ОРОН ЗАЙН ӨГӨГДӨЛ гэж газрын гадаргын дээр, доор, ус, агаарт, тодорхой орон зайд орших байгалийн ба хүний үйл ажиллагаагаар бүтээгдсэн биет юмс, үзэгдлийн байрлал, хил, түүний шинж чанарыг тодорхойлсон мэдээллийн цогцыг хэлнэ.
ОРОН ЗАЙН ӨГӨГДЛИЙН ДЭД БҮТЭЦ гэж орон зайн өгөгдлийг бүрдүүлэх, боловсруулах, хадгалах, хамгаалах, түгээх, ашиглах зорилгоор олон талын хамтын ажиллагааг удирдан зохион байгуулах бодлого, хууль тогтоомж, стандарт, техник, технологи, хүний нөөцийн цогцыг хэлнэ.
Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн талаар батлагдсан стандартын жагсаалт
2025.02.10
№ |
Баримт бичгийн нэр |
Батлагдсан он |
1 |
MNS 5774 : 2007 Газарзүйн мэдээлэл – Мета өгөгдөл |
2007 он |
2 |
MNS 6925-1 : 2021 Газар зүйн мэдээлэл. Геодезийн байнгын цэг тэмдэгтийн орон зайн өгөгдлийн үзүүлэлт |
2021 он |
3 |
MNS 6925-2 : 2021 Газарзүйн мэдээлэл. Байр зүйн зургийн орон зайн өгөгдлийн үзүүлэлт |
2021 он |
4 |
MNS 6925-3 : 2021Газарзүйн мэдээлэл. Газар зүйн нэрийн орон зайн өгөгдлийн үзүүлэлт |
2021 он |
5 |
MNS 6925-4 : 2021 Газар зүйн мэдээлэл. Газар ашиглалтын орон зайн өгөгдлийн үзүүлэлт |
2021 он |
6 |
MNS 6925-5 : 2021 Газар зүйн мэдээлэл. Газрын бүрхэвчийн орон зайн өгөгдлийн үзүүлэлт |
2021 он |
7 |
MNS 6925-6 : 2021Газар зүйн мэдээлэл. Барилга байгууламжийн орон зайн өгөгдлийн үзүүлэлт |
2021 он |
8 |
MNS 6925-7 : 2021Газар зүйн мэдээлэл. Дэд бүтцийн орон зайн өгөгдлийн үзүүлэлт |
2021 он |
9 |
MNS 6925-8 : 2021Газар зүйн мэдээлэл. Зам тээврийн сүлжээний өгөгдлийн үзүүлэлт |
2021 он |
10 |
MNS 6925-9 : 2021Газар зүйн мэдээлэл. Инженер-геологийн орон зайн өгөгдлийн үзүүлэлт |
2021 он |
11 |
MNS 6925-10 : 2021 Газар зүйн мэдээлэл. Кадастрын нэгж талбарын орон зайн өгөгдлийн үзүүлэлт |
2021 он |
12 |
MNS 6925-11 : 2021Газар зүйн мэдээлэл. Орто-зураглалын орон зайн өгөгдлийн үзүүлэлт |
2021 он |
13 |
MNS 6925-12 : 2021Газар зүйн мэдээлэл. Өндрийн орон зайн өгөгдлийн үзүүлэлт |
2021 он |
14 |
MNS 6925-13 : 2021Газар зүйн мэдээлэл. Түүх, соёл, археологийн өвийн орон зайн өгөгдлийн үзүүлэлт |
2021 он |
15 |
MNS 6925-14 : 2021 Газар зүйн мэдээлэл. Ус зүйн орон зайн өгөгдлийн үзүүлэлт |
2021 он |
16 |
MNS 6925-15 : 2021Газар зүйн мэдээлэл. Хаягийн орон зайн өгөгдлийн үзүүлэлт |
2021 он |
17 |
MNS 6925-16 : 2021Газар зүйн мэдээлэл. Хил заагийн орон зайн өгөгдлийн үзүүлэлт |
2021 он |
18 |
MNS 6925-17 : 2021Газар зүйн мэдээлэл. Хөрсний орон зайн өгөгдлийн үзүүлэлт |
2021 он |
19 |
MNS 6925-18 : 2021 Газарзүйн мэдээлэл. Хүн ам, нийгмийн орон зайн өгөгдлийн үзүүлэлт |
2021 он |
20 |
MNS ISO 19131 : 2022 Газар зүйн мэдээлэл - Өгөгдөл техникийн үзүүлэлтүүд |
2022 он |
ОРОН ЗАЙН ӨГӨГДЛИЙН ДЭД БҮТЦИЙН ЧИГЛЭЛЭЭР ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын алсын хараа, эрхэм зорилго, стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэх, салбарын хууль зүйн орчинг илүү боловсронгуй болгох, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, одоогийн ба ирээдүйн боловсон хүчний ур чадварын бэхжүүлэх болон Монгол Улсын газрын харилцааны салбарыг олон улсад таниулах зэрэг үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг бол гадаад хамтын ажиллагаа билээ.
Орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулахад олон улсын туршлага, санал, зөвлөмж ихээхэн хувь нэмэр оруулдаг тул гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхээр төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагуудтай байнгын харилцаатай байх, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, олон улсын хурал, зөвлөгөөнд идэвхитэй оролцох, боловсон хүчнийг чадавхижуулах сургалтуудад хамруулах, харилцан мэдээлэл солилцох гэх мэт арга хэмжээнүүдэд өндөр ач холбогдол өгч ажилласаар байна.
Санамж бичиг харах
БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН ЯАМ, ГАЗРЫН ХИЙМЭЛ ДАГУУЛЫН АЛСЫН ЗАЙНААС ТАНДАН СУДЛАЛЫН ХЭРЭГЛЭЭНИЙ ТӨВ
2018 он
ГЗБГЗЗГ болон БНХАУ-ын Байгалийн нөөцийн яамны Газрын хиймэл дагуулын алсын зайнаас тандан судлалын хэрэглээний төв хооронд 2018 оны 11 сарын 20-ны өдөр харилцан ойлголцлын санамж бичгийг 5 жилийн хугацаатай байгууллаа.
Тус санамж бичгийн хүрээнд нэр заасан зорилтын хүрээнд хамтран ажиллана.
Үүнд:
Хамтын ажиллагааны хүрээнд 2017-2023 оны хугацаанд Монгол орныг бүхэлд нь хамарсан олон сувгийн(5.8м) болон панхроматик (2.1м) нарийвчлал бүхий нийт 64678 архив өргөтгөлтэй 63.62 тБ багтаамж бүхий сансрын зургийг хүлээн авсан байна.
Бүгд Найрамдах Солонгос Улстай хамтын ажиллагаа
Бүгд Найрамдах Солонгос Улстай хамтын ажиллагааны хүрээнд орон зайн мэдээллийн хууль тогтоомж, стандарчилал, орон зайн мэдээллийн үндэсний порталыг хөгжүүлэх, боловсон хүчний сургалтын төсөл хэрэгжүүлэх мөн Монгол Улсын хаягийн мэдээллийн нэгдсэн системийг олон улсын дэвшилтэд технологид шилжүүлэх асуудлаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр доорх байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууланажиллаж байна.
Үүнд:
2022 он
“МОНГОЛ УЛСАД УХААЛАГ ХОТЫГ ДЭМЖИХ ОРОН ЗАЙН МЭДЭЭЛЛИЙН ДЭД БҮТЦИЙГ БИЙ БОЛГОХ МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАХ” ТӨСЛИЙН САНАЛ
БНСУ-ын LX(Korea Land and Geospatial InformatiX Corporation) “Шинхан агаарын зураглал” ХХК, БХБЯ-тай хамтран төслийн саналыг Сангийн яам руу хүргүүлсэн. Сангийн яамнаас БНСУ-ын Элчин Сайдын яамаар дамжуулан БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яам руу хүргүүлсэн.
БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамны харьяа “Шинхан агаарын зураглал” ХХК-ийн төлөөлөгчидтэй “Монгол улсад Ухаалаг хотыг дэмжих орон зайн мэдээллийн дэд бүтцийг бий болгох мастер төлөвлөгөө гаргах” төслийн санал боловсруулж БХБЯ, СЯ, БНСУ-ын Элчин Сайдын яаманд хүргүүлсэн. Хамтарсан төслийн хүрээнд “Шинхан агаарын зураглал” ХХК-ийн төлөөлөгчдийг 2022 оны 3-р сарын 11-ний өдөр хүлээн авч уулзаж, цаашид БНСУ-ын талаас төслийг батлуулах тал дээр анхаарч, Монгол дахь эрэлт, хэрэгцээний талаар Газар, дэд бүтэц, тээврийн яаманд танилцуулж, уламжлахыг хүссэн.
