, цуглуулах талаар орон нутгийн засаг захиргааны байгууллагуудад албан даалгавар өгч байжээ.
“Газар нутгийн нэрийг тодруулан тогтоож, журамлах зарим арга хэмжээний тухай” БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1980 оны 280 дугаар тогтоолоор “Улсын газар нутгийн нэрийн байнгын комисс”-ийг байгуулж, газар нутгийн нэрийг тодруулан тогтоох, газрын зурагт тэмдэглэх, цаашид газар зүйн нэрийг дур мэдэн өөрчлөх явдлыг зогсоох зорилгоор улсын бүх нутаг дэвсгэрийн хэмжээнд газар зүйн нэрийг тодруулан тогтоох ажлыг Улсын геодези, зураг зүйн газарт даалгаж байжээ.
Тус тогтоолыг хэрэгжүүлэхээр 1980-1987 онд Улсын геодези, зураг зүйн газраас Монгол орны бүх нутаг дэвсгэрт газар зүйн нэрийн хээрийн судалгаа явуулан 242388 нэрийг тодотгон тогтоожээ.
Геодези, зураг зүйн тухай хуулийн 11 дүгээр зүйлээр газар зүйн нэрийн асуудлыг хуульчилсан бөгөөд 5 дугаар зүйлийн 5.1.3-т заалтын дагуу Монгол орны нийт нутаг дэвсгэрт хамаарах 214805 газар зүйн нэрийн жагсаалтыг УИХ-ын 2003 оны 42 дугаар тогтоолоор баталсан байна.
УИХ-ын 2003 оны 42 дугаар тогтоолын 2 дугаар заалтаар газар зүйн нэрийн жагсаалтыг 4 жил тутам тодотгож, УИХ-аар батлуулж байхыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан боловч энэ ажил хэрэгжилгүй 2019 он хүрсэн юм. Үүнтэй холбоотой Монгол Улсын Засгийн газрын 2016-2020, 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.7.2.6 дахь заалтад тусгагдсан “Газар зүйн нэрийн хээрийн тодруулалт улсын хэмжээнд хийх” ажлын хүрээнд Монгол орны бүх нутаг дэвсгэрт 1:25000-1:100000-ны масштабтай байр зүйн зургийг газар зүйн нэрээр хангах, 350000 газар зүйн нэрийн хээрийн тодруулалт, шинэчлэлийг 2019-2024 онд хийхээр төлөвлөж 2017 онд техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулан БХБЯ-аар батлуулсан. 2023 онд Геодези зураг зүйн ажлын жишиг үнэ БД 81-103-21-ийн дагуу техник эдийн засгийн үндэслэлийн төсвийг шинэчлэн ГЗБГЗЗГ-ын дарга баталсан.
УИХ-ын 2003 оны 42 дугаар тогтоолтой холбогдуулан Монгол Улсын ерөнхийлөгч 2017 онд “Нутаг орны газар зүйн нэрийг хамгаалах тухай” 186 дугаар зарлиг гаргаж Монгол Улсын Их Хурлын 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 42 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын нутаг дэвсгэрийн газар зүйн нэрийн жагсаалт" дахь газар усны газар зүйн нэрийг албан хэрэг, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд мөрдүүлэх, тухайн орон нутагтаа ард иргэдийн дунд сэргээн хэвшүүлэх, цаашид хууль бусаар газар орны нэр өөрчлөх гэмт явдалтай хууль тогтоомжийн дагуу тууштай тэмцэхийг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосон боловч хэрэгжилт хангалтгүй байна.
Газар Зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны А/241 дугаар тушаалаар “Газар зүйн нэрийн зөвлөл”-ийг байгуулсан. Мөн аймаг, нийслэл, сум, дүүрэгт газар зүйн нэрийн салбар зөвлөл байгуулагдан ажиллаж байна. Газар зүйн нэрийн зөвлөл нь газар зүйн нэрийн талаар баримтлах төрийн бодлогыг хэрэгжүүлэх үүрэг бүхий орон тооны бус зөвлөл юм.
Зураг 1. Уйгаржин-монгол бичиг бүхий “Монгол Ард улсын нутгийн засаг захиргааны зураг”-ийн /1934/ Хөвсгөл, Цэцэрлэг, Сэлэнгэ, Төв аймгийг хамарсан хэсэг
Зураг 2. “Карта Монголии” /1921-1924/ зургийн Түшээт Хан аймгийн хэсэг
Мөн УИХ-ын дээр дурдсан тогтоолтой холбогдуулан Монгол Улсын ерөнхийлөгч 2017 онд нутаг орны газар зүйн нэрийг хамгаалах тухай 186 дугаар зарлигаар гаргаж бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосон боловч хэрэгжилт хангалтгүй байна.
Газар Зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар нь газар зүйн нэрийн талаар төрийн бодлогыг боловсруулах, урьд өмнө нь тодруулан тогтоосон газар зүйн нэрээ хайрлан хамгаалах, зөв Монгол нэрээр газар нутгаа нэрлэх, түүнийг хэвшүүлэх асуудлыг зохион байгуулах зорилгоор “Газар зүйн нэрийн Үндэсний зөвлөл”-ийг байгуулахаар ажиллаж байна. Мөн аймаг, нийслэлд газар зүйн нэрийн салбар зөвлөлийг байгуулж өөрийн орон нутагт харьяалагдах газар зүйн нэрийн асуудлыг хэлэлцэж, санал боловсруулах юм. Нэрийн зөвлөл нь газар зүйн нэрийн талаар баримтлах төрийн бодлогыг хэрэгжүүлэх үүрэг бүхий орон тооны бус зөвлөл байна.
Монгол Улсын Засгийн Газрын тогтоолын төсөл, Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийн төслийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 98 дугаар захирамжаар байгуулагдсан “Газрын шинэтгэлийн хороо”-ны 2 дугаар хурлаар хэлэлцүүлэн дэмжсэн.
