Түүхэн замнал

Бидний түүхэн замналын товч хурангуй

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

ТҮҮХЭН ЗАМНАЛ :

Монгол Улсад Геодези, зураг зүйн ажлыг системтэйгээр хөгжүүлэх, тэргүүний техник технологийг үйлдвэрлэлийн салбаруудад нэвтрүүлэх,төрөл бүрийн зориулалт, масштабтай байр зүйн болон сургалтын зургийг дотооддоо зохион хэвлэх, үндэстний мэргэжилтнийг бэлтгэх болсноор Монголын Үндэсний геодезийн албыг байгуулах үндсэн шаардлага тавигдсан байна.

1950-иад оны дунд үеэс Монгол оронд газар зохион байгуулалтын арга хэмжээг албан ёсоор хэрэгжүүлэх болсноор 1954-1975 онуудад газрын нөөцийг тодорхойлох, ашиглалтынх нь зориулалтыг тогтоох чиглэлийн ажлууд давамгайлж иржээ.

Сайд нарын зөвлөлийн 1954 оны 9 дүгээр сарын 3-ны 454 дүгээр тогтоолоор “Газар зохион байгуулах хэлтэс”-ийг анх байгуулж, 1959 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ’’Атар газар сонгон илрүүлэх анхны экспедици’’ байгуулагдаж байжээ.

Мөн Хөдөө аж ахуйн яамны Сайдын 1964 оны 1 сарын 15-ны өдрийн 16 тоот тушаалаар Газар зохион байгуулах хэлтсийн дэргэд ‘’Газар зохион байгуулах байнгын экспедици’’-г байгуулав.

БНМАУ-ын СНЗ-ийн 1966 оны 24 дүгээр тогтоолоор Геодези, газрын зургийг журамлаж, Улсын хяналтыг тогтоохын тулд “Геодези, газрын зургийн зөвлөл”-ийг байгуулжээ.

БНМАУ-ын СНЗ-ийн 1970 оны 08 сарын 01-ний өдрийн 232 дугаар тогтоолоор:

2024 он

2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих - Хариуцлагатай газрын харилцааны жил" болгон зарласан бөгөөд бүсчилсэн хөгжлийг дэмжин, нийгэм эдийн засгийг хөгжүүлэх, иргэдийн амьдралын баталгааг хангаж, иргэн бүрийг газартай болгох, түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, газрын харилцааг боловсронгуй болгохын тулд Монгол улсын Засгийн газраас газрын харилцааны салбарт томоохон шинэчлэл, реформыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

2023 он

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллуулахтай холбогдуулан Монгол Улсын засгийн газрын тухай хууль, Газрын тухай хууль, Геодези, зураг зүйн тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Кадастрын зураглал болон газрын кадастрын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж 2023.11.10-ны өдөр батлагдсан. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль болон түүнийг дагаж Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын нэгдсэн чуулганаар 2023.11.30-ны өдрийн нэгдсэн чуулганаар батлагдсан. Үндэсний орон зайн өгөгдлийн Геопортал системийн байрлалд суурилсан орон зайн суурь өгөгдлийн санг нэгдсэн мэдээллийн системд оруулах, мэдээллийг тогтмол шинэчлэх, солилцох, ашиглах тогтолцоог бүрдүүлсэн цогц систем болж өргөжин, иргэн, аж ахуй нэгж байгууллага нь орон зайн мэдээллийг www.nsdi.gov.mn хаягаар нэвтрэн суурь 18 өгөгдлийн санг харах, нээлттэй өгөгдлүүдийг татаж, ашиглах боломжтой болсон бөгөөд газар зохион байгуулалт, хот байгуулалтын баримт бичиг боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих болон төлөвлөгөөнд иргэд, олон нийтийн оролцоог хангах, мэдээ, мэдээллээр хангахад чиглэгдсэн “Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим систем”-ийн үйл ажиллагаа эрчимжиж, эдгээр системүүд нь төрийн мэдээлэл солилцооны “ХУР” систем, танилт нэвтрэлтийн “ДАН” систем болон цахим төлбөр тооцооны QPAY системд бүрэн холбогдсон байна.