2024 он
ХАЯГИЙН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН СИСТЕМИЙГ ШИНЭЧЛЭХ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР
Дээрх ажлын хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын яам, Газар геоматик (LX) корпорацийн төлөөлөл Монгол Улсад 2024 оны 03 дугаар сараас Орон зайн өгөгдөл, дэд бүтцийн талаар судалгаа хийж ажилласан бөгөөд 2024 оны 04 дүгээр сард тус ГЗБГЗЗЕГ-ын удирдлагаас БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй Байдлын Яам болон Газар, Геоматик /LX/-ийн Корпорацийн удирдлагуудтай уулзаж хамтран ажиллах талаар санал солилцож, тохиролцоонд хүрсэн билээ.
Хоёр улсын холбогдох хууль тогтоомж, журмын хүрээнд эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмуудыг үндэслэн хаягжуулалтын нэгдсэн системийг шинэчилж байгуулах талаар мэдлэг, туршлага хуваалцах, хамтран ажиллах зорилгоор 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Сөүл хотод Бүгд Найрамдах Солонгос Улсын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын яам болон Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газар хооронд хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулсан.
Мөн Солонгос Улсын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын яамны мэргэжилтнүүд, Газар геоматик (LX) корпорацийн зөвлөх инженерүүдээс бүрдсэн нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй баг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрийн хооронд тус газарт ажиллаж доорх ажлыг хийж гүйцэтгэсэн.
Үүнд:
Төслийг 3 жилийн хугацаанд дараах үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Үүнд:
Төслийн хүрээнд хийгдэх ажил
Бүгд Найрамдах Солонгос Улсын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын яам, Газар геоматик (LX) корпорацтай хамтран олон улсын техникийн шаардлага хангасан хаягийн мэдээллийн системийг шинэчлэх ТЭЗҮ-ийн төслийг боловсруулж хэрэгжүүлэх юм.
Энэ хүрээнд БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын яамны Хаяг, Олон нийтийн орон зайн бодлогын хэлтсийн дарга, LX корпорацийн дэд захирал болон холбогдох мэргэжлийн байгууллагын 12 хүний бүрэлдэхүүнтэй баг Монгол Улсад хүрэлцэн ирж 2024 оны 09 дүгээр сарын 23- ны өдөр “Монгол улсын хаягийн системийг боловсронгуй болгох, хаягийн мэдээллийн системийн хөгжүүлэлт”-ийг дэмжих төслийн ТЭЗҮ, судалгааны үр дүнг танилцуулахаас гадна Сөүлийн гудамжинд “Хаягийн тэмдэглэлийн дурсгалын самбар”-ыг байршуулах ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа.
Бүгд Найрамдах Солонгос Улсын Газар геоматик (LX) корпораци Монгол Улсын Орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах, хаягийн нэгдсэн системийг шинэчлэх, шинэ технологийг нэвтрүүлэх, боловсон хүчнийг сургаж, хөгжүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр хамтран ажиллах санамж бичигт 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сөүл хотод 2 байгууллагын удирдлага гарын үсэг зурлаа.
БНСУ-ЫН ОРОН ЗАЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ АГЕНТЛАГ /SPACE N/
ГЗБГЗЗЕГ-ын дарга А.Энхманлай нь Бүгд Найрамдах Солонгос улсын Орон зайн мэдээллийн үйлдвэрлэлийг дэмжих агентлаг /SPACE N/-ийн ерөнхийлөгч Сон Вүү Жүн болон бусад төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзан, хоёр байгууллагын хооронд хамтын ажиллагааг эхлүүлж, харилцан ойлголцлын Санамж бичиг байгууллаа.