МОНГОЛ ГАЗАР НУТГИЙН НЭРИЙН ЗҮЙЛЧИЛСЭН ТОЛЬ
Улсын Их Хурлын 42 дугаар тогтоолд “Газар зүйн нэрийн жагсаалтыг судалгаанд хэрэглэх, албан хэрэг, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд мөрдүүлэх, гадаад улс, олон улсын байгууллагатай нэр солилцох, мэдээлэх зэрэгт ашиглаж байх” гэж заасан.
Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар /хуучнаар/ МУИС-ийн хэл шинжлэлийн мэргэжилтнүүдтэй хамтран тодотгон тогтоосон Монгол Улсын хэмжээний газар зүйн нэрээр мэдээллийн сан байгуулах талаар ажилласны үр дүнд Улсын хэмжээний газар зүйн нэрийн мэдээллийн санг CD хэлбэрээр бэлтгэж, газар зүйн нэрийн зүйлчилсэн 8 боть толийг бэлтгэсэн юм (Зураг 1).
Зураг 1. Газар зүйн нэрийн зүйлчилсэн 8 боть
Улсын хэмжээний газар зүйн нэрийг албан ёсны болгон баталгаажуулсан, нэрийн мэдээллийн сан бүрдүүлэн баяжуулснаар улс орны батлан хамгаалах, геологи, уул уурхай, дэд бүтэц, аялал жуулчлал, байгаль хамгаалал, газар өмчлөлийн болон бүс нутгийн хөгжлийн асуудал, соёл боловсрол, харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн зэрэг улс орны бүхий л салбарт газар зүйн нэрийг нэг эх үүсгэвэрээс хэрэглэх боломжтой болсноос гадна Нэгдсэн үндэсний байгууллагаас газар зүйн нэрийг хамгаалах, стандартчлах, олон улсын хэмжээнд газар зүйн нэрийг харилцан солилцох талаар гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхэд манай улс хүлээсэн үүргээ биелүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.
МОНГОЛ ГАЗАР НУТГИЙН ДЭВСГЭР НЭРИЙН ЗУРАГТ ТАЙЛБАР ТОЛЬ
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын захиалгаар “Монгол газар нутгийн дэвсгэр нэрийн зурагт тайлбар толь”-ийг (Зураг 2) Монгол газар нутгийн нэр судлалын нийгэмлэгийн тэргүүн Э.Равдан ахлагчтай баг гэрээ байгуулан 2019 онд гүйцэтгэв. Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан, “Монгол газар нутгийн нэрийн зүйлчилсэн толь”-д тусгагдсан 214805 нэр байдаг. Энэхүү тольд 400 гаруй дэвсгэр нэрийн түгээмэл хэрэглэгддэг 214 дэвсгэр нэрийн хэлбэр, утга агуулгыг тайлж тайлбарыг бичиж оруулсан юм.
Зураг 2. Монгол газар нутгийн дэвсгэр нэрийн зурагт тайлбар толь
Энэхүү толь нь шинээр өгөх газар зүйн нэрийн дэвсгэр нэрийг зөв тодорхойлоход туслахаас гадна энэхүү толиор дамжуулан монгол хэлний ховор нандин үгсийн сантай танилцах өргөн боломжийг нээж байна. Эрдэмтэн, судлаач болон энгийн иргэдэд ойлголт өгөх, нэгдсэн ойлголттой болоход туслах томоохон оюуны бүтээл юм.
Зураг 1. Улаанбаатар хотын нэрийн зураг
Газар зүйн нэр нь тухайн улс, үндэстний үгсийн сангийн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд соёлын (биет бус) өвийн онцгой нэгэн төрөл зүйл учир түүнийг хадгалан хамгаалах, үнэн зөв бичиж, ном товхимол, хэвлэл мэдээлэл, газрын зураг, атлас зэрэгт батлагдсан үнэн зөв нэрийг хэрэглэх, гадаад хэлэнд галиглах, бусад улс үндэстнүүдтэй газар зүйн нэрийг солилцох зэрэг асуудал нь төр, засгийн анхаарлын төвд байх чухал асуудлуудын нэг юм. Үүгээр ч зогсохгүй газар зүйн нэр нь тухайн улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, угсаатан зүйн түүх, соёл, эдийн засаг, хүн амын суурьшил зэрэгтэй салшгүй холбоотой байдаг байна. Тухайлбал Монголын нууц товчоо хэмээх их хөлгөн сударт 220 гаруй газар зүйн нэр гардаг бөгөөд 120 гаруй нэр одоогийн Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаагаас 70 гаруй нэрийг илрүүлээд байна. Жишээ нь: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд Бурхан Халдун, Бүрэг эрэг гэх мэт.