2022 он

Нэг иргэн өөрийн хүссэн газраасаа хандаж ердөө 2-3 минутын дотор үйлчилгээгээ авах болон лавлагаа, мэдээллийг 1800-0101 дугаараас авах боломжтой болсон. Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ээр иргэн, хуулийн этгээд нэвтэрч Газрын кадастрын мэдээллийн сангаас өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа газраа сонгон бусдад худалдах, түрээслэх зар мэдээллээ үнэ, төлбөргүйгээр байршуулж бусдад арилжаалах боломжтой болсон бөгөөд Газрын биржийн цахим системээр тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дуудлага худалдаагаар олгогдох нэгж талбарууд Улсын хэмжээнд бүрэн нээлттэй болсон.

2021 он

Газрын кадастрын нэгдсэн мэдээллийн санг цахим хэлбэрт шилжүүлэх, газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нарыг газрын харилцааны бүтээгдэхүүн, үйлчилгээгээр цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хангах зорилготой (I) www.egazar.gov.mn веб хандалт цахим хуудас болон (II) Egazar ухаалаг гар утасны аппликешнийг хөгжүүлж, www.egazar.gov.mn веб хандалт цахим хуудаснаас газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нар газартай холбоотой нээлттэй баталгаат мэдээллийг авахаас гадна Төрийн танилт, нэвтрэлтийн ДАН системийг ашиглан нэвтэрч өөрийн газартай холбоотой 72 төрлийн мэдээллийг авах боломж бүрдсэн бөгөөд бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудаас өргөдөл, хүсэлтийг цахимаар илгээх боломжтой болсон.

2016-2020 он

Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоолын дагуу шинэ бүтэц, зохион байгуулалтаар ажиллаж, Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газар болж өөрчлөгдсөн бөгөөд газрын харилцаа, геодези, зураг зүй, хот байгуулалтын салбарын бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг Улсын хэмжээнд хариуцан эрхэлж, түүнтэй холбоотой төрийн үйлчилгээг нийслэл, 21 аймаг, 9 дүүрэг, 330 гаруй суманд харъяа газар, алба, мэргэжилтнүүдийн хүч, оролцоотойгоор тасралтгүй, шуурхай, бодитоор хүргэх зорилтыг хэрэгжүүлэн WWW.EGAZAR.GOV.MN-д иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудаас “ТӨСЛИЙН ШАТНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ”-д нэвтрэн саналаа өгөх, тусгах дэлгэрэнгүй саналаа илгээх боломж бүрдсэн. Мөн “Геологи, хүрээлэн буй орчны атлас”-ыг эмхтгэн хэвлүүлэн иргэн, аж ахуй нэгж байгууллага, төрийн байгууллагууд ашиглах боломжтой болсон бөгөөд төрийн байгууллагууд болон хувийн хэвшил, их дээд сургуулиудын багш, эрдэмтэн судлаачид, оюутнууд, иргэд, олон нийтийн хэрэгцээнд зориулан толилуулж gazar.gov.mn -ээс харах боломжтой болсон.

2015 он

Газрын салбарын инженер, эдийн засаг, эрх зүйн мэдлэг боловсролтой, багаар ажиллах чадвартай, мэргэшсэн ажиллах хүчний нөөц бүрдүүлж, төрийн ажлыг гүйцэтгэнэ. Төрийн албан хаагчийн тангаргийг ёсчлон биелүүлж, хэрэглэгчдэд газрын салбарын бодит цагийн мэдээллийг түгээх, хүргэх ажлыг хэрэгжүүлэх” гэсэн байгууллагын стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн түүний дагуу арга хэмжээ авч ажиллаад үр дүнгээ дүгнэн 2015 онд 45 жилийн ойтойгоо амжилтаар дүүрэн золгосон билээ.

2014 он

Монгол улсын геодезийн хэмжил зүй, нутаг дэвсгэрийн байр зүйн болон сэдэвчилсэн зураг зүйн мэдээллийг хэрэглэгчдэд нийлүүлэх тогтолцоог байгуулж, нэвтрүүлэх" хөтөлбөр, Монгол Улсын нутаг дэвсгэрийг том, дунд, жижиг масштабын байр зүйн болон сэдэвчилсэн газрын зургаар зурагжуулж, хэрэглэгчдийг зураг зүйн мэдээллээр хангах ажлыг удирдах” Геодезийн хэмжил зүй, зураг зүйн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, хадгалах, хамгаалах, түгээх тогтолцоо нэвтэрч, “Газрын төлөв байдал, чанарын мониторингийн сүлжээ”-г байгуулан, иргэдийг газар ашиглалтын тэгш эрхээр хангах нөхцөлийг бүрдүүлэн, нийт нутаг дэвсгэр дээрх эдлэн газар, үл хөдлөх хөрөнгийг төрийн өмнөөс кадастрын хэмжилт, зураглал, бүртгэлээр баталгаажуулан, байрлалд суурилсан үл хөдлөх хөрөнгийн мэдээллийн сан байгуулагдсан байна.

