ГЕОДЕЗИЙН ХЭМЖИХ ХЭРЭГСЭЛ БАТАЛГААЖУУЛАЛТ

Геодезийн хэмжих хэрэгсэл баталгаажуулахад юуг анхаарах вэ?

- Геодезийн хэмжих хэрэгслийн хувийн дугаар, марк тодорхой байх;

- Геодезийн хэмжих хэрэгсэл зориулалтын хайрцагтай байх;

- Тоос, шороо бохирдолгүй цэвэрхэн байх;

- Электрон хэмжих хэрэгслийн батерей цэнэгтэй байх;

- Электрон хэмжих хэрэгслийн батерей цэнэглэгчийг заавал авчрах;

- Хэмжих хэрэгсэлээ авахдаа хүлээн авах, олгох хуудсыг хэмжил зүйн лабораторийн тэмдгээр баталгаажуулсан эх хувийг заавал авчрах;

Дараах геодезийн хэмжих хэрэгсэлд шалгалт баталгаажуулалт хийнэ.

geodesy and cartography image

Иргэн, хуулийн этгээд хооронд геодезийн хэмжих хэрэгслийг хэрхэн шилжүүлэх вэ?

Бүрдүүлэх материал

- Иргэн ӨРГӨДӨЛ бичих;

- Аж ахуй нэгж, байгууллага АЛБАН БИЧИГ ирүүлэх;

/Өргөдөл, албан бичиг ирүүлэхдээ хэмжих хэрэгсэл үйлдвэрлэсэн улс, марк, хувийн дугаар, шилжүүлэн өгч буй шалтгаан ыг тодорхой тусгах/;

- Нотлох баримт хавсаргах

- Хэмжих хэрэгслийн хувийн дугаар, марк тодорхой гаргацтай байхаар ФОТО ЗУРГААР баримтжуулан хавсаргах;

- Бүрдүүлсэн баримт бичгийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын БИЧИГ ХЭРЭГТ хүргүүлэх;

Геодезийн хэмжих хэрэгсэл баталгаажуулалтын төлбөр

Барилга хот байгуулалтын Сайдын 2021 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 123 дугаар тушаалаар ГЕОДЕЗИ ЗУРАГ ЗҮЙН АЖЛЫН ЖИШИГ ҮНЭ /БД 81-103-21/ шинэчлэгдэн батлагдсан тул багаж баталгаажуулалтын төлбөрт өөрчлөлт орсон.

Иймд 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн дараах байдлаар үйлчилгээ үзүүлнэ.

АЖЛЫН БҮТЭЭЛИЙН НОРМ БА ЖИШИГ ҮНЭ

(Бүтээлийн норм: багийн/сард гүйцэтгэх)

geodesy and cartography image

Геодезийн хэмжих хэрэгсэл баталгаажуулалтын төлбөр хэрхэн төлөх вэ?

Дансны дугаар: 100900008063

Хүлээн авагч: ГЗБГЗЗЕрөнхий газар

Төрийн сан

Гүйлгээний утга: Иргэн, Аж ахуйн нэгж, байгууллагын НЭР, РЕГИСТР

бичих

geodesy and cartography image

Жич: Үйлчлүүлэгч QPay-ээр төлбөрөө төлөхдөө гүйлгээний утга

дээр иргэн, хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаарыг

оруулсанаар и-баримт шивэгдэх болно.

Холбоо барих утас: Санхүү, эдийн засгийн хэлтэс (51)267507

Хэмжилтийн полигонууд:

Төв аймгийн Номтын аманд байрлах “ЗАЙ ХЭМЖЛИЙН ЖИШИЛТИЙН ПОЛИГОН“

geodesy and cartography image geodesy and cartography image

Төв аймгийн Баянцагаан суманд байрлах “ АГААРЫН ЗУРГИЙН ТООН КАМЕР ШАЛГАХ ПОЛИГОН“

Улсын геодези, зураг зүйн газрын туршилт судалгааны лаборатори 1986 онд Төв аймгийн Баянцагаан сумын нутагт агаарын зургийн камерын хяналтын полигоныг байгуулж, түүний цэг тэмдэгтүүдийг судлан туршилт судалгаанд ашигладаг байжээ. Уг полигон Төв аймгийн Баянцагаан сумын төвөөс баруун хойш 10 киллометрт байрладаг. Агаарын зургийн камерын полигон GPS-ийн үндэслэлийн 1, хяналтын 169 цэгтэй.

geodesy and cartography image

Төв аймгийн Баянчандмань-Борнуур сумын хоорондох авто зам дагуу байрлах Гравиметрийн I ангийн сүлжээний 6 цэг бүхий хүндийн хүчний хурдатгал тодорхойлох “ГРАВИМЕТРИЙН ПОЛИГОН

geodesy and cartography image

Геодезийн хэмжил зүйн лабораторийн хаяг, байршил

geodesy and cartography image

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:

Газар, хэлтэс: Геодезийн хэмжил зүйн лаборатори

Утас: 70112099