Түүхэн ном зохиолд гарч байгаа газар зүйн нэр нь ихэвчлэн бэлчээрийн даац сайтай, ус ургамал, ашигт малтмал ихтэй, ган зуд бага болдог газрууд байдаг нь судалгаагаар тогтоогдсон байна. Иймээс түүхэн нэрийг судлах нь эдийн засгийн хувьд ач холбогдолтой юм. Манай орон зах зээлийн харилцаанд шилжин, хүн амын суурьшилд ихээхэн өөрчлөлт гарснаар олон зуун жилийн түүхтэй уламжлалт газар зүйн нэр мартагдах болсон төдийгүй дур мэдэн шинээр нэр өгөх, өөрчлөх, хэвлэл мэдээлэл, ном товхимол, газрын зурагт янз бүрээр бичиж нийтлэх болж, газар зүйн нэрийг хамгаалах, журамлах асуудлууд орхигдох зэрэг олон сөрөг үр дагаврууд гарах болсон. Үүнд:
- Монгол Улсад шарын шашин дэлгэрсэнтэй холбоотойгоор газар зүйн нэр өөрчлөх явдал маш их байсан /Богд хаан уулыг Дүнжингарав уул, Гурван цаст уулыг Цамбагарав гэх мэт/;
- Баруун аймгийн иргэд батлагдсан газар зүйн нэрийг өөрсдийн хэл рүү орчуулан нэрлэх /Баян-Өлгий аймаг/;
- Нутаг дэвсгэрийг үр тариа тариалдаг талбайн хэмжээгээр 1000-ын пооль, 60-ын хоолой, 70-ын хөндий гэх мэтээр нэрлэх /Дорнод аймгийн Халхгол сум, Сэлэнгэ аймаг/;
- Газар зүйн нэрийг өөрчлөн нэрлэх /Орхон аймгийн төвөөс баруун тийш явах автозам дагуу байх “Залуугийн булаг” гэсэн булгийг Орос цэргүүд байнга ирж ус авдаг байсан болохоор “Оросын булаг” гэж нэрлэсэн байна/;
- Газар зүйн нэрийг өөр өөр бичих, галиглах /Булган аймгийн нутагт байх Цачиртын гол гэдэг уулын жижиг голыг Цочиртын гол, Сачиртын гол, Чочиртын гол гэх мэтээр нэрлэж бичсэн байна/;
- Сүүлийн үед гар утасны сүлжээ барьдаг эсэхээр нь /Моби толгой, Скай толгой зэргээр/ нэрлэх болсон;
Газрын тос олборлож байгаагаар 19-ийн талбай, 21-ийн талбай гэх мэт Монгол Улсын Геодези, зураг зүйн тухай хуулийн 11.6.1-д зааснаар уугуул иргэд нь нэрлэж заншсан уламжлалт нэрийг сэргээх хүсэлт тавьж болно гэж заасан байдаг.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/241 дугаар тушаалаар “Газар зүйн нэрийн зөвлөл”-ийг дараах 22 байгууллагын төлөөлөл бүхий 23 хүний бүрэлдэхүүнтэйгээр баталсан. Үүнд:
1. Барилга, хот байгуулалтын яам
2. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
3. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл
4. Засгийн газрын хэрэг эрхлэх газар
5. Хэлний бодлогын үндэсний зөвлөл
6. Батлан хамгаалах яам
7. Гадаад харилцааны яам
8. Усны газар
9. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
10. Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
11. Зам, тээврийн хөгжлийн яам
12. Хил хамгаалах ерөнхий газар
13. Соёлын яам
14. Архивын ерөнхий газар
15. Цахим хөгжил, харилцаа холбооны яам
16. Хэлний бодлогын үндэсний зөвлөл
17. Шинжлэх Ухааны Академийн Хэл, зохиолын хүрээлэн
18. Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн
19. Шинжлэх Ухааны Академийн түүх, угсаатны зүйн хүрээлэн
20. Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарНийслэлийн газар зохион байгуулалтын алба
21. “Бүсчилсэн хөгжил” ТББ
22. “Төгс баясгалант буян дэлгэрүүлэх хийд”.
1. Газар зүйн нэрийн зөвлөлийн 2019 оны 1 дүгээр хурал
Энэхүү хурлаар дараах асуудлуудыг хэлэлцсэн. Үүнд:
1. Газар зүйн нэрийн талаар НҮБ-ээс хэрэгжүүлж буй үйл ажиллагаа,
2. Газар зүйн нэрийн талаар тусгагдсан хууль, эрх зүйн баримт бичгийн судалгаа,
3. Газар зүйн нэрийн талаар Монгол Улсад хийгдсэн ажил,
4. Газар зүйн нэрийн Зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм,
5. Газар зүйн нэрийн Зөвлөлийн 2019 оны төлөвлөгөө.
1959 онд НҮБ-ын Эдийн, засаг нийгмийн зөвлөлийн дэргэд “Газар зүйн нэрийн шинжээчдийн бүлэг”-ийг байгуулсан бөгөөд 1967 онд Женев хотноо болсон тус бүлгийн анхдугаар чуулганаас түүхэн уламжлалт газар зүйн нэрийг тодруулан тогтоох, хадгалж, хамгаалах, албан ёсоор хэрэглэх, стандартчилахад улс орнуудыг хамтран ажиллахыг уриалж, улс үндэстэн бүр газар зүйн нэрийн үндэсний байнгын хороо, зөвлөлийг Засгийн газрынхаа дэргэд байгуулах, геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн байгууллага нь газар зүйн нэрийн асуудлыг хариуцан ажиллахыг зөвлөмж болгожээ.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өөрчлөлтөөс шалтгаалан ард түмний суурьшилд ихээхэн өөрчлөлт гарах болж түүхэн уламжлал бүхий газар зүйн нэрүүд нь мартагдах, андуу ташаа нэрлэгдэх, өөрчлөгдөх болсон тул анх 1949 онд Сайд нарын Зөвлөлийн /хуучин нэрээр/ “Газар нутгийн нэрийг дур мэдэн өөрчлөх явдлыг хориглох тухай” тогтоол, Монгол Улсын ерөнхийлөгч 2017 онд нутаг орны газар зүйн нэрийг хамгаалах тухай 186 дугаар зарлиг гаргаж батлагдсан газар зүйн нэрийг албан хэрэг, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд мөрдүүлэх, тухайн орон нутагтаа ард иргэдийн дунд сэргээн хэвшүүлэх, цаашид хууль бусаар газар орны нэр өөрчлөх гэмт явдалтай хууль тогтоомжийн дагуу тууштай тэмцэхийг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосноос гадна Уул ус, газар нутгаа эрх бүхий байгууллагаас баталсан нэрээр зөв нэрлэж занших, өөрчлөн буруу нэршихээс сэргийлэх, монгол хэлнээс бусад хэлээр орчуулах буюу бусад хэлний дуудлагаар галиглахгүй байхыг Монгол Улсын нийт иргэд, байгууллагад уриалжээ.