2013 он

ГХГЗЗГ нь 21 аймаг, 359 сум,нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд газрын тоо бүртгэл, шилжилт хөдөлгөөн, газарт учирсан хохирол, газар хамгаалах, газрын төлбөр ноогдуулалт,төвлөрүүлэлт,газрын маргаан болон эрх зүйн байдал тэдгээрт гарсан өөрчлөлтөд дүгнэлт өгөх, газрын талаар авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг тодорхойлох цаашид газрыг өмчлөх, эзэмших, ашиглах, хуваарилах, хамгаалах, нөхөн сэргээх болон газар зохион байгуулалтын бусад арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулсаар ирсэн:

2012 он

Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн үндэсний төвийн чиг үүргийг салган Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар болгов. Газрын харилцаа геодези зураг зүйн газар нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байгууллага бөгөөд тус агентлагийн газар зохион байгуулалтын удирдлага, геодези,зураг зүйн талаархи хууль тогтоомжийн биелэлтийг Улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлэхэд орон нутаг дах Газрын албад чухал үүргийг гүйцэтгэж ирсэн байна.

2009-2012 он

БХБЯ-ны харьяанд үндсэн 7 хэлтэс, газар эзэмшүүлэх, өмчлүүлэхтэй холбогдсон хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай тулгуур мэдээллийг бий болгож, байгууллагуудын хоорондох уялдаа холбоо, бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгоход туслах, кадастрын зураглал, газрын менежментийн мэдээллийг бүхэлд нь багтаасан үндэсний хэмжээний нэгдсэн мэдээллийн сан, түүнд тулгуурласан мэдээллийн системийг бий болгох зорилгоор 2 төсөл үйл ажиллагаагаа явуулж байлаа.

2008 он

Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн үндэсний төвийн чиг үүргийг шилжүүлж Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар байгуулагдав. Эдгээр агентлагууд УИХ-ын 2008 оны 43 дугаар тогтоол , Засгийн газрын 2008 оны 64 дүгээр тогтоол, Зам, тээвэр, барилга, хот, байгуулалтын Сайдын 2009 оны 116 дугаар тушаалд заасны дагуу нэгдэн, өөрчлөн байгуулагдаж Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар” болж зохион байгуулагдсан.

2006 он

Улсын Их Хурлын 77 дугаар тогтоолоор Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын Эрхийн улсын бүртгэлийн албыг тус агентлагаас тусгаарлаж, эрхийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болгон зохион байгуулж, бүтэц орон тоог шинэчлэн тогтоов. Барилга, хот байгуулалт,нийтийн аж ахуйн үндэсний төвийн чиг үүргийг шилжүүлж Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар байгуулав.

2002 он

Монгол Улсын Их хурлын 58 дугаар тогтоол, Засгийн газрын 2002 оны 162 дугаар тогтоолоор Газрын хэрэг эрхлэх газар, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн алба, Улсын геодези зураг зүйн газруудыг нэгтгэн, газрын тухай багц хууль болон геодези, зураг зүй ,Үл хөдлөх хөрөнгийн талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулж, энэ чиглэлээр Монгол Улсын төрөөс баримтлах бодлого, чиглэлийг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй Засгийн газрын тохируулагч агентлаг Газрын харилцаа, геодези зураг зүйн газар байгуулагдав.

1999 он

Швед улсын геодезийн албатай Кадастрын зураглал, газрын мэдээллийн сан сэдэвт сургалтын төсөл хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурав.

1998 он

АНУ-ын үндэсний геодезийн албатай хамтран ажиллах протоколд гарын үсэг зурав. Тоон зураглалын станцыг суурилуулж, тоон зураглалын cеминар зохион байгуулав. Олон улсын геодезийн сүлжээний холболтын ажилд оролцов. 17 Аймгийн төв, УБ хотын том масштабын зургийг тоон хэлбэрт оруулав. Ази, Номхон далайн бүсийн орон зайн өгөгдлийн дэд бүтцийн хооронд гишүүнээр элсэн орсноос гадна "Global Map" олон улсын төсөлд оролцож эхлэв.