Уулзалтын үеэр Орон зайн мэдээллийн үйлдвэрлэлийг дэмжих агентлагийн ерөнхийлөгч Сон Вүү Жүн нь агентлагийн алсын хараа, үндсэн үйл ажиллагааны чиглэл, “Орон зайн өгөгдлийг бүрдүүлэх тухай”, “Орон зайн өгөгдлийн үйлдвэрлэлийг дэмжих тухай”, “Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийн менежментийн тухай” зэрэг хуулиудыг хэрэгжүүлдэг, орон зайн өгөгдөлд тулгуурласан трэнд үйлчилгээ болох V-World Operation (Google Earth-ийн солонгос хувилбар) платформ, орон зайн үйлдвэрлэл, сургуулийн сурагчид, оюутан, иргэд, бүх салбарын албан хаагчдад үнэ төлбөргүй газар зүйн мэдээллийн системийн сургалт явуулдаг, гадаадын олон оронд Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг зэрэг туршлагаа танилцууллаа.
Санамж бичгийн хамтын ажиллагааны хүрээ нь орон зайн мэдээллийн хууль тогтоомж, стандарчилал, орон зайн мэдээллийн үндэсний порталыг хөгжүүлэх, боловсон хүчний сургалтын төсөл хэрэгжүүлэх зэрэг асуудлууд багтаж байна.
БНСУ-ын Орон зайн мэдээлэл, үйлдвэрлэлийг дэмжих агентлагаас 6 төлөөлөгч, орон зайн үйлдвэрлэл эрхэлдэг 6 аж ахуйн нэгжийн 11 албан хаагч Евразийн орон зайн өгөгдлийн дэд бүтцийн 10 дугаар хуралд оролцов.
ҮНДЭСНИЙ ГАЗАР ЗҮЙН МЭДЭЭЛЛИЙН ХҮРЭЭЛЭН (NGII)
ГЗБГЗЗЕГ-ын дарга А.Энхманлай нь БНСУ-ын Үндэсний газар зүйн мэдээллийн агентлагийн дарга Чо Вүсуг (Cho Woosug)-ийг 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч уулзан Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Тус 2 байгууллага 2011 оны 7 дугаар сард Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж байжээ. Энэхүү Санамж бичгийн дагуу БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /KOICA/-ын санхүүжилтээр, БНСУ-ын Үндэсний газар зүйн мэдээллийн агентлагаас хариуцан олон улсын “Хэмжил, зураглалын агентлагуудын чадавхийг сайжруулах” сургалтыг жил бүр зохион байгуулж, уг сургалтад ГЗБГЗЗЕГ болон түүний харьяа байгууллагаас 10-аад албан хаагч хамрагдаж байжээ.
Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Газар зүйн мэдээллийн систем (GIS), Газрын мэдээллийн систем (LIS) болон тэдгээрийн үйлчилгээ, Агаарын зураглал, Гурван хэмжээст тоон зураглал, Геодези, гео-орон зайн мэдээллийн үйлдвэрлэлийн салбар дахь чанарын хяналтын стандартчилал, Гео-орон зайн мэдээллийн үйлдвэрлэлийн чиглэлээр мэдлэг, туршлага хуваалцах, Гео-орон зайн мэдээллийн үйлдвэрлэлийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт зохион байгуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм.
БНСУ-ын Үндэсний газар зүйн мэдээллийн агентлаг нь өөрийн хөөргөсөн хиймэл дагуулаас зураг авч үйл ажиллагаандаа болон бусад байгууллага иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулдаг, VLBI, GNSS-ийн байнгын ажиллагаатай станц, өндрийн болон гравиметрийн зэрэг бүх төрлийн геодезийн сүлжээг байгуулах, шинэчлэх, бүх төрлийн масштабын байр зүйн, сэдэвчилсэн газрын зургаар хэрэглэгчдийг үнэ төлбөргүй хангаж, жил бүр нийт нутаг дэвсгэрийг агаарын зургаар зурагжуулахад 20 сая ам.доллар зарцуулдаг байна.
Евразийн орон зайн өгөгдлийн дэд бүтцийн 10 дугаар хуралд БНСУ-ын Үндэсний газар зүйн мэдээллийн агентлагаас 2 төлөөлөгч оролцож байна.