“Газар нутгийн нэрийг тодруулан тогтоож, журамлах зарим арга хэмжээний тухай” Сайд нарын Зөвлөлийн (хуучин нэрээр) 1980 оны 280 дугаар тогтоолоор “Улсын газар нутгийн нэрийн байнгын комисс”-ийг байгуулж, газар нутгийн нэрийг тодруулан тогтоох, газрын зурагт тэмдэглэх, цаашид газар зүйн нэрийг дур мэдэн өөрчлөх явдлыг зогсоох зорилгоор улсын бүх нутаг дэвсгэрийн хэмжээнд газар зүйн нэрийг тодруулан тогтоох ажлыг Улсын Геодези, зураг зүйн /хуучнаар/ газарт даалгасан байна. Тус тогтоолыг хэрэгжүүлэхээр 1980-1987 онд Улсын геодези, зураг зүйн газраас Монгол орны бүх нутаг дэвсгэрт газар зүйн нэрийн хээрийн судалгаа явуулан уул, нуруу, хөндий, гол, худаг, булаг зэрэг газар зүйн 242388 нэрийг тодотгон тогтоожээ.
Геодези, зураг зүйн тухай хуулийн 11 дүгээр зүйлээр газар зүйн нэрийн асуудлыг хуульчилсан бөгөөд 5 дугаар зүйлийн 5.1.3-т “УИХ-аар газар зүйн нэрийг батална” гэж заасны дагуу тус газар нь Монгол орны 214805 газар зүйн нэрийн жагсаалтыг гаргаж УИХ-ын 2003 оны 42 дугаар тогтоолоор батлуулан, МУИС-ийн Нэр судлалын төвтэй хамтран 2004 онд газар зүйн нэрийн зүйлчилсэн 8 боть толийг бэлтгэж, хэвлүүлэн нийтийн хүртээл болгосон. 2019 онд ГЗБГЗЗГ-аас Газар зүйн дэвсгэр 215 нэрийн тайлбар зурагт толийг Э.Равдан ахлагчтай зөвлөх багтай гэрээ байгуулан боловсруулж хэвлүүлсэн. Нэрийн зөвлөлийн дүрмийн төслийг хэлэлцэж гишүүдээс өгсөн саналыг тусган дахин санал авахаар болов.
Газар зүйн нэрийн зөвлөл 2019 онд дахин 2 удаа хуралдахдаа газар зүйн нэрийн асуудлаар боловсруулсан стандарт, норм, дүрмийг хэлэлцэхээс гадна орон нутгаас ирүүлсэн шинэ болон өөрчлөх нэрийн саналыг авч хэлэлцэнэ.
2. Газар зүйн нэрийн зөвлөлийн 2019 оны 2 дугаар хурал
“Газар зүйн нэрийн зөвлөл”-ийн хоёрдугаар хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Засгийн газрын 12-р байранд зохион байгуулагдсан.
Энэхүү хурлаар дараах асуудлуудыг хэлэлцсэн. Үүнд:
1. Газар зүйн нэрийн зөвлөлийн дүрмийн төсөл;
2. Зөвлөлийн 2019 онд хэлэлцэх асуудлын төлөвлөгөө;
3. Газар зүйн нэрийн салбар зөвлөлийн дүрмийн төсөл;
4. Газар зүйн нэрийн чиглэлээр 2019 оны 10-12 сард гүйцэтгэсэн ажлын танилцуулга;
5. Монгол орны газар зүйн нэрийн тодруулалтын ажлын талаар танилцуулах /Дундговь аймгийн Сайнцагаан/;
6. Бусад /иргэн Г.Даваагаас ирүүлсэн хүсэлт/.
Газар зүйн нэрийн зөвлөлийн дүрмийн төслийг зөвлөлийн гишүүдээс 2 удаа санал авч тусган, хоёрдугаар хурлаар хэлэлцүүлэн хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дүрмийг ГЗБГЗЗГ-ын даргаар батлуулахыг дэмжлээ.Газар зүйн нэрийн Зөвлөлийн 2019 онд хэлэлцүүлэх асуудлын төлөвлөгөөг хоёр дахь удаа хэлэлцүүлэн хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар батлахыг дэмжлээ. Газар зүйн нэрийн салбар зөвлөлийн дүрмийн төслийг Зөвлөлийн гишүүдэд цахим шуудангаар хүргүүлж санал авснаас гадна аймгуудын ГХБХБГ-т хүргүүлж саналыг авч тусгасан юм.
Салбар зөвлөлийн дүрмийг ГЗБГЗЗГ-ын даргаар батлуулж аймгуудад хүргүүлэхээр шийдвэрлэв.
Газар зүйн нэрийн чиглэлээр 2019 оны 10-12 сард хийсэн ажлуудын талаар танилцуулав. Үүнд:
- 21 аймагт Газар зүйн нэрийн салбар зөвлөлийг байгуулсан.
- Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулахтай холбогдуулан хуулийг дагаж гарах бусад хуульд орох өөрчлөлтийн саналд: Эрүүгийн хууль, Газрын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Монгол хэлний тухай хуулиудад өөрчлөлт оруулахаар санал өгсөн.
- Дундговь аймгийн Сайнцагаан, Өлзийт сумдад орон нутгийн төсвөөр гүйцэтгэж буй “Газар зүйн нэрийн тодруулалт, нэрийн мэдээллийн сан бүрдүүлэх” ажил гүйцэтгэгч нарыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажилласан.