1997 он

"Геодези, зураг зүйн тухай",1999 онд "Кадастрын зураглал, газрын кадастрын тухай" монгол Улсын хуулиуд гарав. Геодезийн сүлжээг CPS-ийн технологоор шинэчлэх ажлын эхлэл тавигдав. Газрын гадаад, дотоод харилцааг өргөжүүлэх, боловсон хүчнийг орчин үеийн техник технологид хэрэгжүүлэх зорилгоор олон улсын хамтын ажиллагааг тодорхой чиглэлээр явуулж, ОХУ, ХБНГУ, Япон, Швед, Австрали, БНСУ, БНХАУ, АНУ-ын мэргэжлийн байгууллагуудтай мэдээлэл солилцон хамтран ажиллаж байна.

1995 он

Олон улсын зураг зүйчдийн холбоонд гишүүнээр элсэв.

1993-1996 он

Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар Дорнод аймгийн нутагт "Улаанцавын районы 1:25 000-ны масштабтай байр зүйн зураглал" -ыг 10,8 кв.км талбайд JPS-ын технологиор хийж гүйцэтгэв.

1992 он

Зураг төслийн институтыг ХААЯ-аас Байгаль орчны яаманд шилжүүлэн газрын нөөцийн судалгаа явуулах,газрын үнэлгээний тогтолцоо бүрдүүлэх газрын хувьсал өөрчлөлт, нийгэм эдийн засгийн хөгжилд нөлөөлөх зүй тогтлыг судлах үүрэгтэйгээр Газрын бодлогын хүрээлэн болгон өөрчлөв.

1990 он

Улсын үйлдвэрийн хуулийн дагуу газрын даргын сонгуулийг анх удаа явуулав. Зураг зүйн экспедици, аэрофототопографын экспедици ,геодезийн экспедицүүд үйлдвэр болон өргөжиж,бие даасан үйл ажиллагаанд шилжив. Монголын Үндэсний геодезийн алба үүсч хөгжсөний 20 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэсэн байна.

1989 он

ОХУ-ын болон Монголын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран "БНМАУ-ын Үндэсний атлас" зохиолтын ажлыг дуусгаж хэвлэлд шилжүүлэв. Туршлага судалгааны лабораторыг өргөтгөн "Үйлдвэр шинжилгээний төв" байгуулав.

1988 он

Польшийн мэргэжилтнүүдтэй хамтран Улаанбаатар хотын дулааны шугам сүлжээний гол шугамуудад дулааны зураглалыг хийж туршив. Карлцэйс үйлдвэртэй хамтран LMK-2000 маркийн агаарын зургийн аппаратыг хамтран туршсан байна. Агаар,сансрын зургийн байр зүйн ба сэдэвчилсэн тодруулалтын загвар цомгийн хээрийн ажлыг дуусгаж, суурин боловсруулалтын ажлыг эхлүүлсэн байна.

1987 он

Монгол орны нутаг дэвсгэрийн газар нутгийн нэрийг тодотгон тогтоох ажлыг дуусгав.

1986 он

Гравиметрийн II ангийн сүлжээ байгуулах ажлыг эхлэв. БНАГУ-ын геодезийн албатай шинжлэх ухаан техникийн талаар хамтран ажиллах хэлэлцээр байгуулав.

1985 он

1:100 000ны масштабтай байр зүйн зургийг шинэчлэх ажлыг дуусгав.

1984 он

Агаарын гэрэл зургийнсаппарат шалгах полигоныг Төв аймгийн Баянцагаан сумын нутагт байгуулав.Зураг зүйн үйлдвэрлэлд "Плагета-Вариант Р-27" маркийн хоёр өнгөт офсет хэвлэлийн машиныг ашиглалтанд оруулсан нь зураг зүйн бүтээлийн чанарт үндсэн дэвшил болов.

1982 он

ОХУ-ын ЦНИИГАИК эрдэм шинжилгээний институтийн тусламжтайгаар инвар рейка шалгах МК-1 компараторыг суурилуулсан нь геодезийн хэмжлийн багажинд хэмжил зүйн баталгаажуулалт хийх ажлын эхлэл болов.