"РОСКАДАСТР" ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИ
Оросын Холбооны Улсын "Роскадастр" төрийн өмчит компанийн энэхүү санамж бичгийн дагуу геодези, зураг зүй, газар зохион байгуулалт, кадастрын салбарт мөрдөж буй стандарт, норм, дүрэм, нормативын баримт бичиг, шинэ техник, технологи солилцох, шинжээчдийн уулзалт, хэлэлцээр, семинар, сургалт, бага хурал, зөвлөлдөх уулзалт хамтран зохион байгуулах юм.
Оросын Холбооны Улсын 2021 онд батлагдсан “Роскадастр” төрийн өмчит компанийн тухай хуулийн дагуу “Үл хөдлөх хөрөнгийн төрийн хяналт, тооллогын төв” /Ростехинвентаризация/, “Геодези, зураг зүй, орон зайн өгөгдлийн дэд бүтцийн шинжлэх ухаан-техникийн төв”, “Холбооны кадастрын танхим”, “Роскартография” ХК зэрэг байгууллагуудыг нэгтгэж "Роскадастр" төрийн өмчит компанийг байгуулсан бөгөөд ОХУ-ын Улсын бүртгэл, кадастр, зураг зүйн агентлагт харьяалагдан 2024 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна.
Япон Улстай хамтын ажиллагаа
ЯПОН УЛСЫН ГЕО-ОРОН ЗАЙН МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГ (GEOSPATIAL INFORMATION AUTHORITY OF JAPAN)
2019 он
Япон улсын Гео-орон зайн мэдээллийн агентлаг Сансрын геодезийн судалгааны хэлтсийн захирал Basara Miyahara, Физик геодезийн хэлтсийн дарга Toshihiro Yahagi нар 2019 оны 03 сарын 11-15-ны өдрүүдэд ГЗБГЗЗГ-т ажилласан. Төлөөлөгчид 2019 оны 03 сарын 14-ний өдөр ГЗБГЗЗГ-ын удирдлагуудад Монгол Улсад ажилласан ажлын үр дүнг танилцуулж, цаашид хамтран ажиллах, нэгдсэн шийдэлд хүрсэн.
2019 оны 03 сарын 13-ны өдөр ГЗБГЗЗГ-ын төлөөлөл Япон улсын 2 төлөөлөгчийн хамт Монгол Улсын гравиметрийн сүлжээний эхлэл цэгтэй танилцаж, абсолют гравиметрийн хэмжилт хийх боломжтой эсэхийг судлав. Мөн Төв аймгийн ГХБХБГ-ын байрны дээвэр дээр байрлах GNSS-ийн байнгын ажиллагаатай станцын антен, хүлээн авагчийн байдалтай танилцав. Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах Монгол Улсын өндрийн 2-р ангийн сүлжээний 1731 дугаартай реперийг үзэж сонирхсон.
2024 он
Дээрх байгууллагатай 2019 онд хийсэн уулзалт, судалгаа, хамтын ажиллагааны хүрээнд олон улсын стандартад нийцсэн абсолют гравиметрийн багажаар Монгол Улсын гравиметрийн сүлжээний эхлэл цэг (Gr0001) болон нэгдүгээр ангийн сүлжээний 2 (Gr0033, Gr0017) цэгийн хүндийн хүчний хурдатгалын үнэмлэхүй утгыг тодорхойлсон бөгөөд манай улсын мэргэжилтнүүд хамтран ажиллаж шинэ технологид суралцлаа.
Бүгд Найрамдах Азербайжан Улстай хамтын ажиллагаа
САНСАР СУДЛАЛЫН АГЕНТЛАГ (AZERCOSMOS)
Тус улсын Сансар судлалын агентлаг (Azercosmos) нь Спот-6, Спот- 7 хиймэл дагуулын зураг, бусад мэдээллийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах, сансар судлалын салбарт хамтран ажиллах, шинэ техник, технологи нэвтрүүлэх, туршлага судлах зэрэг асуудлаар цаашид хамтран ажиллахаар тохиролцсон.
Зорилго, зорилт
Нэгдсэн Үндэстний байгууллагаас гаргасан Дэлхийн Орон зайн мэдээллийн менежментийн санаачилга (Зөвлөхүүдийн хороо) нь дэлхийн хэмжээний тулгамдсан гол асуудлуудыг шийдвэрлэхэд шаардлагатай орон зайн мэдээллийн бүрдүүлэлт, зохион байгуулалт, үр дүнтэй хэрэглээнд чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулах ба тэргүүлэх чиглэл, арга хэмжээний төлөвлөгөө нь Гишүүн орнуудын хамтын шийдвэрээр тодорхойлогддог.