- Дундговь аймгийн 13 суманд 2020 онд орон нутгийн төсвөөр гүйцэтгэхээр төлөвлөж буй “Газар зүйн нэрийн тодруулалт, нэрийн мэдээллийн сан бүрдүүлэх” ажлын даалгавар боловсруулж, холбогдох дарга, мэргэжилтэн нараар хянуулан баталгаажуулж хүргүүлсэн.
- 2020 онд орон нутгийн төсвөөр гүйцэтгэхээр төлөвлөж буй аймгуудад “Газар зүйн нэрийн тодруулалт, нэрийн мэдээллийн сан бүрдүүлэх” ажлын даалгаварын төслийг хүргүүлсэн.
- ГЗБГЗЗГ-ын даргын аймгуудын ГХБХБГ-ын даргатай байгуулсан 2019 оны үр дүнгийн гэрээнд тусгагдсан 1 сумын газар зүйн нэрийн мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг хүлээн авч нэгтгэж байна. Үр дүнг газар зүйн нэрийн Зөвлөлд 2019 оны 12 дугаар сард танилцуулахаар төлөвлөсөн.
- “Газар зүйн нэр шинээр өгөх, өөрчлөх, солбицолжуулах, нэрийн мэдээллийн сан хөтлөх заавар” БНбД-ийн төслийг Геодези, зураг зүйн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж БХБЯ-ны ШУТЗ-ийн хурлаар хэлэлцүүлэхээр хүргүүлсэн.
Дундговь аймгийн Сайнцагаан сумын газар зүйн нэрийн хээрийн тодруулалтын ажлын талаар Зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт 610 нэр УИХ-ын 2003 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан ба тодруулалтын ажлаар 446 нэр газар зүйн нэрийн зураг, жагсаалттай таарч, 91 нэрийн үг, үсэг зөрсөн, 73 нэр байршил нь тодорхойгүй байна.Тодруулалтын ажлаар байршил нь тодорхой нэрийн хамрах хүрээг тогтоож, нэрийн мэдээллийн сан үүсгэх юм. Мөн Иргэн Г.Даваагаас газар зүйн нэрийг тодотгох, өөрчлөх, нэрийн мэдээллийн сан бүрдүүлэх талаар ирүүлсэн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцсэн.
3.Газар зүйн нэрийн зөвлөлийн 2020 оны 1 дүгээр хурал
Газар зүйн нэрийн зөвлөл”-ийн 2020 оны анхдугаар хуралдаан 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Засгийн газрын 12-р байранд зохион байгуулагдсан.
Энэхүү хурлаар дараах асуудлуудыг хэлэлцсэн. Үүнд:
1. Газар зүйн нэрийн Зөвлөлийн 2020 онд хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг батлав.
2. Дундговь аймгийн Өлзийт сумын Газар зүйн нэрийн тодруулалтын ажлын үр дүнг танилцуулав.
3. “Газар зүйн нэрийг тогтоох, хамгаалах, хадгалах, ашиглах журам”-ын төслийн танилцуулав.
2020 онд орон нутгийн төсвөөр Дундговь аймгийн 13 сум, Дорнод аймгийн 2 сум, Булган аймгийн 7 сумын газар зүйн нэрийн тодруулалт хийсэн үр дүнг дараагийн хурлуудаар танилцуулахаар, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн санал, хүсэлтийг хүлээн авч хэлэлцэхээр төлөвлөлөө.
Энэхүү хурлаар Газар зүйн нэрийн тодруулалт хийх ажлын нэгдсэн арга зүйг баримтлан гүйцэтгэх, журмыг Засгийн газраар батлуулах нь зүйтэй гэж үзлээ.
“Газар зүйн нэрийн зөвлөл”-ийн 2022 оны анхдугаар хуралдаан 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Засгийн газрын 12-р байранд зохион байгуулагдав.
Энэхүү хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
1. Газар зүйн нэрийн Зөвлөлийн 2022 онд хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг хэлэлцэцж батлав.
2. Газар зүйн нэрийн чиглэлээр 2022 оны 1 дүгээр улиралд хийж буй ажлын мэдээг танилцууллаа.
3. Газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх ажлын явцын талаар танилцуулав.
4. Дархан-Уул, Сэлэнгэ, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах газар зүйн нэрээс монгол хэлнээс өөр хэл дээр батлагдсан газар зүйн нэрийн судалгаа хийсэн үр дүнг танилцуулав.
“Газар зүйн нэрийн зөвлөл”-ийн 2022 оны 2, 3 дугаар хурал 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Засгийн газрын 12-р байранд зохион байгуулагдав.
Энэхүү хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
1. Газар зүйн нэрийн чиглэлээр 2, 3 дугаар улиралд хийсэн ажлын талаарх мэдээг танилцуулав.
2. 2022 онд боловсруулсан “Газар зүйн нэрийг тогтоох, тодотгох, солбицолжуулах, баталгаажуулах, газар зүйн нэрийг зураг зохиох журам”-ын төслийг хэлэлцэв.
Газар зүйн нэрийн зөвлөлийн 2 дугаар хурал 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Засгийн газрын 12-р байрны 205 тоот өрөөнд танхимаар болон цахимаар хуралдав.
Энэхүү хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
1. Газар зүйн нэрийн чиглэлээр 2 дугаар улиралд хийсэн ажлын талаарх мэдээг танилцуулав.
2. Газар зүйн нэрийн Үндэсний зөвлөлийн дүрмийн төслийг хэлэлцүүлэв.
3. Дундговь аймгийн Дэлгэрхангай, Сайхан-Овоо сум, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Тарагт сумын Газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх ажлын үр дүнг танилцуулав.
“Газар зүйн нэрийн зөвлөл”-ийн 2023 оны анхдугаар хурал 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Засгийн газрын 12-р байранд зохион байгуулагдав.
Энэхүү хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
1. Газар зүйн нэрийн зөвлөлийн 2023 онд хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний төслийг хэлэлцэж батлав.