1981 он

Гравиметрийн үндэсний сүлжээ байгуулах техникийн төслийг боловсруулж, тус орны нутаг дэвсгэрт өндөр нарийвчлалтай гравиметрийн хэмжилтийн ажлыг эхлэв.Ховд, Баянхонгор, Хөвсгөл, Дорнод аймгуудад "Геодез, зураг зүйн экспедици"-үүд байгуулагдсан нь зураглалын ажлыг ороннтагт ойртуулсан чухал алхам болсон байна.

1980 он

Агаар мандлаас газрын зураг авах ажлыг Ан-30 онгоцоор үндэсний мэргэжилтнүүдийн хүчээр гүйцэтгэх боллоо.Социалист орнуудын геодезийн албаны ХII бага хурлыг Улаанбаатар хотноо зохион хуралдуулав.

1979 он

Улсын нутаг дэвсгэрийг нийтэд нь хамарсан 1:100 000-ны масштабтай байр зүйн зургийг шинэчлэх ажлыг эхлэв.

1978 он

Мандал, Сайхандулаан обьектын фотогриангуляцийн сүлжээг М-222 маркын тооцоолон бодох машин дээр тэгшитгэн бодов.БНМАУ-ын засаг захиргаа ны хуваарийн 1:25 000-ны масштабтай зургийг анх удаа позитив аргаар бэлтгэж хэвлэв. '' Туршлага судалгааны лаборатори'' байгуулагдав. Биед нь будах аргаар позитив бэлдэх технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, 1:1500 000-ны масштабтай ''Ан амьтны зураг''-ийг хэвлэв.

1977 он

Давтан невелирдлэгийн ажлыг төрөлжсөн бригадын зохион байгуулалттайгаар гүйцэтгэх боллоо.Фототеодолитын зураглалыг үйлдвэрлэлд нэвтрүүлж Улаанбаатар хотын түүх соёлын дурсгалт барилга, хөшөөний зургийг гаргав. Биед нь будах аргаар позитив бэлдэх технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, 1:1500 000-ны масштабтай ''Ан амьтны зураг''-ийг хэвлэв.

1976 он

Прага хотноо болсон социалист орнуудын геодезийн албаны Х бага хуралд төлөөлөгч оролцуулав.ОХУ-ын геодезийн албатай шинжлэх ухаан техникийн талаар хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан нь олон жилийн үр бүтээлт хамтын ажиллагааны эхлэл боллоо.

1975 он

Давтан нивелирдлэгийн ll ангийн хэмжилтийн ажлыг төвийн районд НА-1 маркийн нивелирээр хийж, технологи аргачлалыг үйлдвэрлэлд нэвтрүүлэв.

1975 он

Давтан нивелирдлэгийн ll ангийн хэмжилтийн ажлыг төвийн районд НА-1 маркийн нивелирээр хийж, технологи аргачлалыг үйлдвэрлэлд нэвтрүүлэв.

1974 он

БНМАУ-ын СнЗ-ийн 19 дүгээр тогтоолоор ‘’Улсын газар зохион байгуулалтын хайгуул төслийн институт’’ болон өөрчлөгдөв. Мөн БНАГУ-д (хуучин нэрээр) үйлдвэрлэсэн гэрлэн зайн хэмжүүр ЕОК-2000-ыг үйлдвэрлэлд нэвтрүүлж, улсын нивелирийн сүлжээний II ангийн шугамд хайгуул судалгааны ажлыг эхлэв.

1973 он

Улаангомын районд улсын триангуляцын сүлжээг өргөтгөх, Салхитын районы 1:25 000-ны масштабтай байр зүйн зургийг стереофото грамметрийн аргаар хийж дуусгав.

1971 он

Үндэсний мэргэжилтнүүдийн хүчээр Хужирт, Хархорин объектод 1:25 000-ны масштабтай байр зүйн зургийн хэмжилтийн ажлыг гүйцэтгэв.

1966 он

Геологи шинжилгээний дэргэд Геодези газрын зургийн зөвлөлийг байгуулав

1964 он

ХААЯ-ны газар зохион байгуулах хэлтсийн дэргэд Газрын зохион байгуулах байнгын экспидецийг 1964 оны 1-р сарын 15-ны 16 тоот тушаалаар байгуулав

1959 он

Ардын их хурлаар 1959 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Атар газар сонгон илрүүлэх анхны экспидеци байгуулав

1954 он

Сайд нарын зөвлөлийн 1954 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 454 дүгээр тогтоолоор Газар зохион байгуулалтын хэлтэс байгуулав