Байгуулагдсан түүх
Нэгдсэн Үндэстний байгууллагын Статистикийн алба 2009 онд Нью-Йорк хотноо ес дэх удаагийн НҮБ-ын Бүсийн Зураг зүйн Зөвлөгөөн – Америк-ийн үеэр орон зайн мэдээллийн менежментийн асуудлыг анх хөндсөн ба энэ асуудлаар тус оны 10 дугаар сард Бангкок, 2010 оны 5 дугаар сард НьюЙорк, 2011 оны 4 дүгээр сард тус тус хуралдсан байдаг. 2010 оны 18 дах удаагийн НҮБ-ын Бүсийн Зураг зүйн Зөвлөгөөн – Ази, номхон далай (UNRCC-AP) арга хэмжээний үеэр НҮБ-ын Статистикийн Хорооны 41 дэх хуралдаанаар дэлхийн орон зайн мэдээллийн менежменттэй холбоотой асуудлыг мөн хэлэлцэж, уг асуудлаар бие даасан хэлэлцүүлэг, хороо байгуулах талаар НҮБ-ын Нарийн бичгийн даргад уламжлах, Эдийн засаг, нийгмийн консул (ECOSOC)-аас зөвшөөрөл авах бэлтгэлийг хангаж эхэлсэн байна. Улмаар 2010 оны 7 дугаар сараас НҮБ-аас шийдвэр гаргаж уг зөвлөхүүдийн хорооны ажил эхэлсэн түүхтэй. Дэлгэрэнгүй шийдвэр: E/2010/240 Эдийн засаг, нийгмийн консулын 2011 оны 7 дугаар хуралдааны 2011/24 дугаар шийдвэрээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дэлхийн Орон зайн мэдээллийн менежментийн Зөвлөхүүдийн хороог байгуулав.
2011 оны 10 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Дэлхийн Орон зайн мэдээллийн менежментийн Анхдугаар Өндөр түвшний Форум болон Зөвлөхүүдийн хорооны Анхдугаар хуралдаан БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдав. Уг арга хэмжээнүүдэд анх удаа орон зайн мэдээллийн менежментийн салбарт дэлхийн нийтийн хамтын ажиллагааны санаачилгыг хэрэгжүүлэхээр 90 орны төлөөлөл, зөвлөхүүд цуглаж Дэлхийн орон зайн мэдээллийн менежментийн Сөүлийн тунхаглалыг гаргасан юм.
Үйл ажиллагааны хамрах хүрээ
Тус Зөвлөхүүдийн хороо нь дэлхийн хэмжээний тулгамдсан гол асуудлуудыг шийдвэрлэхэд шаардлагатай орон зайн мэдээллийн бүрдүүлэлт, зохион байгуулалт, үр дүнтэй хэрэглээнд чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулахдаа дараахь чиг үүргийг хэрэгжүүлдэг. Үүнд:
2018 он
НҮБ-ын Дэлхийн Орон зайн мэдээллийн менежментийн Зөвлөхүүдийн хорооны VIII хурлаар Орон зайн мэдээллийн нэгдсэн хүрээ (Integrated Geospatial Information Framework)-г баталсан . Энэхүү баримт бичгийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх зорилгоор Зөвлөхүүдийн хорооноос “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөгжиж буй орнуудын орон зайн мэдээллийн менежментийн чадавхыг бэхжүүлэх” (Strengthening geospatial information management in developing countries towards implementing the 2030 Agenda) төслийг Африк, Ази, номхон далайн бүс нутгийн хөгжиж буй зургаан улсыг сонгон 2021 он хүртэл гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болсон бөгөөд зургаан улсын нэгээр Монгол Улсыг сонгогдсон нь манай улсын үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах, орон зайн мэдээллийн хэрэглээг өргөжүүлэх үйл ажиллагааг хөшүүрэгдэх үр өгөөжтэй үйл явдал болов.