2. Газар зүйн нэрийн чиглэлээр I дугаар улиралд хийсэн ажлын талаарх мэдээг танилцуулав.
3. Газар зүйн нэрийн тодруулалтын ажлын явцын мэдээг танилцуулав.
4. Сүхбаатар аймгийн 13 сумын “Газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх ажил”-ын үр дүнг танилцуулав.
Газар зүйн нэрийн зөвлөлийн 2 дугаар хурал 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Засгийн газрын 12-р байрны 205 тоот өрөөнд танхимаар болон цахимаар хуралдав.
Энэхүү хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
1. Газар зүйн нэрийн чиглэлээр 2 дугаар улиралд хийсэн ажлын талаарх мэдээг танилцуулав.
2. Газар зүйн нэрийн Үндэсний зөвлөлийн дүрмийн төслийг хэлэлцүүлэв.
3. Дундговь аймгийн Дэлгэрхангай, Сайхан-Овоо сум, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Тарагт сумын Газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх ажлын үр дүнг танилцуулав.
Газар зүйн нэрийн зөвлөлийн 2 дугаар хурал 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газрын 12-р байрны 205 тоот өрөөнд танхимаар хуралдав.
10 . Газар зүйн нэрийн зөвлөлийн 2023 оны 4 дүгээр хурал
Газар зүйн нэрийн зөвлөлийн 4 дүгээр хурал 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Засгийн газрын 12-р байрны 205 тоот өрөөнд хуралдав.
Энэхүү хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
1. Газар зүйн нэрийн чиглэлээр 4 дүгээр улиралд хийсэн ажлын мэдээг танилцуулав.
2. Дорнод аймгийн Матад, Халхгол сум, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Эрдэнэдалай сумын Газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх ажлын үр дүнг танилцуулав.
Сүхбаатар аймгийн 13 сумын газар зүйн нэрийн тодруулалт хийсэн ажлын үр дүнд хяналт шалгалт хийсэн Ажлын хэсгийн тайлан, үр дүнг танилцуулав.
2017-2019 оны Улсын төсөвт газар зүйн нэрийн тодруулалт хийх ажлын төсвийг батлаагүй тул орон нутгийн төсвөөр хийлгүүлэхээр 21 аймгийн Засаг дарга нарт хүсэлт хүргүүлсэн (Зураг 1).
Зураг 1. 21 аймгийн Засаг дарга нарт хүргүүлсэн албан бичиг
2019 онд Дундговь аймаг орон нутгийн төсвөөр Өлзийт, Сайнцагаан сумын газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан байгуулах ажлыг гүйцэтгэж үр дүнг ГЗБГЗЗГ-т хүлээлгэн өгсөн.
2019-2023 онд “Газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх” ажлыг орон нутгийн төсвөөр 12 аймгийн 78 сум, нийслэлийн 1 дүүрэг хийсэн (Зураг 2).
Зураг2 . Газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх
Зураг зүй гэж газрын гадаргын дүрс, байгаль, түүний зүй тогтол, нийгмийн үзэгдэл, юмсын хоорондын харилцаа хамаарал, учир шалтгааныг шинжлэн дүгнэж, тэдгээргийн цаашдын хувьсал, өөрчлөлтийн чиг хандлага, нийгэм, эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтийг харуулсан тодорхой зориулалт, тусгаг, масштаб бүхий газрын зураг, атласыг тоон болон дүрслэлийн аргаар зохиож хэвлэх үйл ажиллагаа юм. (Монгол улсын Геодези, зураг зүйн тухай хуулиас)
Зураг зүйн бүтээгдэхүүнүүд:
ГАЗРЫН ЗУРАГ, АТЛАСЫН ЖАГСААЛТ |
||
д/д |
нэр төрөл |
хэвлэгдсэн он |
1 |
Монгол Улсын Үндэсний атлас |
1991 |
2 |
Эх газрын газарзүйн атлас (ЕБС-ийн 6-р анги) |
2003 |
3 |
Рашааны зураг /монгол хэл/ 1:5000000 |
2003 |
4 |
Map of mineral waters /англи хэл/ 1:5000000 |
2003 |
5 |
Байгаль шинжлэлийн атлас |
2005 |
6 |
Монголын түүхийн атлас (ЕБС-ийн 11 жилийн сургалтанд) |
2006 |
7 |
Монгол орны нийгэм, эдийн засгийн атлас |
2007 |
8 |
Дэлхийн нийгэм эдийн засаг, бүс нутгийн атлас /ЕБС-ийн ахлах ангид/ |
2009 |
9 |
1:30000000-ны масштабтай сургалтанд зориулсан ханын газрын зураг: ● Дэлхийн улс төрийн зураг ● Дэлхийн физик газар зүйн зураг ● Дэлхийн байгалийн бүс бүслүүрийн зураг ● Дэлхийн уур амьсгалын зураг |
2006 |
10 |
1:1500000-ны масштабтай Монгол орны газрын зураг: ● Монгол орны байгалийн бүс бүслүүрийн зураг ● Монгол орны геологийн зураг ● Монгол орны хөрсний зураг ● Монгол орны уур амьсгалын зураг |
2006 |
11 |
Атлас /дэлхийн/, (ЕБС-ийн сургалтанд зориулав) |
2006 |
12 |
Газарзүйн атлас (ЕБС-ийн сургалтанд зориулав) |
2011 |
13 |