Уг төслийг хэрэгжүүлэхээр сонгон авсан улсын үндэснийх нь онцлог байдалд тохируулан орон зайн мэдээлэл, статистикийн мэдээллийг нэгтгэх, мэдээллийг солилцох, хуваалцах, түгээх боломжийг хэрхэн бүрдүүлэх, үйл ажиллагааны механизмыг хэрхэн сайжруулах, үндэсний орон зайн мэдээллийн менежментийн чадавхыг хэрхэн бэхжүүлэх, орон зайн мэдээллийн шинэлэг, бэлэн, хүртээмжтэй байдлыг хэрхэн нэмэгдүүлэх талаар мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч, чадавхжуулах нь уг төслийн зорилго оршино.
2015 оны 9-р сард Нэгдсэн үндэсний байгууллагын 193 гишүүн орон 2030 он гэхэд биелүүлсэн байх Тогтвортой хөгжлийн 17 зорилтод нэгдсэн. ТХЗ-ууд нь нийгэм, эдийн засаг, байгаль орчны харилцан тэнцвэртэй байдлыг хангахад чиглэсэн хоорондоо нягт холбоотой 17 зорилгуудаас бүрддэг ба энэ нь нэг салбар дахь үйл ажиллагаа нь бусад салбаруудад шууд нөлөөлдөг гэсэн үг юм.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар нь НҮБ-ын Дэлхийн Орон зайн мэдээллийн менежментийн Зөвлөхүүдийн хороотой хамтран “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөгжиж буй орнуудын орон зайн мэдээллийн менежментийн чадавхыг бэхжүүлэх”-1819D төслийг 2018 оны 12-р сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд манай орны хувьд хэрэгцээ шаардлагын судалгаа, дүн шинжилгээ хийх шат амжилттай явагдаж дуусаад байна.
2019 он
Дэлхийн банкны Газар, орон зайн чиглэлийн багийн зөвлөхүүд орон зайн мэдээллийн менежментийн нөхцөл байдлын үнэлгээ хийхээр Улаанбаатар хотноо 2019 оны 10 дугаар сарын 14-25-ны өдрүүд болон 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 5-ны өдрүүдэд ажиллаж байна. Зөвлөх баг нь:
Дээрх уулзалтуудын үр дүнд Зөвлөх баг нь байрлалд суурилсан орон зайн мэдээллийн менежментийн чадавхыг бэхжүүлснээр Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг судлан, судалгааны үр дүн, шаардлагатай хөрөнгө оруулалт, арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулахаар 2019 оны 12 дугаар сарын 04-ны өдөр хэлэлцүүлэг хийсэн.
Дэлхийн банкны Монгол улстай түншлэх 2021-2025 оны стратегийн төслийн баримт бичигт орон зайн мэдээллийн менежментийн чиглэлээр санал тусгуулах ажлыг БХБЯ-тай хамтран зохион байгуулж, холбогдох мэдээллээр ханган ажилласан.
2021 он
ГЗБГЗЗГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар (2021.03.15) НҮБ, Дэлхийн банкны Зөвлөх багтай хамтран боловсруулсан Монгол Улсын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн нийгэм, эдийн засгийн үр өгөөжийн судалгааны үр дүн, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэв.
“Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах арга хэмжээний төлөвлөгөө”, “Орон зайн суурь 18 өгөгдлийн хүрээ”-г боловсруулж, 2021 оны 05 дугаар сарын 11-нд зохион байгуулагдсан Газрын шинэтгэлийн үндэсний хорооны 5 дугаар хурлаар хэлэлцүүлж батлуулав.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэдэх Дэлхийн гео-орон зайн мэдээллийн менежментийн Ази-Номхон далайн бүс /UN GGIM-AP/-ийн ээлжит 13 дугаар нэгдсэн чуулган Найрамдах Энэтхэг Улсын Шинэ Дели хотод зохион байгуулагдлаа.
Ээлжит нэгдсэн чуулганы сүүлийн өдрүүдэд Ажлын хэсгүүдийн болон Удирдах зөвлөлийн хурал болов. Тодруулбал, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар нь Геодезийн нэгдсэн тогтолцоо (I), Газрын кадастр, газрын удирдлага (II), Орон зайн ба статистикийн мэдээлэл (III), Нэгдсэн орон зайн мэдээлэл (IV) гэсэн Ажлын хэсгүүдийн гишүүний хувьд Газрын кадастр, газрын удирдлагын ажлын хэсгийн хуралд оролцлоо.
Мөн тус газрын дарга А.Энхманлай нь Дэлхийн гео-орон зайн мэдээллийн менежментийн Ази-Номхон далайн бүс /UN GGIM-AP/-ийн удирдах зөвлөлийн гишүүний хувьд дээрх хуралдаанууд дээр Монгол улсын хэмжээнд орон өгөгдлийн дэд бүтцийг хөгжүүлж буй ажлын үр дүн, тулгамдаж асуудлыг танилцуулан, Ази-Номхон далайн бүс /UN GGIM-AP/-ийн 2024 оны үйл ажиллагааны тайлан, 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэлэлцүүлэгт оролцлоо. Энэ үеэр 2025 онд Дэлхийн гео-орон зайн мэдээллийн менежментийн Ази-Номхон далайн бүс /UN GGIM-AP/-ийн гишүүн орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, нэгдсэн удирдлагыг бий болгох талаар санал өгч батлуулсан юм. Түүнчлэн, удирдах зөвлөлөөс бүс нутгийн хэмжээнд тулгамдсан асуудлуудыг хамтран шийдвэрлэхэд чиглэсэн зөвлөмжүүдийг баталлаа.
Энэ удаагийн чуулганд Европ, Араб, Африкийн бүсийн удирдлагууд уригдан ирж оролцож өөрсдийн бүс нутгийн хэмжээнд орон зайн өгөдлийн дэд бүтцийг байгуулах ажлын ололт амжилт, тулгамдсан асуудал болон тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар туршлага, мэдээллээ солилцсон явдал нь дэлхий нийтээрээ орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах замаар Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад түлхэц болов гэж дүгнэсэн болно.
Дэлхийн гео-орон зайн мэдээллийн менежментийн Ази-Номхон далайн бүс /UN GGIM-AP/-ийн 14 дэх удаагийн нэгдсэн чуулганыг зохион байгуулах орноор Бүгд Найрамдах Солонгос сонгогдож, туг хүлээн авснаар энэ удаагийн 13 дугаар нэгдсэн чуулган амжилттай болж өндөрлөлөө.
2015 оны 9-р сард Нэгдсэн үндэсний байгууллагын 193 гишүүн орон 2030 он гэхэд биелүүлсэн байх Тогтвортой хөгжлийн 17 зорилтод нэгдсэн. ТХЗ-ууд нь нийгэм, эдийн засаг, байгаль орчны харилцан тэнцвэртэй байдлыг хангахад чиглэсэн хоорондоо нягт холбоотой 17 зорилгуудаас бүрддэг ба энэ нь нэг салбар дахь үйл ажиллагаа нь бусад салбаруудад шууд нөлөөлдөг гэсэн үг юм.
2015 онд Бүгд Найрамдах Солонгос Улс Евразийн орнуудад орон зайн өгөгдлийн дэд бүтцийг хөгжүүлэх, нэгтгэх талаар ярилцах боломжтой хамтын ажиллагааны платформ бий болгох зорилгоор байгуулсан “Евразийн орон зайн өгөгдлийн дэд бүтэц” (ESDI) санаачлагад Монгол Улсыг төлөөлөн ГЗБГЗЗЕГ нэгдсэн бөгөөд байгуулагдсан цагаас хойш зохион байгуулсан үйл ажиллагаанд идэвхитэй оролцсоор ирсэн билээ.
Санаачлагын гишүүн байгууллагууд хариуцлагын хүрээнд жил бүр тогтмол хурал зохион байгуулдаг бөгөөд 2024 оны 9 дүгээр сард Евразийн орон зайн өгөгдлийн дэд бүтцийн 10 дугаар хурлыг Улаанбаатар хотод амжилттайгаар зохион байгууллаа.
Тус хуралд ESDI санаачлагын гишүүн орнуудын орон зайн дэд бүтцийн чиглэлээр ажилладаг төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож илтгэл тавьсан төдийгүй Монгол Улсаас төрийн, хувийн байгууллага, мэргэжлийн холбоодоос 70 гаруй төлөөлөгчид оролцлоо.