Атлас Газарзүй-III (ЕБС-ийн 9-р анги) |
2013 |
14 |
Атлас Газарзүй-IV (ЕБС-ийн 10-р анги) |
2013 |
15 |
Улаанбаатар хотын атлас /монгол хэл/ |
2011 |
16 |
Ulaanbaatar city atlas /англи хэл/ |
2011 |
17 |
Дэлхийн улсуудын атлас |
2013 |
18 |
Аялал жуулчлалын атлас /монгол хэл/ |
2011 |
19 |
Tourist atlas Mongolia /англи хэл/ |
2011 |
20 |
Монгол Улс Газарзүйн атлас /монгол хэл/ |
2004-2020 |
21 |
Mongolia Geographic atlas /англи хэл/ |
2004-2013 |
22 |
Байр зүйн 1:500, 1:1000, 1:2000, 1:5000 масштабтай зургийн таних тэмдгийн ном |
2011 |
23 |
Байр зүйн 1:25000, 1:50000, 1:100000 масштабтай зургийн таних тэмдгийн ном |
2011 |
24 |
Монгол орны физик газар зүйн цомог зураг /21 аймаг тус бүрээр/ |
2011 |
25 |
Цомог газрын зураг /сургалтын/: ● БНМАУ-ын засаг захиргаа (1931-1939 он) 1:4200000 ● БНМАУ-ын засаг захиргаа (1924-1929 он) 1:4200000 ● Жоужань улс-Монгол нирун (330 оны үеэс 555 он) 1:7500000 ● Хүннү гүрэн (МТӨ-МТ 93 он) 1:7500000 ● Монгол Улсын засаг захиргаа (2011 он) 1:4200000 ● Түрэг улс (552-745 он) 1:7500000 ● Сяньби (Сүмбэ) улс (II-IV зуун) 1:7500000 ● Их Монгол улс (1206 он) 1:7500000 ● Олноо өргөгдсөн МУ (1911-1912 он) 1:7500000 ● Кятан (Кидан) улс (907-1126 он) 1:7500000 ● Уйгар улс (745-840 он) 1:7500000 |
2011 |
26 |
Ханын газрын зураг /сургалтын/: ● Монгол орны түүх, соёлын өвийн газрын зураг 1:2500000 ● Монгол орны ус зүйн сүлжээний газрын зураг 1:2500000 ● Монгол орны байгаль хамгааллын газрын зураг 1:2500000 ● Монгол орны ан амьтаны тархалтын газрын зураг 1:2500000 |
2014 |
27 |
21 аймгийн хаягийн атлас |
2018 |
28 |
Монгол Улсын засаг захиргааны зураг /брайль/ |
2018 |
29 |
Дэлхийн физик газар зүйн зураг /брайль/ |
2018 |
30 |
116-р сургуулийн план зураг /брайль/ |
2018 |
31 |
116-р сургууль орчмын план /брайль/ |
2018 |
32 |
Монгол Улсын атлас /брайль/ |
2019 |
33 |
Монгол газар нутгийн дэвсгэр нэрийн зурагт тайлбар толь |
2019 |
Тус газар нь улс орныг зурагжуулах бодлогын хүрээнд зураг зүйн талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлдэг бөгөөд нийгэм, эдийн засгийн бүхий л салбарыг төрөл бүрийн масштабтай газрын зургаар хангах сэдэвчилсэн зураг, атласыг нийтийн хэрэгцээнд болон сургалтанд зориулан хангах бодлого боловсруулан хэрэгжүүлдэг юм. Нийтийн болон сургалтад зориулан дараах газрын зураг, атласуудыг зохиож, хэвлүүлжээ.
гэх мэт олон газрын зураг, атласын зураг оруулна фолдероор нь өгнө.
Газрын зургийн нэг маягийн суурь гэдэг нь байр зүйн болон сэдэвчилсэн зургуудад бүгдэд нь нийтлэг ордог улсын болон засаг захиргааны нэгжийн баталгаажсан хил, суурин газрууд, ус зүй, авто болон төмөр зам, ой, хаялбар, газар зүйн нэр зэрэг газар зүйн элементүүдийг тухайн масштабын газрын зураг дээр дүрслэгдэх байдлаар нь зураг зүйн аргаар зураглан, стандарт болгон зохиосон газрын зураг /эталон/ юм. Газрын зураг нь аливаа юмс үзэгдлийн байршил, хэмжээ, мөн чанар, хөгжил хөдөлгөөн зэргийг зураг зүйн дүрслэлийн аргуудын тусламжтайгаар хэрэглэгчдэд хүргэх үндэс суурь болдог ба баталгаажсан газрын зургийн нэг маягийн суурийг олон нийтэд түгээснээр янз бүрийн хэлбэр хэмжээ, гажилттай газрын зураг хэрэглэхийг зогсоох боломжыг бүрдүүлж байгаа юм. Нийт 9 төрлийн масштабын газрын зургийн нэг маягийн суурь ГЗБГЗЗЕГ-ын Салбарын архивын хэлтэст хадгалагдаж байна.
Нэр төрөл |
2015 он |
2017 он |
Нэг маягийн суурь /масштабаар/ |
1:1000000, 1:6000000 1:9000000, 1:12000000 |
- |
- |
1:500000, 1:1500000 1:2500000, 1:3000000 1:5000000 |
Зураг 1. 1:6000000-ны масштабтай нэг маягийн суурь
- Геодезийн хэмжих хэрэгслийн хувийн дугаар, марк тодорхой байх;
- Геодезийн хэмжих хэрэгсэл зориулалтын хайрцагтай байх;
- Тоос, шороо бохирдолгүй цэвэрхэн байх;
- Электрон хэмжих хэрэгслийн батерей цэнэгтэй байх;
- Электрон хэмжих хэрэгслийн батерей цэнэглэгчийг заавал авчрах;
- Хэмжих хэрэгсэлээ авахдаа хүлээн авах, олгох хуудсыг хэмжил зүйн лабораторийн тэмдгээр баталгаажуулсан эх хувийг заавал авчрах;
1.2 Дараах геодезийн хэмжих хэрэгсэлд шалгалт баталгаажуулалт хийнэ.
7.2.1 Бүрдүүлэх материал
- Иргэн ӨРГӨДӨЛ бичих;
- Аж ахуй нэгж, байгууллага АЛБАН БИЧИГ ирүүлэх;
/Өргөдөл, албан бичиг ирүүлэхдээ хэмжих хэрэгсэл үйлдвэрлэсэн улс, марк, хувийн дугаар, шилжүүлэн өгч буй шалтгаан ыг тодорхой тусгах/;
- Нотлох баримт хавсаргах
- Хэмжих хэрэгслийн хувийн дугаар, марк тодорхой гаргацтай байхаар ФОТО ЗУРГААР баримтжуулан хавсаргах;
- Бүрдүүлсэн баримт бичгийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын БИЧИГ ХЭРЭГТ хүргүүлэх;
Барилга хот байгуулалтын Сайдын 2021 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 123 дугаар тушаалаар ГЕОДЕЗИ ЗУРАГ ЗҮЙН АЖЛЫН ЖИШИГ ҮНЭ /БД 81-103-21/ шинэчлэгдэн батлагдсан тул багаж баталгаажуулалтын төлбөрт өөрчлөлт орсон.
Иймд 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн дараах байдлаар үйлчилгээ үзүүлнэ.
АЖЛЫН БҮТЭЭЛИЙН НОРМ БА ЖИШИГ ҮНЭ
(Бүтээлийн норм: багийн/сард гүйцэтгэх)
Дансны дугаар: 100900008063
Хүлээн авагч: ГЗБГЗЗЕрөнхий газар
Төрийн сан
Гүйлгээний утга: Иргэн, Аж ахуйн нэгж, байгууллагын НЭР, РЕГИСТР
бичих
Жич: Үйлчлүүлэгч QPay-ээр төлбөрөө төлөхдөө гүйлгээний утга
дээр иргэн, хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаарыг
оруулсанаар и-баримт шивэгдэх болно.
Холбоо барих утас: Санхүү, эдийн засгийн хэлтэс (51)267507
Улсын геодези, зураг зүйн газрын туршилт судалгааны лаборатори 1986 онд Төв аймгийн Баянцагаан сумын нутагт агаарын зургийн камерын хяналтын полигоныг байгуулж, түүний цэг тэмдэгтүүдийг судлан туршилт судалгаанд ашигладаг байжээ. Уг полигон Төв аймгийн Баянцагаан сумын төвөөс баруун хойш 10 киллометрт байрладаг. Агаарын зургийн камерын полигон GPS-ийн үндэслэлийн 1, хяналтын 169 цэгтэй.
ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН САЛБАРТ МӨРДӨЖ БУЙ
НОРМ, ДҮРМИЙН ЖАГСААЛТ
2023.06.09
№ |
Норм, дүрмийн нэр |
Батлагдсан он |
Норм, дүрмийн дугаар |
1 |
Барилгын геодезийн ажил |
2006 он |
БНбД 11-08-06 |
2 |
Барилга байгууламжийн инженер геодезийн ажил |
2006 он |
БД 81-103-06 |
3 |
1:500, 1:1000, 1:2000, 1:5000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зураглалын ажил |
2008 он |
БД 11-106-08 |
4 |
Агаарын зураглалын ажлын заавар |
2012 он |
БД 11-113-12 |
5 |
Авто зам болон төмөр замын геодезийн ажил |
2014 он |
БД 11-114-14 |
6 |
Монгол Улсын өндрийн I ба II ангийн сүлжээ байгуулах үндсэн дүрэм |
2016 он |
БНбД 11-09-16 |
7 |
Өндрийн I, II ангийн сүлжээний тэгшитгэн бодолтын ажил |
2016 он |
БНбД 11-107-16 |
8 |
Кадастрын зураглалын ажил |
2016 он |
БНбД 11-11-16 |
9 |
Ус, дулаан хангамж, ариутгах татуургын сүлжээ, үерийн усны байгууламжийн геодезийн ажил |
2016 он |
БД 11-115-16 |
10 |
Монгол улсын Гравиметрийн тулгуур сүлжээ байгуулах үндсэн дүрэм |
2017 он |
БНбД 11-10-17 |
11 |
Өндөр барилга байгууламжийн хэв гажилтыг тодорхойлох, үйлдвэрийн технологийн тоног төхөөрөмж суурилуулах, үеийн геодезийн хэмжилт |
2017 он |
БД 11-118-17 |
12 |
Эрчим хүч, харилцаа холбооны инженерийн байгууламжийн геодезийн ажил |
2017 он |
БД 11-120-17 |
13 |
Өндрийн III ба IY ангийн сүлжээ байгуулах |
2019 он |
БД 11-121-19 |
14 |
Барилга, байгууламжийн инженерийн судалгааны нийтлэг үндэслэл |
2019 он |
БНбД 11-07-19 |
15 |
Геодезийн байнгын цэг, тэмдэгт байгуулах ажил |
2019 он |
БД 11-104-19 |
16 |
Инженерийн шугам сүлжээний зураглалын ажил |
2019 он |
БД 11-105-19 |
17 |
Геодези, зураг зүйн ажлын жишиг үнэ |
2021 он |
БД 81-103-21 |
18 |
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж, агаарын зураглал ба газрын зураг гүйцэтгэх ажил |
2022 он |
БД 11-124-21 |
19 |
Геодези, зураг зүйн үйлдвэрлэлд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм |
2022 он |
БНбД 11-12-22 |
20 |
“1:10 000, 1:25 000, 1:50 000, 1:100 000-ны масштабтай байр зүйн зураглалын ажил |
2022 он |
БД 11-124-21 |
21 |
Навигацийн хиймэл дагуул (GNSS)-ийн технологиор Монгол Улсын геодезийн сүлжээ байгуулах дүрэм |
2022 он |
БНбД 11-13-22 |